Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 35

Үгийн номлол нь зорамчуудын башир аргыг устгав—Тэд тэгээд хөрвүүлэгдэгсдийг хөөж, тэд Жершонд Аммоны хүмүүстэй нэгдэв—Алма хүмүүсийн ёс бусын улмаас харамсав. Ойролцоогоор мэө 74 он.

1Эдүгээ улиран тохиох дор Амюлек эдгээр үгсээ төгсгөл болгосны дараа, тэд өөрсдөө цугласан олны дундаас гарч мөн Жершоны нутагт ирэв.

2Тийм ээ, мөн ах дүүсийн үлдсэн нь, зорамчуудад үгийг номлосныхоо дараа, түүнчлэн Жершоны нутагт ирэв.

3Мөнхүү улиран тохиох дор зорамчуудын илүү нэр хүндтэй хэсэг өөрсдөд нь номлогдсон үгсийн талаар хамтдаа зөвлөлдсөнийхөө дараа, тэд үгийн учир ууртай байв, учир нь энэ нь тэдний башир аргыг устгасан ажээ; тиймийн тул тэд үгсийг анхааран сонсмооргүй байсан аж.

4Мөн тэд илгээж мөн бүх нутаг даяар бүх хүмүүсийг нэгтгэн цуглуулж, мөн яригдсан үгсийн талаар тэдэнтэй зөвлөлдөв.

5Эдүгээ тэдний захирагчид мөн тэдний санваартнууд хийгээд тэдний багш нар өөрсдийнхөө хүслийн талаар хүмүүст мэдүүлсэнгүй; тиймийн тул тэд нууцаар бүх хүмүүсийн бодлыг олж мэдэв.

6Мөнхүү улиран тохиох дор тэд бүх хүмүүсийн бодлыг олж мэдсэний дараа, Алма болон түүний ах дүүсээр яригдсан үгсэд таалалтай байсан тэд уг нутгаас зайлуулагдав; мөн тэд олон байв; мөн тэд түүнчлэн Жершоны нутагт ирэв.

7Мөнхүү улиран тохиох дор Алма болон түүний ах дүүс тэдэнд тохинуулав.

8Эдүгээ зорамчуудын хүмүүс Жершонд байсан Аммоны хүмүүст уурлаж, мөн зорамчуудын ерөнхий захирагч машид ёс бус хүн байсан учир, тэдний нутагт очсон тэднийг бүгдийг нутгаасаа хөөж гаргахыг хүсэж Аммоны хүмүүст илгээв.

9Мөн тэрээр тэднийг олон заналхийллээр сүрдүүлж байв. Мөн эдүгээ Аммоны хүмүүс тэдний үгсээс айсангүй; тиймийн тул тэд тэднийг хөөж гаргасангүй, харин тэд өөрсдөд нь ирсэн зорамчуудын бүх ядуусыг хүлээн авав; мөн тэд тэднийг асарч, мөн тэднийг хувцаслаж, мөн тэдэнд өвлөх нутгуудыг өгөв; мөн тэд өөрсдийн нь хүслийн дагуу тэдэнд туслах болгов.

10Эдүгээ энэ нь зорамчуудыг Аммоны хүмүүсийн эсрэг уурлахад өдөөн хатгаж, мөн тэд леменчүүдтэй хутгалдан мөн тэднийг түүнчлэн тэдний эсрэг өдөөн хатгаж эхлэв.

11Мөн тийн зорамчууд мөн леменчүүд Аммоны хүмүүсийн эсрэг, мөн түүнчлэн нифайчуудын эсрэг дайны бэлтгэлүүдийг хийж эхлэв.

12Мөн тийн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын арван долоо дахь он төгсөв.

13Мөн Аммоны хүмүүс Жершоны нутгаас гарч одон, мөн Мелекийн нутагт ирж, мөн Жершоны нутагт, тэдгээр нь леменчүүдийн их цэрэгтэй мөн зорамчуудын их цэрэгтэй тэмцэлдэж болохын тулд нифайчуудын их цэрэгт зай тавьж өгөв; мөн тийн шүүгчдийн засаглалын арван найм дахь онд леменчүүд хийгээд нифайчуудын дунд дайн эхлэв; мөн тэдний дайнуудын цэдэг хожим өгөгдөх болно.

14Мөн Алма, мөн Аммон болон тэдний ах дүүс, мөн түүнчлэн Алмагийн хоёр хүү, олон зорамчуудыг наманчлалд авчрахад Бурханы мутарт зэмсэг болж байсныхаа дараа Зарахемла нутагт эргэж ирэв; мөн наманчлалд авчрагдсан болгон нутгаасаа хөөгдөв; гэвч тэд Жершоны нутагт өвлөх нутагтай болж мөн тэд өөрсдийгөө, мөн эхнэр, мөн хүүхдүүд, мөн нутгаа өмгөөлөхөөр зэвсгээ агсацгаасан байв.

15Эдүгээ Алма, өөрийн хүмүүсийн алдсын төлөө гашуудан байсан учир нь, тийм ээ, тэдний дунд байсан тэр дайнуудын, мөн цус урсгалтын, мөн зөрчилдөөнүүдийн улмаас болой; хот болгонд бүх хүмүүсийн дунд үгийг тунхаглаж байв, өөрөөр хэлбэл мөн үгийг тунхаглахаар илгээгдсэн учир; мөн хүмүүсийн зүрх сэтгэл хатуурч эхэлснийг, мөн үгийн чандын учир тэд гомдож эхэлснийг харсан учир, түүний зүрх сэтгэл үлэмж харамсаж байв.

16Тиймийн тул, тэрээр тэдэнд тус тусад нь, зөв шударгад хамаарах зүйлүүдийн талаар өөрийн захиасыг өгч болохын тулд хөвгүүдээ цугларах болгов. Мөн тэдэнд өгсөн зарлигуудынх нь шастир түүний өөрийнх нь цэдгийн дагуу бидэнд байгаа болно.