Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 31

Урвагч зорамчуудыг буцаан залруулах номлолыг Алма толгойлов—Зорамчууд Христийг үгүйсгэж, нэгэн хэвийн залбирлуудаар сүсэглэн, мөн сонгогдсон хэмээх буруу ойлголтууддаа итгэв—Номлогчид Ариун Сүнсээр дүүргэгдэв—Тэдний зовлонгууд Христийн баясалд автагдав. Ойролцоогоор мэө 74 он.

1Эдүгээ улиран тохиох дор Корихорын төгсгөлийн дараа, зорамчууд Их Эзэний замуудыг гажуудуулж байна, мөн тэдний удирдагч Зорам хүмүүсийн зүрх сэтгэлийг амьгүй шүтээнүүдэд бөхийхөд удирдаж байна гэсэн мэдээг Алма хүлээн авч, түүний зүрх сэтгэл уг хүмүүсийн алдсуудын учир дахин шаналж эхлэв.

2Учир нь өөрийн хүмүүсийн дундах алдсуудыг мэдсэн нь Алмад их гуниг харамслыг төрүүлэв; тиймийн тул зорамчууд нифайчуудаас тусгаарласны учир түүний зүрх сэтгэл үлэмж хямрав.

3Эдүгээ зорамчууд өөрсдөө Зарахемла нутгийн дорнод дахь, тэнгисийн эрэгт ойрхноор хиллэж байсан, Жершоны нутгийн өмнөдөд байсан, түүнчлэн өмнөд талаараа леменчүүдээр дүүрэн байх тэр аглаг буйдтай хиллэсэн Антионум гэж нэрлэсэн нутагтаа нэгдэн цугларцгаасан байв.

4Эдүгээ нифайчууд, зорамчууд леменчүүдтэй харилцаанд орох вий хэмээн, мөн энэ нь нифайчуудын талд агуу алдагдлын шалтгаан болох вий хэмээн ихээр айв.

5Мөн эдүгээ, шударга байсан түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад үгийг номлох нь их нөлөө болж байсан учир—тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илднээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлж байв—тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих нь зайлшгүй болов хэмээн Алма боджээ.

6Тиймийн тул тэрээр Аммон, мөн Аарон, мөн Омнерыг авч; мөн тэрээр Химнайг Зарахемла дахь сүмд орхиж; харин дээрх гурвыг тэрээр өөртэйгөө авчээ түүнчлэн Мелект байсан Амулек мөн Зиезромыг; мөн түүнчлэн тэрээр хөвгүүдийнхээ хоёрыг нь авав.

7Эдүгээ тэрээр хөвгүүдийнхээ ахмадыг нь өөртэйгөө авсангүй, мөн түүний нэр Хиламан байв; харин тэрээр өөртэйгөө авсан тэдний нэрс нь Шиблон мөн Кориантон нар байв; мөн эдгээр нь түүнтэй хамт зорамчуудын дунд тэдэнд үгийг номлохоор одсон тэдний нэрс бөлгөө.

8Эдүгээ зорамчууд бол нифайчуудаас тэрслэгчид байв; тиймийн тул Бурханы үг тэдэнд номлогдсон ажээ.

9Гэвч тэд их төөрөгдлүүдэд унасан байв, учир нь тэд Бурханы зарлигууд хийгээд түүний тогтоолуудыг Мосегийн хуулийн дагуу дагахыг чармайсангүй бөлгөө.

10Бас тэд уруу таталтанд орохгүй байж болохын тулд, Бурханд хандан өдөр бүрийн залбирал болоод гуйлтаа үргэлжлүүлэх гэсэн тэр сүмийн үйлүүдийг тэд анхааран үзсэнгүй билээ.

11Тийм ээ, эцсийн дүнд, тэд маш олон тохиолдолд Их Эзэний замуудыг гажуудуулж байв; тиймийн тул, энэ шалтгааны учир, Алма болон түүний ах дүүс уг нутагт тэдэнд үгийг номлохоор одов.

12Эдүгээ, тэд уг нутагт ирсний дараа, болгоогтун, тэдний гайхлыг төрүүлсэн нь зорамчууд синагогууд барьсан явдал байв, мөн тэд Их Эзэний өдөр гэж нэрлэсэн долоо хоногийн нэг өдөр өөрсдөө нэгдэн цуглардаг байв; мөн тэд Алма болон түүний ах дүүсийн хэзээ ч хараагүй тийм маягаар сүсэглэдэг болохыг тэд олж мэдэв.

