Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 43

Алма болон түүний хөвгүүд үгийг номлов—Зорамчууд болон нифайчуудаас тэрслэгчид бусад нь леменчүүд болцгоов—Нифайчуудын эсрэг дайтахаар леменчүүд ирэв–-Моронай хамгаалалтын хуягаар нифайчуудыг хуяглав—Их Эзэн леменчүүдийн байлдааны бодлогыг Алмад илчлэв—Нифайчууд өөрсдийн гэр орон, эрх чөлөө, гэр бүл, мөн шашнаа хамгаалав—Моронай Лихай нарын их цэрэг леменчүүдийг бүслэв. Ойролцоогоор мэө 74 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Алмагийн хөвгүүд хүмүүсийн дунд Бурханы үгийг тунхаглахаар явцгаав. Мөн Алма, түүнчлэн, өөрөө, амарч үл чадан түүнчлэн явав.

2Эдүгээ тэд бошиглолын мөн илчлэлтийн суу билгийн дагуу үгийг мөн үнэнийг номлож байсан гэдгээс өөрийг бид тэдний номлолын талаар дахин ярихгүй; мөн тэд өөрсдийн дуудагдсан Бурханы ариун жаягийн дагуу номлоцгоов.

3Мөн эдүгээ би шүүгчдийн засаглалын арван найм дахь онд леменчүүд мөн нифайчуудын хооронд болсон дайнуудын шастирт эргэн оръё.

4Учир нь болгоогтун, улиран тохиох дор зорамчууд леменчүүд болов; тиймийн тул, арван найм дахь оны эхэнд леменчүүд тэдний дээр ирж буйг Нифайн хүмүүс харав; тиймийн тул тэд дайны бэлтгэл хийв; тийм ээ, тэд өөрсдийн их цэргийг Жершоны нутагт нэгтгэн цуглуулав.

5Мөнхүү улиран тохиох дор леменчүүд мянга мянгаараа ирэв; мөн тэд зорамчуудын газар нутаг болох Антионум нутагт орж ирэв; мөн Зерахемна гэж нэрлэгдэх нэг хүн тэдний удирдагч байв.

6Мөн эдүгээ амалекайчууд леменчүүдийг бодвол илүү хэрцгий мөн аллагад илүү дур сонирхолтой байв, тиймийн тул Зерахемна леменчүүдийн дээрх ерөнхий ахлагчдыг томилов, мөн тэд бүгдээрээ Амалекайчууд мөн зорамчууд байв.

7Эдүгээ тэр үүнийг нифайчуудад хандах үзэн ядах үзлийг нь хадгалж болохын тулд, мөн өөрийнхөө санааг гүйцэлдүүлэн тэднийг эрхшээлдээ оруулахаар хийсэн ажгуу.

8Учир нь болгоогтун түүний санаа нь леменчүүдийг нифайчуудын эсрэг уурлуулахаар өдөөн хатгах явдал байв; мөн ингэснээр тэр тэдний дээр их хүчийг хууль бусаар эзэлж болохын тулд, мөн нифайчуудыг боолчлолд оруулснаар тэдний дээр хүчийг олж болохын тулд тэрээр үүнийг хийжээ.

9Мөн эдүгээ дайснуудынхаа гарт орохоос хамгаалж болохын тулд нифайчууд өөрсдийн газар нутаг, өөрсдийн орон байр, өөрсдийн эхнэр болоод хүүхдүүдийг дэмжих нь тэдний санаа байв; мөн түүнчлэн тэд хүслийнхээ дагуу Бурханыг шүтэн биширч болохын тулд өөрсдийн эрх хийгээд өөрсдийн боломжууд, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн эрх чөлөөг хадгалан үлдээж болохын тулд болой.

10Учир нь хэрвээ тэд леменчүүдийн гарт орох юм бол, үнэн болон амьд Бурханыг, сүнсээр болон үнэнээр Бурханыг бишрэн шүтэх хэнийг ч гэсэн леменчүүд устгах болно гэдгийг мэдсэн бөлгөө.

11Тийм ээ, мөн Аммоны хүмүүс гэж нэрлэгдсэн Антай-Нифай-Лихайн хүмүүс болох ах дүүсийнхээ эсрэг леменчүүд үлэмжийн үзэн ядалтаар ханддагийг түүнчлэн тэд мэдсэн буюу—мөн Аммоны хүмүүс зэр зэвсгээ агсахгүй, тийм ээ, тэд гэрээнд орсон мөн тэд үүнийгээ зөрчихгүй байв—тиймийн тул, хэрэв тэд леменчүүдийн гарт орвол тэд устгагдах байлаа.

12Мөн тэд устгагдахыг нифайчууд тэвчихгүй байв; тиймийн тул тэдэнд өвлөх нутгийг тэд өгсөн бөлгөө.

