Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 57

Антипараг авснаа мөн Кууманай дахь бууж өгөлтийг нь, түүнчлэн хожим нь уг хотыг батлан хамгаалснаа Хиламан өгүүлэв—Түүний аммон үндэстэн залуучууд эрэлхэгээр тулалдаж; бүгд шархдан, харин нэг нь ч алагдсангүй—Лемен үндэстэн хоригдлууд алагдсаныг мөн оргосныг Гид илтгэв. Ойролцоогоор мэө 63 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор хаан Аммороноос, хэрэв би манайхны барьсан дайны олзлогдогсдоо өгөх юм бол тэрээр Антипара хотыг бидэнд өгнө хэмээн дурдсан захидлыг би хүлээн авлаа.

2Гэвч би хаанд, бидний цэргийн хүч Антипара хотыг хүчээрээ авахад хангалттайг бид лавтай мэднэ; мөн тэр хотын төлөө олзлогдогсдоо өгснөөрөө бид өөрсдийгөө ухаалаг бус хэмээн бодно, мөн бид олзлогдогсдоо зөвхөн олзлогдогсдоор солилцох болно гэсэн захидлыг илгээв.

3Мөн Амморон миний хүсэлтээс татгалзав, учир нь тэр олзлогдогсдыг солилцсонгүй; тиймийн тул бид Антипара хотын эсрэг явахаар бэлтгэлүүдийг хийж эхлэв.

4Гэвч Антипарагийн хүмүүс уг хотыг орхин, мөн өөрсдийн эзэмшиж асан бусад хотуудын зүг тэдгээрийг бэхлэхээр зугтав; мөн Антипара хот тийн бидний гарт оров.

5Мөн шүүгчдийн засаглалын хорин найм дахь он тийн төгсөв.

6Мөнхүү улиран тохиох дор хорин есдүгээр оны эхэнд, бид хүнсний хангамжуудыг, мөн түүнчлэн их цэрэгтээ нэмэлт хүч болгон миний хоёр мянгын жижиг бүлэгт ах дүүстэйгээ нэгдэхээр ирсэн аммончуудын жаран хөвгүүнийг, үүнээс гадна Зарахемла нутгаас, мөн эргэн тойрны нутгаас зургаан мянган тооны эрчүүдийг хүлээн авав. Мөн эдүгээ болгоогтун, бид хүчтэй байв, тийм ээ, мөн түүнчлэн бидэнд элбэг их хүнсний хангамжууд авчрагдсан байв.

7Мөнхүү улиран тохиох дор Кууманай хотыг хамгаалахаар байрлуулагдсан их цэрэгтэй тулалдах нь бидний хүсэл байв.

8Мөн эдүгээ болгоогтун, бид удалгүй хүслээ биелүүлснийг танд би үзүүлэх болно; тийм ээ, хүчит цэргээрээ, өөрөөр хэлбэл хүчит цэргүүдийнхээ нэг хэсгээр, бид шөнөөр, Кууманай хотыг, тэд хүнсний хангамжаа хүлээн авахаас нь өмнөхөн тэднийг бүслэв.

9Мөнхүү улиран тохиох дор бид олон шөнийн турш уг хотыг бүслэн буудаллав; гэвч бид илдээ дэрлэн унтаж, мөн, леменчүүд бидний дээр шөнөөр ирж мөн биднийг хөнөөж чадахгүйн тулд харуулуудыг гаргаж байв, үүнийгээ тэд олон удаа оролдов; гэвч тэд үүнийг оролдох болгондоо тэдний цус асгарсан билээ.

10Хэсэг хугацааны дараа хүнсний хангамжууд нь хүрч ирэв, мөн тэд шөнөөр хотод орох гэж байв. Мөн леменчүүдийн оронд, бид нифайчуудыг угтав; тиймийн тул, бид тэднийг мөн тэдний хүнсний хангамжуудыг нь авав.

11Мөн леменчүүд энэ маягаар дэмжлэгээсээ таслагдсан хэдий ч, тэд хотыг хадгалан хамгаалахаар хатуу шийдсэн хэвээр байв; тиймийн тул бид тэдгээр хүнсний хангамжуудыг авч мөн тэдгээрийг Иуда уруу, мөн Зарахемлагийн нутаг дахь олзлогдогсдодоо илгээх нь зайлшгүй болов.