13Тухайлбал тэд синагогийнхаа төвд толгойноос өндөрт өргөгдсөн, дээр нь зогсох индэр барьсан байлаа; мөн түүний дээр зөвхөн нэг хүн багтах ажээ.

14Тиймийн тул, шүтэн сүсэглэхийг хүссэн хэн боловч явж мөн үүний орой дээр нь зогсоод, мөн тэнгэрийн зүг гараа сунган, мөн чанга дуугаар:

15Ариун, ариун Бурхан; та бол Бурхан, мөн та бол ариун гэдэгт бид итгэдэг, мөн та сүнс байсан, мөн та бол сүнс, та үүрд сүнс байх болно гэдэгт бид итгэдэг гэж хэлэн хашгирах ёстой аж.

16Ариун Бурхан, та биднийг ах дүүсээс маань салгасан гэдэгт бид итгэдэг; мөн тэдний эцэг өвгөдийн гэнэн тэнэгээр тэдэнд гардуулагдсан ах дүүсийнхээ уламжлалуудад бид итгэдэггүй; харин та биднийг өөрийн ариун хүүхдүүд байхаар сонгосон гэдэгт бид итгэдэг; мөн түүнчлэн Христ гэж үгүй байх болно гэдгийг та бидэнд мэдүүлж өгсөн билээ.

17Гэвч та бол өчигдөр, өнөөдөр, мөн үүрд нэгэн адил; мөн та биднийг аврагдахаар сонгосон, харин бидний эргэн тойронд байгаа бүгдийг өөрийн хилэнгээр доош тамд хаягдахаар сонгосон билээ; учир нь уг ариун чанарт тань, Ай Бурхан, бид танд талархдаг; мөн түүнчлэн тэдний сэтгэлийг танаас холдуулж төөрөгдүүлэн удирдах, Христэд итгэх итгэлд доош хүлэх тэр, ах дүүсийн маань мунхаг уламжлалуудыг бид дагахгүй байж болохын тулд биднийг сонгосонд тань бид талархдаг, Бурхан минь.

18Мөн үүнчлэн бид сонгогдсон мөн ариун хүмүүс учраас бид танд талархдаг, Ай Бурхан минь. Амен.

19Эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүс мөн түүний хөвгүүд эдгээр залбирлыг дуулаад, тэд хэмжээлшгүйгээр цочирдон гайхав.

20Учир нь болгоогтун, хүн бүр урагшилж мөн эдгээрийн нэгэн адил залбирлуудыг өргөж байв.

21Эдүгээ уг газар тэднээр Рамеумптом, орчуулбал ариун тавцан хэмээн нэрлэгдсэн байв.

22Эдүгээ, энэ тавцангаас тэд, хүн бүр, Бурханд хандсан адилхан залбирлаа, тэд түүгээр сонгогдсон хэмээн, мөн тэрээр тэднийг ах дүүсийнх нь уламжлалд эс удирдсан хэмээн, мөн тэдний өөрсдийнх нь зүрх сэтгэл огтхон ч мэдэхгүй ирэх зүйлүүдэд итгэхээр хулгайлагдаагүй хэмээн Бурхандаа талархлаа өргөж байв.

23Эдүгээ, хүмүүс бүгд энэ маягаар талархал өргөснийхөө дараа, тэд гэртээ эргэж очоод, тэд өөрсдөө мөнөөх ариун индэрт өөрсдийн маягаар талархал өргөхөөр дахин цугларах хүртлээ Бурханыхаа тухай дахин огт ярьдаггүй ажээ.

24Эдүгээ Алма үүнийг хараад зүрх сэтгэл нь гашуудав; учир нь тэрээр тэд ёс бус мөн гажууд хүмүүс байсныг үзэв; тийм ээ, тэрээр тэдний зүрх сэтгэл алтан дээр, мөн мөнгөн дээр, мөн бүх төрлийн сайн эд бараанууд дээр байрласныг харав.

25Тийм ээ, мөн тэрээр түүнчлэн тэдний зүрх сэтгэл бардамналдаа агуу онгиргон занд өргөгдсөнийг харав.