13Мөн Аммоны хүмүүс өөрсдийнхөө хөрөнгөний ихээхэн хэсгийг их цэргийг нь дэмжихээр нифайчуудад өгсөн байв; мөн тийн нифайчуудаас тэрсэлсэн, амалекайчууд мөн зорамчууд болон Ноагийн санваартнуудын үр удам болох тэднээс, мөн Лемен мөн Лемүел, бас Ишмэилийн хөвгүүдээс бүрдсэн Леменчүүдийн эсрэг нифайчууд дангаараа сөрөн зогсохоор албадуулагдав.

14Эдүгээ тэдний үр удам нифайчуудын адил бараг тийм олон байв; мөн тийн нифайчууд ах дүүстэйгээ цус асгарах хүртэл тулалдах шаардлагатай болсон ажгуу.

15Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг Антионумын газар нутаг дээр цугларсан учир, болгоогтун, нифайчуудын их цэрэг тэдэнтэй Жершоны газар нутаг дээр уулзахаар бэлтгэсэн байв.

16Эдүгээ нифайчуудын удирдагч өөрөөр хэлбэл нифайчуудын дээр ерөнхий ахлагчаар томилогдсон хүн—эдүгээ ерөнхий ахмад нь нифайчуудын бүх цэргийн удирдлагыг авчээ—мөн түүний нэрийг Моронай гэдэг байв;

17Мөн Моронай дайнуудынхаа бүх удирдлага мөн засаглалыг авав. Мөн тэр нифайчуудын бүх цэргийн ерөнхий ахмадаар томилогдохдоо дөнгөж хорин таван настай байв.

18Мөнхүү улиран тохиох дор тэр Жершоны хил дээр леменчүүдтэй тулгарч, мөн түүний хүмүүс сэлэм, мөн илд, мөн дайны бүх төрлийн зэвсгээр зэвсэглэсэн байв.

19Мөн леменчүүдийн их цэрэг Нифайн хүмүүсийг эсвээс Моронай, өөрийн хүмүүсийг цээжний хуяг мөн гарын хаалт, тийм ээ, мөн түүнчлэн толгойгоо хамгаалах дуулга өмсгөж, мөн түүнчлэн тэднийг зузаан хувцсаар хувцаслаж бэлтгэснийг хараад—

20Эдүгээ Зерахемнагийн их цэрэг тийм зүйлээр огт бэлтгэгдээгүй байв; тэдэнд зөвхөн сэлэм, илднүүд, мөн нум, сумнууд, чулуу мөн дүүгүүрүүд нь байв; мөн тэд хэвлийн тус газраасаа унжуулсан арьснаас өөр юмгүй нүцгэн байв; тийм ээ, зорамчууд мөн амалекайчуудаас бусад нь бүгд нүцгэн байв;

21Гэвч тэд цээжний хуягтай бас бамбайгаар хуягласангүй—тиймийн тул, тэд тэдний хуяг дуулгынх нь учир, тэдний тоо нифайчуудынхаас илүү олон байсан ч нифайчуудын их цэргээс үлэмж айв.

22Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор тэд Жершоны хил дээр нифайчуудын эсрэг довтолж зүрхэлсэнгүй; тиймийн тул тэд Мантай нутагт ирж мөн уг нутгийг эзэмшилдээ авч болохын тулд тэд Антионумын нутгаас гарч аглаг буйд тийш одоод, мөн аглаг буйдын дотор тойрон явж, Сидон голын эх рүү очив; учир нь тэд Моронайн их цэрэг тэдний хааш одсоныг мэднэ хэмээн бодсонгүй ажээ.

23Гэвч улиран тохиох дор, тэднийг аглаг буйдад одмогц тэдний буудлыг тандуулахаар Моронай туршуулууд илгээсэн байжээ; мөн Моронай түүнчлэн, Алмагийн бошиглолуудын тухай мэдсэн учир, хэдэн эрсийг түүнд илгээж, нифайчуудын их цэрэг леменчүүдээс өөрсдийгөө хамгаалахын тулд хааш явахыг Их Эзэнээс лавлахыг түүнээс хүсэв.

24Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний үг Алмад ирж, мөн леменчүүдийн их цэрэг аглаг буйдад, тэд Мантай нутагт дайран орж болно хэмээн, тэд уг хүмүүсийн арай дорой хэсэг рүү дайралтыг эхэлж болохын тулд тойрон явж байгааг Моронайн элч нарт Алма мэдээлэв. Мөн тэдгээр элчүүд одож мөн Моронайд мэдээг хүргэв.

25Эдүгээ Моронай, леменчүүдийн хэсэг уг нутагт ирж мөн хотыг эзэмшилдээ авах вий хэмээн их цэргийнхээ нэг хэсгийг Жершоны нутагт орхиод, цэргийнхээ үлдсэн хэсгийг авч мөн Мантай нутагт жагсан очив.

