Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Алмагийн хүү асан, Нифайн хүмүүсийн дээрх тэргүүн мөн ерөнхий шүүгч, мөн түүнчлэн Сүмийн дээрх дээд санваартан асан, Алмагийн шастир оршвой. Шүүгчдийн засаглал, мөн хүмүүсийн хоорондох дайнууд хийгээд зөрчлүүдийн талаарх шастир оршвой. Мөн түүнчлэн тэргүүн мөн ерөнхий шүүгч Алмагийн цэдгийн дагуу нифайчууд хийгээд леменчүүдийн дундах дайны шастир оршвой.

Бүлэг 1

Нихор хуурамч сургаал зааж, сүм байгуулан, санваараар мэргэшихийг танилцуулж, мөн Гидеоныг алав—Нихор гэмт хэргүүдийнхээ учир цаазлагдав—Санваараар мэргэших хийгээд хавчлагууд хүмүүсийн дунд тархав—Санваартнууд өөрсдийн хүчээр амьдарч, хүмүүс ядуусыг халамжилж, мөн Сүм хөгжив. Ойролцоогоор мэө 91–88.

1ЭДҮГЭЭ улиран тохиох дор Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын эхний жил, хаан Мозая амьдралыг зөвөөр залж, Бурханы өмнө зөв шударгаар алхлан, өөрийн оронд засаглах хэнийг ч үлдээлгүйгээр бүх хорвоогийн жамаар одов; гэсэн хэдий ч тэрээр хуулиудыг тогтоож, тэдгээр нь хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн байв; тиймийн тул, энэ цагаас эхлэн, тэд түүний тогтоосон хуулиудаар амьдрахаар албадуулсан байв.

2Мөнхүү улиран тохиох дор Алмагийн шүүлтийн суудал дахь засаглалын эхний жилд, нэгэн хүн шүүгдэхээр түүний өмнө авчрагдсан нь, том биетэй, их хүчтэйгээрээ нэрд гарсан нэгэн бөлгөө.

3Мөн тэрээр хүмүүсийн дунд явж, тэрээр Бурханы үг хэмээн нэрлэсэн зүйлээ тэдэнд номлон, сүмийн эсрэг тэмцэв; санваартан мөн багш бүр нэр хүндтэй болохыг; мөн тэд өөрсдийн гараар хөдөлмөрлөхгүй байвал зохихыг, харин тэд хүмүүсээр тэтгэгдэх ёстойг хүмүүст тунхагладаг байв.

4Мөн эцсийн өдөр бүх хүн төрөлхтөн аврагдах болно, мөн тэд айх бас чичрэх ч хэрэггүй, харин тэд тэргүүнээ өргөн мөн баясаж болох ажээ; учир нь Их Эзэн бүх хүмүүнийг бүтээсэн, мөн түүнчлэн бүх хүмүүнийг гэтэлгэсэн; мөн, төгсгөлд нь, бүх хүмүүн мөнх амьдралтай байна хэмээн тэрээр хүмүүст түүнчлэн гэрчлэв.

5Мөнхүү улиран тохиох дор олон нь түүний үгсэд итгэхээр тийм ихээр тэр эдгээр зүйлийг заасан аж, бүр тэд түүнийг дэмжиж мөн түүнд мөнгө өгч эхэлсэн нь тийм олон байсан бөлгөө.

6Мөн тэрээр зүрхнийхээ бардамналд хөөрч эхлэв, мөн маш үнэтэй хувцас хунар өмсөж, тийм ээ, мөн өөрийн номлолын дагуу бүр сүм байгуулж эхэлсэн билээ.

7Мөнхүү улиран тохиох дор тэр өөрийнх нь үгэнд итгэсэн тэдэнд номлохоор явж байхдаа, тэр Бурханы сүмд хамаарагдах нэгэн хүнтэй, тийм ээ, бүр тэдний багш нарын нэгтэй нь тааралдав; мөн сүмийн хүмүүсийг тэрбээр зайцуулан удирдаж болохын тулд тэр түүнтэй хурцаар маргалдаж эхлэв; гэвч уг хүн Бурханы үгсээр түүнийг зэмлэн түүнийг эсэргүүцэв.

8Эдүгээ сайхь хүний нэр Гидеон байв; мөн Лимхайн хүмүүсийг дарангуйллаас чөлөөлөхөд Бурханы мутарт зэмсэг байсан тэр байв.

9Эдүгээ, Бурханы үгсээр Гидеон түүнийг сөрөн зогссон учир тэр Гидеонд хилэгнэж, мөн илдээ сугалаад түүнийг дайрч эхлэв. Эдүгээ Гидеон олон жил насалсан байв, тиймийн тул тэрээр түүний дайралтуудыг эсэргүүцэн зогсох чадалгүй байлаа, тиймийн тул тэрээр илдэнд хөнөөгдөв.