26Мөн тэрээр дуугаа тэнгэрт өргөн, мөн хашгирч, хэлрүүн: Ай хэр удаан, Ай Их Эзэн, та зарц нараа энэ доор бие махбодид, хүмүүний үрсийн дунд бузар ёс бусыг болгоохоор оршин байхыг тэвчих вэ

27Болгоогтун, Ай Бурхан, тэдний зүрх сэтгэл бардамналдаа автагдсан хэдий ч тэд танд залбирна. Болгоогтун, Ай Бурхан, тэд дэлхийн дэмий хоосон зүйлүүдээр ихээр ихэмсэглэж байхдаа, амаараа танд залбирах ажгуу.

28Болгоогтун, Ай Бурхан минь, тэдний үнэт хувцас, мөн тэдний бөгжнүүд, мөн тэдний бугуйвчнууд, мөн тэдний алтан чимгүүд, мөн тэдний өөрсдийгөө гоёсон бүх үнэт зүйлсийг; мөн болгоогтун, тэдний зүрх сэтгэл тэдгээрийн дээр байрлажээ, мөн гэсэн хэдий ч тэд танд залбирч ийн хэлнэ—Бид танд талархаж байна, Ай Бурхан, учир нь бусад нь мөхөх ёстой байхад, бид таны хувьд сонгогдсон хүмүүс.

29Тийм ээ, мөн Христ гэж байхгүй байх болно гэдгийг та тэдэнд мэдүүлсэн хэмээн тэд хэлдэг.

30Ай Их Эзэн Бурхан, энэ хүмүүсийн дунд ийм ёс бус хийгээд үнэнч бус байдлыг та хэр удаан тэвчих билээ? Ай Их Эзэн, өөрийн сул дорой байдалд тэвчээртэй хандах хүчийг та надад өгөөч. Учир нь би сул дорой, мөн энэ хүмүүсийн дундах ийм ёсон бус нь сэтгэлийг минь өвтгөх бөлгөө.

31Ай Их Эзэн, зүрх сэтгэл минь үлэмж харамсана; та бодгалийг минь Христээр тайтгаруулна уу. Ай Их Эзэн та энэ хүмүүсийн алдсын учир, дээр минь ирэх эдгээр зовлонг тэсвэртэйгээр тэвчиж болохын тул надад хүч байж болохыг соёрхоно уу.

32Ай Их Эзэн, бодгалийг минь та тайтгаруулж, мөн надад, мөн түүнчлэн надтай хамт буй миний хамтран ажиллагчдад ч нэгэн адил амжилтыг өгнө үү—тийм ээ, Аммон, мөн Аарон, мөн Омнер, мөн түүнчлэн Амюлек мөн Зиезром, мөн түүнчлэн хоёр хөвгүүнд минь—тийм ээ, бүр эд бүгдийг та тайтгаруулна уу, Ай Их Эзэн, тийм ээ, та тэдний бодгалиудыг Христээр тайтгаруулаач.

33Энэ хүмүүсийн алдсуудын учир тэдний дээр ирэх зовлонгуудыг тэвчиж болохын тулд; хүчтэй байж болохыг та тэдэнд соёрхоно уу.

34Ай Их Эзэн, тэднийг дахин Христээр танд авчрахад амжилттай байхыг та бидэнд соёрхоно уу.

35Болгоогтун, Ай Их Эзэн, тэдний бодгаль эрхэм үнэт, мөн тэдний олон нь бидний ах дүүс; тиймийн тул, бид тэднийг, ах дүүсээ дахин танд авчирч болохын тулд, Ай Их Эзэн, хүч чадал хийгээд мэргэн ухааныг бидэнд өгөөч.

36Эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр үгийг хэлээд, өөртэйгөө хамт байсан тэд бүгдийн дээр гараа хавсрав. Мөн болгоогтун, тэрээр тэдний дээр гараа хавсрахад, тэд Ариун Сүнсээр дүүргэгдэв.

37Мөн түүний дараа тэд юу идэх, эсвэл юу уух, эсвэл юу өмсөх билээ гэсэн өөрсдийгөө хичээсэн бодолгүйгээр тэд нэг нэгнээсээ салж одов.

38Мөн Их Эзэн тэднийг өлсгөлгүйгээр бас цангаалгүйгээр хангаж байв; тийм ээ, мөн тэрээр түүнчлэн тэдэнд Христийн баясалд автагдаж байснаас бусдаар, өөр зовлонгуудыг үзүүлэхгүйн тулд тэдэнд хүч чадал өгч байв. Эдүгээ энэ нь Алмагийн залбирлын дагуу байв; мөн энэ нь тэрээр итгэлтэйгээр залбирсны учир болой.