26Мөн тэрээр уг нутгийн тэр хэсгийн бүх хүмүүсийг леменчүүдийн эсрэг тулалдахаар, газар нутгаа мөн улс орноо, эрх хийгээд эрх чөлөөгөө хамгаалахаар цугларцгаах болгов; тиймийн тул тэд леменчүүдийн ирэх цагт бэлтгэгдсэн байв.

27Мөнхүү улиран тохиох дор Моронай их цэргээ Сидон голын эргийн ойролцоох, аглаг буйд дахь Сидон голын өрнөд эрэг дээрх тэр хөндийд нуугдах болгов.

28Мөн Моронай эргэн тойрондоо туршуулуудыг леменчүүдийн буудал хэзээ ирэхийг мэдэж болохын тулд байрлуулав.

29Мөн эдүгээ, тэд бүх нутаг даяар өөрсдөдөө хаант улсыг байгуулж болохын тулд тэднийг харьяатаа болгон мөн боолчлолд оруулах нь эсвээс ах дүүсээ устгах нь тэдний зорилго, леменчүүдийн зорилго болохыг Моронай мэдсэн учир;

30Мөн түүнчлэн тэрээр өөрсдийн нутаг, өөрсдийн эрх чөлөө, мөн өөрсдийн сүмийг хамгаалах нь нифайчуудын цорын ганц хүсэл байсныг мэдсэн учир, тиймийн тул тэрээр зальт аргаар өөрсдийгөө хамгаалах нь нүгэл биш хэмээн бодож; тиймийн тул тэр туршуулуудаасаа леменчүүд аль замаар явах гэж буйг олж мэдсэн бөлгөө.

31Тиймийн тул тэрээр цэргээ хуваан мөн нэг хэсгийг нь уг хөндийд авчирч, мөн тэднийг Рипла толгойн дорнодод, мөн урд талд нь нуужээ;

32Мөн үлдсэнийг нь тэрээр өрнөдөд байх хөндийд, Сидон голын баруун талд, мөн тийн Мантай нутгийн хязгаарыг хүртэл далдалжээ.

33Мөн тийн тэрээр хүссэнийхээ дагуу их цэргээ байрлуулсан учир, тэр тэдэнтэй тулахаар бэлтгэсэн байв.

34Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Моронайн цэргийн нэг хэсэг нь нуугдсан нөгөөх толгойн хойд талд ирэв.

35Мөн леменчүүд Рипла толгойг өнгөрч мөн уг хөндийд орж мөн Сидон голыг гаталж эхэлсэн учир, толгойн урд нуугдаж байсан Лихай гэгчээр удирдуулсан цэргүүд мөн тэрээр өөрийн цэргийг урагш удирдаж мөн леменчүүдийг дорнодод араар нь ороон бүслэв.

36Мөнхүү улиран тохиох дор нифайчуудыг тэдний зүг араас нь ирж буйг леменчүүд хармагцаа, тэд эргэж мөн Лихайн цэргүүдтэй тулалдаж эхлэв.

37Мөн хоёр тал аль аль нь алалдах тулааныг эхлэв. Харин энэ нь леменчүүдийн хувьд илүү айдас төрүүлэм байв. Учир нь нифайчуудын сэлэм мөн илднүүдэд, бараг цохилт болгон нь үхлийг авчрах хүнд цавчилтуудад тэдний нүцгэн биес өртсөн болой.

38Нөгөө талаас нь үзвэл нифайчуудын дунд энд тэнд илдэнд өртөж мөн цус алдсанаас хааяа нэг хүн унав, тэд биенийхээ амин газруудыг халхалсан, өөрөөр хэлбэл илүү амин газрууд нь леменчүүдийн цохилтоос цээжний хуягаар мөн гарын хаалтаар, мөн дуулгаар халхлагдсан байлаа; мөн тийн нифайчууд леменчүүдийн дунд үхлийг үргэлжлүүлэн тарьж байв.

39Мөнхүү улиран тохиох дор леменчүүд, тэдний дундах агуу устгалын учир, бүр тэд Сидон голын зүг зугтаж эхэлтлээ айж эхлэв.

40Мөн тэд Лихай болон түүний эрчүүдээр мөрдөгдөж байв; мөн тэд Лихайгаар Сидоны ус уруу туугдаж, мөн тэд Сидоны усыг гатлав. Мөн Лихай тэд гатлахгүйн тулд их цэргээ Сидон голын эрэг дээр авч үлдэв.

41Мөнхүү улиран тохиох дор Моронай мөн түүний их цэрэг уг хөндийд, Сидон голын нөгөө эрэг дээр леменчүүдтэй тулж мөн тэдний дээрээс дайран орж мөн тэднийг алж эхлэв.

