Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 20

Их Эзэн шоронд орсон ах дүүсийг нь чөлөөлүүлэхээр Миддони тийш Аммоныг илгээв—Аммон, Лемонай бүх нутгийн дээрх хаан болох Лемонайн эцэгтэй уулзав—Аммон ах дүүсээ суллуулахыг зөвшөөрүүлэхээр өвгөн хааныг албадав. Ойролцоогоор мэө 90 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэд уг нутагт сүм байгуулаад, Лемонай хаан тэрээр түүнийг эцэгтээ үзүүлж болохын тулд Аммоныг түүнтэй хамт Нифайн нутаг тийш явахыг хүсэв.

2Мөн Их Эзэний дуу хоолой Аммонд ирж, хэлрүүн: Чи Нифайн нутаг өөд явах ёсгүй, учир нь болгоогтун, хаан амийг чинь эрэлхийлэх болно; гэвч чи Миддонай нутаг тийш явах ёстой; учир нь болгоогтун, чиний ах Аарон, мөн түүнчлэн Мулокай мөн Амма нар шоронд байна.

3Эдүгээ улиран тохиох дор Аммон үүнийг дуулаад, тэрээр Лемонайд хэлэв: Болгоогтун, ах минь мөн ах дүүс минь Миддонай дахь шоронд байна, мөн би тэднийг чөлөөлж болохын тулд би явна.

4Эдүгээ Лемонай Аммонд хэлэв: Би мэднэ, Их Эзэний хүчинд та бүх зүйлийг хийж чадна. Гэвч болгоогтун, би тантай Миддонай нутгийн зүг явах болно; учир нь Миддонай нутгийн хаан, Антиомно нэртэй нэгэн, надад найз минь билээ; тиймийн тул би Миддонай нутгийн зүг явна, би уг нутгийн хааныг зусардаж болохын тулд, мөн тэрээр таны ах дүүсийг шоронгоос гаргах болно. Эдүгээ Лемонай түүнд хэлэв: Ах дүүсийг тань шоронд буйг танд хэн хэлэв

5Мөн Аммон түүнд хэлэв: Бурханаас өөр хэн ч надад хэлсэнгүй; мөн тэр надад—Яв мөн ах дүүсээ чөлөөл, учир нь тэд Миддонай нутаг дахь шоронд байна хэмээсэн хэллээ.

6Эдүгээ Лемонай үүнийг дуулаад тэрээр зарц нараараа морьд мөн сүйх тэргээ бэлэн болгуулав.

7Мөн тэрээр Аммонд хэлсэн нь: Ирэгтүн, би тантай хамт Миддонай нутаг уруу явах болно, мөн таны ах дүүсийг шоронгоос гаргахыг хаанаас нь би гуйх болно.

8Мөнхүү улиран тохиох дор Аммон, Лемонай нар тийш аялах зуураа, тэд бүх нутгийн дээрх хаан болох Лемонайн эцэгтэй уулзав.

9Мөн болгоогтун, Лемонайн эцэг түүнд хэлж: Би өөрийн хөвгүүд, мөн өөрийн хүмүүст зориулан хийсэн зоогийн их өдөр та нар яагаад зоогонд ирсэнгүй вэ

10Мөн түүнчлэн тэр хэлэв: Худалчийн хүүхдүүдийн нэг болох энэ нифай үндэсний эртэй чи хаачихнав

11Мөнхүү улиран тохиох дор Лемонай хааш явж байгаагаа түүнд тоочин хэлэв, учир нь тэр түүнийг гомдоохоос эмээсэн ажээ.

12Мөн түүнчлэн түүний бэлтгэсэн эцгийнхээ зоогонд очоогүйн шалтгаан, түүний өөрийнх нь хаант улсад түүнийг саатуулсан бүх учрыг тэрээр түүнд хэлэв.

13Мөн эдүгээ Лемонай түүнд эдгээр бүх зүйлийг тоочиход, болгоогтун, түүний гайхлыг төрүүлж, эцэг нь түүнд уурлаж, мөн хэлэв: Лемонай чи худалчийн хөвгүүд болох эдгээр нифайчуудыг чөлөөлүүлөх гэж явна. Болгоогтун, тэр худалч чинь бидний эцэг өвгөдийг дээрэмдсэн; мөн эдүгээ түүний хүүхдүүд түүнчлэн тэд өөрсдийн башир арга мөн өөрсдийн худал хуурмагаараа тэд биднээс бидний хөрөнгийг дээрэмдэж болохын тулд биднийг мэхэлж болохын тулд бидний дунд иржээ.

14Эдүгээ Лемонайн эцэг түүнд тэрээр Аммоныг илдээр алахыг зарлиглав. Мөн түүнчлэн тэрээр тэр Миддонай нутаг тийш явах ёсгүй, харин тэр өөртэй нь хамт Ишмэилийн нутагт буцах ёстой хэмээн түүнд зарлиглав.

15Гэвч Лемонай түүнд хэлэв: Би Аммоныг алахгүй бас Ишмэилийн нутагт ч буцахгүй, харин би Аммоны ах дүүсийг суллуулж болохын тулд Миддонай нутаг тийш явна, учир нь тэд бол шударга эрчүүд мөн үнэн Бурханы ариун бошиглогчид гэдгийг би мэднэ.

16Эдүгээ түүний эцэг эдгээр үгийг дуулаад, тэрээр түүнд уурлаж, мөн тэр түүнийг цохин газарт унагаж болохын тулд илдээ сугалав.

