Судрууд
Мормоны Ном


Мормоны Үгс

Мормон Нифайн том ялтсуудыг хураангуйлав—Тэрээр бага ялтсуудыг бусад ялтсуудтай хамт тавив—Хаан Бенжамин уг нутагт энх амгаланг тогтоов. Ойролцоогоор мэ 385 он.

1Мөн эдүгээ би, Мормон, хийсэн цэдгээ Моронай хүүгийнхээ гарт дамжуулан өгөх гэж байна, болгоогтун би өөрийн хүмүүс, нифайчуудын бараг л бүх устгалыг гэрчилсэн бөлгөө.

2Мөн энэ нь Христийн ирэлтээс олон зуун жилийн дараа би эдгээр цэдгүүдийг хүүгийнхээ гарт дамжуулна; мөн тэрээр миний хүмүүсийн бүх устгалыг үзэх болно хэмээн надад санагдана. Гэвч тэрээр тэдгээрийн талаар зарим зүйлийг, мөн Христийн талаар зарим зүйлийг бичиж болно, хэзээ нэгэн өдөр энэ нь тэдний тусын төлөө байж болохын тулд Бурхан тэднийг гэтэлгэн амьд үлдэхийг зөвшөөрдөг ч болоосой.

3Мөн эдүгээ, би бичиглэснийхээ талаар зарим зүйлийг ярья; учир нь би Нифайн ялтсуудаас Амаликайн ярьсан хаан Бенжамины хаанчлалыг хүртэлх хураангуйллыг хийснийхээ дараа, гарт минь дамжуулагдсан уг цэдгүүдийн дунд би хайж, мөн Иаков энэхүү хаан Бенжамины хаанчлалыг хүртэлх бошиглогчдын бага цэдгийг мөн түүнчлэн Нифайн олон үгсийг агуулсан эдгээр ялтсуудыг олсон бөлгөө.

4Мөн эдгээр ялтсууд дээрх зүйлүүд нь Христийн ирэлтийн тухай бошиглолууд учир намайг баясгана; мөн миний эцэг өвгөд тэр болгон нь биелэгдсэнийг мэддэг бөлгөө; тийм ээ, энэ өдрийг хүртэлхийг тухайлан бидний талаар бошиглогдсон зүйлүүд болгон нь биелэгдсэнийг би түүнчлэн мэднэ, мөн энэ өдрөөс цааших нь гарцаагүй улиран тохиох ёстой—

5Иймийн тул, би дээр нь өөрийн цэдгийг дуусгахаар эдгээр зүйлийг, Нифайн ялтсуудаас авах тэр үлдсэн хэсгийг сонгосон бөлгөө; мөн би өөрийн хүмүүсийн тухай зүйлүүдээс зууны нэг хэсгийг нь ч бичиж чадахгүй болой.

6Гэвч болгоогтун, би эдгээр бошиглолууд мөн илчлэлтүүдийг агуулсан, эдгээр ялтсуудыг авах болно, мөн өөрийн цэдгийн үлдэгдэлтэй хамт тэдгээрийг хийнэ, учир нь тэдгээр нь надад сонгомол болой; мөн тэдгээр нь ах дүүсийн минь хувьд ч сонгомол байх болно гэдгийг би мэднэ.

7Мөн би үүнийг мэргэн зорилгын учир хийх бөлгөө; өөрөөр хэлбэл энэ нь, надад байх Их Эзэний Сүнсний нөлөөний дагуу надад ийн шивнэнэ. Мөн эдүгээ, би бүх зүйлийг мэдэхгүй; гэвч Их Эзэн ирэх бүх зүйлийг мэднэ; иймийн тул, тэрээр тааллынхаа дагуу надад оршин ажиллах буюу.

8Мөн Бурханд хандсан залбирал минь миний ах дүүсийн талаар, тэд дахин нэгэнтээ Бурханы, тийм ээ, Христийн гэтэлгэлийн мэдлэгт орж болохын тулд буюу; тэд дахин нэгэнтээ бахдам сайхан хүмүүс байж болохын тулд буюу.