42Мөн леменчүүд тэдний өмнө Мантай нутгийг чиглэн дахин зугтав; мөн тэд Моронайн их цэрэгтэй дахин тулгарав.

43Эдүгээ энэ нөхцөлд леменчүүд үлэмж улайран тулалджээ; тийм ээ, леменчүүд хэзээ ч ийм агуу хүч хийгээд зоригтойгоор тулалдсан нь бүр эхлэлээс хүртэл үзэгдсэн нь үгүй болой.

44Мөн тэд өөрсдийн ерөнхий ахмадууд хийгээд удирдагчид асан зорамчууд мөн амалекайчуудаар мөн тэдний ерөнхий ахмад эсвээс тэдний ерөнхий удирдагч мөн захирагч асан Зерахемнагаар зоригжуулагдав; тийм ээ, тэд луу лугаа адил тулалдаж, мөн нифайчуудаас олон нь тэдний гарт алагдав; тийм ээ, учир нь толгойн дуулгуудаас нь олныг хоёр хуваан цөм цохиж, мөн тэд цээжний хуягуудаас нь олныг нэвт цоолж, мөн тэдний олных нь гарыг тас цавчжээ; мөн тийн леменчүүд хэрцгий догшин уурандаа цохин байв.

45Гэсэн хэдий ч нифайчууд зөв шалтгааны улмаас зоригжуулагдав, учир нь тэд эзэрхийллийн хийгээд эрх мэдлийн төлөө тулалдаагүй, харин гэр орон мөн эрх чөлөөнийхөө, эхнэр хийгээд хүүхдүүдийнхээ төлөө мөн байгаа бүгдийнхээ төлөө, тийм ээ, шүтэн бишрэх эрх мөн сүмийнхээ төлөө тулалдсан юм.

46Мөн тэд Бурхандаа өргөх ёстой үүрэг хэмээн бодсон түүнийгээ хийж байв; учир нь Их Эзэн тэдэнд, мөн түүнчлэн тэдний эцэг өвгөдөд, тийн: Та нар эхний болон хоёр дахь өдөөн хатгалгад буруугүй байхын хэрээр, та нар дайснуудынхаа гарт эрсдэхийг тэвчихгүй байх болно хэмээн хэлсэн ажгуу.

47Мөн түүнчлэн Их Эзэн хэлсэн нь: Та нар цус урсгах хүртэл ч гэсэн гэр бүлээ хамгаалах болно хэмээжээ.Тиймийн тул энэ шалтгааны учир нифайчууд өөрсдийгөө, мөн гэр бүлээ мөн газар нутгаа, эх орноо, эрхээ, мөн шашин шүтлэгээ хамгаалахаар леменчүүдтэй тулалдаж байв.

48Мөнхүү улиран тохиох дор Моронайн эрс леменчүүдийн хэрцгий догшныг мөн уурыг нь үзээд, тэд нугдайн мөн тэднээс зугтахад ойрхон байв. Мөн Моронай тэдний зорилгыг ойлгосон учир, үгийг илгээж мөн тэдний зүрх сэтгэлийг эдгээр бодлоор—тийм ээ, газар нутаг, эрх чөлөөнийх нь, тийм ээ, дарангуйллаас тусгаар байдлын тухай бодлуудаар зоригжуулав.

49Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдийг эргэн довтолж, мөн тэд нэгэн дуугаар Их Эзэн Бурхандаа хандан эрх чөлөө мөн дарангуйллаас тусгаар байдлынхаа төлөө залбиран гуйв.

50Мөн тэд леменчүүдийн эсрэг хүчтэйгээр зогсож эхлэв; мөн тэд Их Эзэнд эрх чөлөөнийхөө төлөө залбиран гуйсан чухам тэр цагт, леменчүүд тэдний өмнө зугтаж эхлэв; мөн тэд бүр Сидоны усанд хүртэл зугтав.

51Эдүгээ, леменчүүд тоогоор илүү олон, тийм ээ, нифайчуудын тоог хоёр нугалснаас илүү байв; гэсэн хэдий ч тэд туугдаж, үүнийхээ хэрээр тэд уг хөндийд Сидон голын эрэг дээр нэг хэсэгт нэгдэн цуглуулагдав.

52Тиймийн тул Моронайн их цэрэг тэднийг бүсэлж, тийм ээ, бүр голын хоёр эргээр, учир нь болгоогтун зүүн эрэгт нь Лихайн эрчүүд байв.

53Тиймийн тул Зерахемна Сидон голын зүүн эрэг дээрх Лихайн эрчүүдийг мөн Сидон голын баруун эрэг дээрх Моронайн их цэргийг, тэд нифайчуудаар бүслэгдсэнээ хараад, тэд айн цочирдов.

54Эдүгээ Моронай, тэдний айдсыг хараад, өөрийн эрчүүдэд тэдний цусыг урсгахаа зогсоохыг зарлиг болов.