17Гэвч Аммон урагш зогсож мөн түүнд хэлэв: Болгоогтун, та хүүгээ алах ёсгүй; гэсэн хэдий ч, танаас илүү тэр унавал дээр, учир нь болгоогтун, тэр нүглүүдээ наманчилсан; харин хэрэв та энэ цагт, уур хилэндээ байхад унах юм бол, бодгаль тань аврагдаж чадахгүй.

18Мөн үүнчлэн, та түдгэлзэх нь зүйд нийцнэ, учир нь хэрэв та хүүгээ албал, тэр гэмгүй хүн байсны учир, түүний цус газраас Их Эзэн Бурхандаа хашгирч, өшөөг нь таны дээр ирүүлэхийн учир болой; мөн та сүнсээ ч алдаж болзошгүй.

19Эдүгээ Аммон эдгээр үгийг түүнд хэлэхэд, тэр түүнд хариулж, хэлрүүн: Хэрэв би хүүгээ алах аваас би гэмгүй цусыг урсгах болно гэдгээ мэднэ; учир нь түүнийг устгахыг эрэлхийлсэн нь та болой.

20Мөн тэрээр Аммоныг алахаар гараа сунгав. Гэвч Аммон түүний дайралтыг тогтоож мөн түүнчлэн тэр хэрэглэж чадахгүй болгож гарыг нь цохив.

21Эдүгээ Аммон өөрийг нь алж чадахыг хаан хараад, тэрээр амиа хэлтрүүлэхийг Аммоноос гуйж эхлэв.

22Гэвч Аммон илдээ өргөж, мөн түүнд хэлэв: Болгоогтун, миний ах дүүс шоронгоос гаргагдах болно гэдгийг та зөвшөөрөхгүй бол би таныг цохих болно.

23Эдүгээ хаан, тэрээр амиа алдах нь хэмээн айсан учир, хэлсэн нь: Хэрэв та намайг хэлтрүүлбэл би юу гуйсныг тань, бүр хаант улсынхаа хагасыг ч танд олгох болно гэв.

24Эдүгээ Аммон өвгөн хаанд хүслийнхээ дагуу нөлөөлснөө хараад, тэрээр түүнд хэлсэн нь: Хэрэв та ах дүүс минь шоронгоос гаргагдаж болохыг, мөн түүнчлэн Лемонай өөрийн хаант улсыг хадгалж болохыг, мөн та түүнд үл дургүйцэж, харин тэр хүслийнхээ дагуу юу бодсоноо хийж болохыг түүнд зөвшөөрвөл, тэгвэл би таныг хэлтрүүлэх болно; үгүй бол би таныг газарт нам дарах болно.

25Эдүгээ Аммон эдгээр үгийг хэлэхэд, хаан амийнхаа тул баясаж эхлэв.

26Мөн Аммон өөрийг нь устгах хүсэлгүй байгааг тэр хараад, мөн түүнчлэн тэр өөрийнх нь хүү Лемонайд их хайртайг хараад, тэр үлэмж гайхан балмагдаж, мөн хэлэв: Би таны ах дүүсийг чөлөөлж мөн хүү Лемонайдаа хаант улсаа хадгалахыг зөвшөөрөх нь таны бүх хүсэл учир, болгоогтун, миний хүү хаант улсаа энэ цагаас мөн үүрд хадгалж болохыг би зөвшөөрч байна; мөн би түүнийг хойшид захирах нь үгүй—

27Мөн түүнчлэн би таны ах дүүс шоронгоос гаргагдаж болохыг, мөн та болон ах дүүс тань над дээр миний хаант улсад ирж болохыг зөвшөөрье; учир нь би таныг харахыг маш ихээр хүсэх болно. Учир нь хаан түүний ярьсан мөн түүнчлэн өөрийн хүү Лемонайгаар яригдсан үгсэд ихээр гайхаж балмагдсан ажгуу, тиймийн тул тэрээр тэдгээрийг мэдэх хүсэлтэй байв.

28Мөнхүү улиран тохиох дор Аммон, Лемонай нар өөрсдийн Миддони нутгийн зүг аянаа үргэлжлүүлэв. Мөн Лемонай уг нутгийн хааны мэлмийд тааллыг олжээ; тиймийн тул Аммоны ах дүүс шоронгоос гаргагдаж авчрагдав.

29Мөн Аммон тэдэнтэй уулзахдаа тэр үлэмж харамсав, учир нь болгоогтун тэд нүцгэн мөн бөх олсоор хүлэгдсэн учир арьс нь үлэмж гэмтсэн байв. Мөн тэд түүнчлэн өлсгөлөн, харангадалт, мөн бүхий л төрлийн зовлонгуудыг тэвчсэн байв; гэсэн хэдий ч тэд бүх зовлонгууддаа тэвчээртэй байжээ.

30Мөн тохиолдлоор, илүү хатуу мөн илүү зөрүүд хүмүүсийн гарт орсон нь тэдний хувь тавилан байжээ; тиймийн тул тэд тэдний үгийг дуулахгүй байсан аж, мөн тэд тэднийг хөөж, мөн тэднийг цохьсон аж, мөн тэднийг байшингаас байшинд, газраас газарт хүртэл, бүр тэд Миддони нутагт хүрч ирэх хүртэл хэсүүлсэн байв; мөн тэнд тэд баривчлагдаж, мөн шоронд хаягдаж, мөн бөх олсоор хүлэгдэж, тэгээд олон хоногийн турш шоронд хоригдсон ажээ, мөн Лемонай, Аммон хоёроор чөлөөлөгдсөн болой.