9Мөн эдүгээ би, Мормон, Нифайн ялтсуудаас өөрийн авах тэрхүү цэдгийг дуусгахаар зорьё; мөн би үүнийг Бурхан надад өгсөн тэр мэдлэг хийгээд ойлголтын дагуу хийх болно.

10Иймийн тул, улиран тохиох дор Амаликай эдгээр ялтсуудыг хаан Бенжамины гарт дамжуулан өгсний дараа, тэрээр тэдгээрийг авч мөн үеэс үед хаан Бенжамины өдрүүдийг хүртэл хаадаар дамжуулагдан ирсэн тэрхүү цэдгүүдийг агуулсан бусад ялтсуудтай хамт тавилаа.

11Мөн хаан Бенжаминаас доош үеэс үед тэдгээр нь миний гарт ортлоо гардуулагдсан бөлгөө. Мөн би, Мормон, тэдгээр нь энэ цагаас хойшид ч хадгалагдан үлдэж болохын төлөө Бурханд залбирдаг. Мөн тэдгээр нь хамгаалагдах болно гэдгийг би мэднэ; учир нь тэдгээрийн дээр чухам түүнээс миний хүмүүс мөн тэдний ах дүүс агуу хийгээд эцсийн өдөр, бичигдсэн буй Бурханы үгийн дагуу шүүгдэх агуу зүйлүүд бичиглэгдсэн буй.

12Мөн эдүгээ, энэ хаан Бенжамины талаар—түүний хүмүүсийн дунд зарим зөрчлүүд байв.

13Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг түүнчлэн түүний хүмүүсийн эсрэг байлдахаар Нифайн нутгаас уруудан ирэв. Гэвч болгоогтун, хаан Бенжамин их цэргээ нэгтгэн цуглуулж, мөн тэрээр тэдний эсрэг зогсов; бас тэрээр гарынхаа хүчээр, Лебений илдээр тулалдсан бөлгөө.

14Мөн Их Эзэний хүчээр тэд дайснуудынхаа эсрэг, леменчүүдээс олон мянгыг устгах хүртэл тэмцэлдсэн билээ. Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдийн эсрэг тэднийг өвлөсөн бүх нутгаасаа хөөн гаргатлаа тэмцэлдсэн болой.

15Мөнхүү улиран тохиох дор хуурамч Христүүд байв, мөн тэдний ам хамхигдаж, мөн тэд гэмт хэргүүдийнхээ дагуу шийтгэгдсэний дараа;

16Мөн хуурамч бошиглогчид, мөн хуурамч номлогчид, бас багш нар хүмүүсийн дунд байв, мөн тэд бүгд гэмт хэргүүдийнхээ дагуу шийтгэгдсэний дараа; мөн олон маргаан болж мөн олон нь леменчүүдэд урваж одсоны дараа, болгоогтун, улиран тохиох дор хаан Бенжамин, түүний хүмүүсийн дунд байсан ариун бошиглогчдын тусламжтайгаар—

17Учир нь болгоогтун, хаан Бенжамин ариун хүн байв, мөн тэрээр өөрийн хүмүүсийн дээр зөв шударгаар засаглаж байв; мөн уг нутагт ариун хүмүүс олон байлаа, мөн тэд Бурханы үгийг хүчтэйгээр мөн эрх мэдэлтэйгээр ярьдаг байв; мөн хүмүүсийн зөрүүдийн учир тэд ихэд хурцыг хэрэглэж байв—

18Иймийн тул, тэдний тусламжтайгаар, хаан Бэнжамин мөн түүнчлэн бошиглогчид маханбодийнхоо бүх хүч чадлаар мөн оюуныхаа бүх чадвараар хөдөлмөрлөснөөр, уг нутагт энх амгаланг дахин нэгэнтээ тогтоожээ.