12Мөнхүү улиран тохиох дор леменчүүд тусламж авах бүх найдлагаа алдаж эхэлтэл тийм ч олон өдөр өнгөрсөнгүй; тиймийн тул тэд хотыг бидний гарт оруулав; мөн бид Кууманай хотыг олж авах төлөвлөгөөгөө тийн биелүүлсэн болой.

13Гэвч улиран тохиох дор олзлогдогсод маань тийм олон тоотой байснаас, бидний тоо их олон хэдий ч, бид бүх цэргүүдээ ажиллуулж байж тэднийг харгалзуулах, эс бөгөөс тэднийг үхэлд хүргэх ёстой болов.

14Учир нь болгоогтун, тэд олон тоогоороо босож, мөн чулуугаар, мөн бороохойгоор, өөрөөр хэлбэл тэд гарт нь тааралдсан болгоноор тулалдаж, үүний хэрээр тэд өөрсдийгөө дайны олзлогдогсод болгон өгсний дараа бид тэднээс хоёр мянга гаруйг нь хөнөөсөн бөлгөө.

15Тиймийн тул бид амийг нь төгсгөж, эс бөгөөс гартаа илдтэйгээр Зарахемлагийн нутаг хүртэл тэднийг харгалзах нь бидний хувьд зайлшгүй болов; мөн түүнчлэн бид леменчүүдээс авсан нь байсан хэдий ч, бидний хүнсний хангамжууд хүмүүсийн маань хэрэгцээнээс илүү хангалттай байсангүй.

16Мөн эдүгээ, ийм осолтой нөхцөл байдалд, дайны эдгээр олзлогдогсдын талаар шийдвэрлэх нь маш ноцтой зүйл болов; гэсэн хэдий ч, бид тэднийг Зарахемлагийн нутаг уруу илгээхээр шийдвэрлэв; тиймийн тул бид хүмүүсээсээ нэг хэсгийг сонгон авч, мөн тэдэнд хоригдлуудаа даалгаж, Зарахемла нутаг уруу хүргэхийг тушаав.

17Гэвч улиран тохиох дор маргааш нь тэд эргэж ирэв. Мөн эдүгээ болгоогтун, бид тэднээс хоригдлуудын талаар асуусангүй; учир нь болгоогтун, леменчүүд бидний дээр байв, мөн тэд биднийг тэдний гарт орохоос аврахаар цагаа олж эргэж ирэв. Учир нь болгоогтун, Амморон тэдэнд дэмжлэг болгон хүнсний шинэ хангамжууд мөн түүнчлэн олон тооны цэрэг эрс илгээсэн байв.

18Мөнхүү улиран тохиох дор хоригдлуудтай хамт бидний илгээсэн тэдгээр эрс, тэд биднийг давамгайлах гэж байхад тэднийг зогсоохоор цагаа олж ирэв.

19Гэвч болгоогтун, миний хоёр мянга жарын жижиг хэсэг туйлын ширүүн тулалдав; тийм ээ, тэд леменчүүдийн өмнө ухаршгүй байж, мөн тэдний эсрэг зогссон тэд бүгдийг үхэлд хүргэж байв.

20Мөн манай их цэргийн үлдсэн нь леменчүүдийн өмнө ухрах гэж байхад, болгоогтун, тэрхүү хоёр мянга жар ухаршгүй мөн гуйвшгүй байв.

21Тийм ээ, мөн тэд зарлигийн үг бүрийг яг таг гүйцэтгэхдээ дуулгавартай мөн шаргуу байв; тийм ээ, мөн бүр итгэл бишрэлийнх нь дагуу энэ нь тэдэнд хийгдсэн бөлгөө; мөн эхчүүд нь тэдэнд заасан хэмээн тэдний надад хэлсэн үгсийг би санаж байв.

22Мөн эдүгээ болгоогтун, энэ агуу их ялалтын төлөө бид өртэй болох тэд болбоос, хоригдлуудыг хүргэхээр сонгогдсон эрчүүд, мөн миний эдгээр хөвгүүд болой; учир нь леменчүүдийг бут цохьсон нь тэд байв; тиймийн тул леменчүүд Мантай хот уруу гэдрэг туугдлаа.

23Мөн бид Кууманай хотоо хадгалж үлдсэн буюу, мөн бүгд илдэнд устгагдсангүй; гэсэн хэдий ч, бид их хохирол хүлээв.

24Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийг зугтсаны дараа, би тэр даруй үхэгсдийн дундаас шархадсан өөрийн хүмүүсийг авах тушаал өгч, мөн шархыг нь боолгох болгов.