10Мөн түүнийг хөнөөсөн хүн сүмийн хүмүүсээр баривчлагдаж, мөн тэр үйлдсэн гэмт хэргүүдийнхээ дагуу шүүгдэхээр Алмагийн өмнө авчрагдав.

11Мөнхүү улиран тохиох дор тэрээр Алмагийн өмнө зогсож мөн ихэд зоригтойгоор өөрийгөө өмгөөлөв.

12Харин Алма түүнд хэлэв: Болгоогтун, санваараар мэргэших нь хүмүүсийн дунд анх удаа танилцуулагдсан нь энэ юм. Мөн болгоогтун, та зөвхөн санваараар мэргэшсэний ч гэмтэй биш, бас үүнийг илдээр албадахыг оролдсон байна; мөн санваараар мэргэших нь энэ хүмүүсийн дунд албаар тулгагдваас энэ нь тэдний бүрэн устгалын шалтгаан болох сон.

13Мөн та зөв шударга хүний цусыг, тийм ээ, энэ хүмүүсийн дунд ихээхэн сайныг хийсэн тэр хүнийхийг урсгалаа; мөн бид таныг хэлтрүүлэх аваас түүний цус өшөө хонзонгийн учир бидэн дээр ирэх болно.

14Тиймийн тул та, бидний сүүлчийн хаан, Мозаягаар бидэнд өгөгдсөн тэр хуулийн дагуу үхэхээр яллагдлаа; мөн энэ нь хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн бөлгөө; тиймийн тул энэ хүмүүс уг хуулийг мөрдөх ёстой.

15Мөнхүү улиран тохиох дор тэд түүнийг баривчлав; мөн түүний нэр Нихор байв; мөн тэд түүнийг Мантай толгойн орой дээр аваачиж, тэнгэр газрын савслаганд хүмүүст түүний заасан нь Бурханы үгний эсрэг байсан гэдгээ тэрээр хүлээн зөвшөөрөв, эсвээс өөрөөр хэлбэл, мөн тэнд тэр албадуулагдав; мөн тэнд тэрээр ичгүүрт үхлийг үзэв.

16Гэсэн хэдий ч, энэ нь санваараар мэргэшихийг уг нутаг даяар тархахыг төгсгөл болгосонгүй; учир нь дэлхийн хоосон чанарын зүйлүүдэд дуртай болсон нь олон байв, мөн тэд хуурамч сургаалуудыг номлон явж байв; мөн тэд үүнийг баялаг болоод алдрын төлөө хийсэн бөлгөө.

17Гэсэн хэдий ч, тэд мэдэгдэхээр худал хэлж зүрхэлсэнгүй, худалчид шийтгэгдэж байсан тул хуулийн учир айсан аж; тиймийн тул тэд сүсэг бишрэлийнхээ дагуу номлож буй дүр үзүүлж байв; мөн эдүгээ уг хууль нь сүсэг бишрэлийн хувьд ямар ч хүний дээр хүчгүй байв.

18Мөн тэд хуулиас айх учир хулгайлж зүрхэлсэнгүй, тийм нь шийтгэгдэж байсны учир бөлгөө; бас тэд дээрэм, мөн аллага хийж зүрхэлсэнгүй, учир нь аллага хийсэн нь үхлээр шийтгэгдэж байлаа.

19Гэвч улиран тохиох дор Бурханы сүмд хамаарагдаагүй хэн боловч Бурханы сүмд харьяалагдаж, Христийн нэрийг өөрсдийн дээр авсан тэднийг хавчин гадуурхаж эхлэв.

20Тийм ээ, тэд тэднийг хавчин гадуурхаж, мөн тэднийг янз бүрийн үгсээр зовоож байв, мөн энэ нь тэдний даруу төлвийн учир бөлгөө; учир нь тэд өөрсдийн нүдэнд бардам байсангүй, мөн тэд Бурханы үгийг нэг нэгэнтэйгээ, мөнгөгүйгээр мөн үнэгүйгээр хуваалцдаг байсны учир бөлгөө.

21Эдүгээ сүмийн хүмүүсийн дунд, сүмд харьяалагдсан нэг ч хүн сүмд харьяалагдаагүй тэдний эсрэг босч мөн хавчин гадуурхаж болохгүй, мөн тэдний өөрсдийнх нь дунд ч хавчлага байх ёсгүй хэмээх хатуу хууль байв.

22Гэсэн хэдий ч, тэдний дунд бардам болж эхэлсэн нь, мөн өрсөлдөгчидтэйгээ ширүүн, бүр зодолдох хүртлээ тэмцэлдэж эхэлсэн нь олон байв; тийм ээ, тэд бие биенээ нударгалан жанчих болов.

23Эдүгээ энэ нь Алмагийн засаглалын хоёр дахь жилд, мөн энэ нь сүмд их зүдгүүрийн шалтгаан байв; тийм ээ, энэ нь сүмд их бэрхшээлийн шалтгаан байв.