25Мөнхүү улиран тохиох дор миний хоёр мянга жараас цус алдсанаас ухаан алдаж унасан нь хоёр зуу байлаа; гэсэн хэдий ч, Бурханы сайн сайхны дагуу, мөн бидний үлэмж гайшрал мөн түүнчлэн бүх их цэргийн маань баяслыг төрүүлэн, тэднээс мөхсөн бодгаль нэгээхэн ч байсангүй; тийм ээ, бас тэдний дунд олон шарх аваагүй нэг ч бодгаль байсангүй.

26Мөн эдүгээ, тэдний хамгаалагдан үлдсэн нь манай бүх их цэргийн гайхлыг төрүүлж байв, тийм ээ, бидний ах дүүсийн мянга нь алагдсан байхад тэд хэлтрүүлэгдсэн байлаа. Мөн Бурханы гайхамшигт хүчинд бид үүнийг шударгаар хамааруулж байна, тэд итгэхээр сургагдсан түүндээ итгэх үлэмж итгэлийнхээ улмаас буюу, үүнд—шударга Бурхан гэж буй, мөн эргэлзээгүй хэн боловч, тэд түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн байна гэдэгт бөлгөө.

27Эдүгээ энэ нь миний тухайлан ярьсан тэдний итгэл байв; тэд залуу, мөн тэдний оюун нь өөрчлөгдөшгүй, мөн тэд Бурханд найдлагаа үргэлж тавьдаг бөлгөө.

28Мөн эдүгээ улиран тохиох дор бид шархадсан эрчүүдээ тийн сувилсны, мөн үхэгсдээ мөн түүнчлэн леменчүүдийн олон үхэгсдийг оршуулсныхаа дараа, болгоогтун, бид Зарахемла нутаг уруу тэдэнтэй явж эхэлсэн хоригдлуудын тухай Гидээс лавлав.

29Эдүгээ Гид бол уг нутаг уруу тэднийг харгалзахаар тохоогдсон хэсгийн ерөнхий ахмад байв.

30Мөн эдүгээ, Гидийн надад хэлсэн үгс нь эдгээр болой: Болгоогтун, бид олзлогдогсодтойгоо хамт Зарахемла нутаг уруу явж эхлэв. Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн буудлыг ажиглахаар илгээгдсэн, их цэргийнхээ тандуулуудтай бид тааралдав.

31Мөн тэд бидэнд хашгирч, хэлсэн нь—Болгоогтун, леменчүүдийн их цэрэг Кууманай хотыг чиглэн жагсаж явна; мөн болгоогтун, тэд тэдний дээр бууна, тийм ээ, мөн хүмүүсийг маань устгах болно.

32Мөнхүү улиран тохиох дор олзлогдогсод маань өөрсдийг нь зоригжуулсан, тэдний хашгирааныг сонсов; мөн тэд бидний эсрэг тэмцэлдэхээр босов.

33Мөнхүү улиран тохиох дор тэдний эсэргүүцлийн учир бид илдээ тэдний дээр буух болгов. Мөнхүү улиран тохиох дор тэд бөөнөөрөө бидний илдэн дор гүйн ирцгээж, ингэх зуур, тэдний олонх нь алагдав; мөн тэдний үлдсэн нь дайран гарч мөн биднээс зугтаж одов.

34Мөн болгоогтун, тэднийг зугтахад бид тэднийг гүйцэж чадсангүй, бид Кууманай хотын зүг яаравчлан жагсаж одов; мөн болгоогтун, бид хотыг хадгалан хамгаалахад нь ах дүүстээ тусалж болохын тулд бид цагаа олж ирсэн билээ.

35Мөн болгоогтун, бид дайснуудынхаа гараас дахин чөлөөлөгдлөө. Мөн Бурханы минь нэр алдаршиг; учир нь болгоогтун, биднийг чөлөөлсөн нь тэр бөлгөө; тийм ээ, бидний төлөө энэ агуу зүйлийг хийсэн нь тэр буюу.

36Эдүгээ улиран тохиох дор би Хиламан, Гидийн эдгээр үгсийг сонсоод, бид бүгд мөхөхгүй байж болохын тулд, биднийг хамгаалахад үзүүлсэн Бурханы сайн сайхны учир үлэмж баяслаар халгилав; тийм ээ, мөн алагдсан тэдний бодгаль нь Бурханыхаа амралтад орсон хэмээн найдна би.