24Учир нь олны зүрх сэтгэл хатуурч, мөн Бурханы хүмүүсийн дунд тэд дахин дурсагдахгүйн тулд тэдний нэрс арилгагдав. Мөн түүнчлэн олон нь тэдний дундаас өөрсдийгөө холдуулав.

25Эдүгээ энэ нь сүсэг бишрэлдээ үнэнч үлдсэн тэдэнд агуу бэрхшээл болов; гэсэн хэдий ч, тэд Бурханы зарлигуудыг дагахдаа хөдөлшгүй мөн гуйвшгүй байв, мөн тэд өөрсдийн дээр овоологдсон хавчлага гадуурхлыг тэвчээртэйгээр үүрч байв.

26Мөн санваартнууд Бурханы үгийг хүмүүстэй хуваалцахаар хөдөлмөрөө орхиход, хүмүүс ч түүнчлэн Бурханы үгийг сонсохоор хөдөлмөрлөхөө орхиж байв. Мөн санваартан тэдэнд Бурханы үгийг дуулгамагц тэд бүгд хөдөлмөртөө дахин хичээнгүйлэн орж байв; мөн санваартан нь, өөрийгөө сонсогчдоосоо дээр хэмээн үнэлэхээ больсон аж, учир нь номлогч нь сонсогчоосоо өчүүхэн ч илүү бус ажгуу, бас багш нь сурагчаасаа илүү бус бөлгөө; мөн тийн тэд бүгд адил тэгш, мөн тэд бүгд, хүн бүр өөрт буй хүчнийхээ дагуу хөдөлмөрлөж байв.

27Мөн тэд хөрөнгөнөөсөө, хүн бүр өөрт байгаагийнхаа хэрээр, ядуутай, мөн гачигдсантай, мөн өвдсөнтэй мөн зовж зүдэрсэнтэй хуваалцаж байлаа; мөн тэд үнэтэй хувцас хунар өмсдөггүй байв, гэвч тэд цэвэр нямбай мөн дур булаам байсан буюу.

28Мөн тийн тэд сүмийн хэргүүдийг тогтоов; мөн тийн тэдний бүх хавчлагууд байсан хэдий ч тэд үргэлжийн амгаланг дахин эдэлж эхлэв.

29Мөн эдүгээ, сүмийн чанд байдлын учир тэд үлэмж баян болж эхлэн, тэдэнд хэрэгцээтэй аливаа бүх зүйлээр—үй түмэн бог мөн бод мал, мөн зүйл бүрийн төл мал, мөн түүнчлэн арвин их үр тариа, мөн алт, мөн мөнгө, мөн үнэт зүйлүүд, мөн арвин их торго хийгээд нарийн нэхээст эд, мөн төрөл бүрийн энгийн сайн даавуугаар элбэг хангалуун байх болов.

30Мөн тийн, тэд нүцгэрсэн, эсвэл өлссөн, эсвэл цангасан, эсвэл өвдсөн, эсвэл асаргаагүй байсан нэгнийг ч хангалуун байдалдаа тэд буцаагаагүй болой; мөн тэд зүрх сэтгэлээ баялаг дээр тулгуурласангүй; тиймийн тул тэд, настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй мөн эмэгтэй аль алинд нь, сүмийнх биш ч бай, мөн ч бай, чухам ямар хүмүүс байгаагаас нь үл хамааран гачигдах тэднийг бүгдийг энэрч байв.

31Мөн тийн тэд дэгжиж мөн сүмд нь харьяалагдаагүй тэднээс хамаагүй илүү чинээлэг болов.

32Учир нь тэдний сүмд харьяалагдаагүй тэд илбэ шидэд, мөн хиймэл шүтээнийг шүтэхэд эсвээс залхуу хойрго байдалд, мөн чалчаа яриа, мөн атаа жөтөө мөн хэрүүл маргаанд өөрсдийгөө өөгшүүлж байв; үнэтэй хувцас өмсөн; өөрсдийнхөө нүдэнд бардамнан хөөрч; бусдыг хавчин, худал хэлж, хулгайлж, дээрэмдэж, садар самууныг үйлдэн, мөн аллага, мөн зүйл бүрийн ёс бусыг үйлдэж байв; гэсэн хэдий ч, үүнийг зөрчсөн тэд бүгдийн дээр уг хууль боломжийн хэрээр хэрэгжүүлэгдэж байв.

33Мөнхүү улиран тохиох дор хүн бүр өөрийн хийсэн зүйлийхээ дагуу шийтгэгдэн, тэдний дээр хуулийг хэрэгжүүлснээр, тэд илүү тайван болж, мөн хэрэв мэдэгдэхээр бол ямар ч ёс бусыг үйлдэж зүрхлэхгүй байв; тиймийн тул, Нифайн хүмүүсийн дунд шүүгчдийн засаглалын тав дахь жилийг хүртэл туйлын их амар амгалан байв.