Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 10

Лихай Манассегаас гаралтай—Алмаг халамжил гэсэн тэнгэр элчийн зарлигийг Амюлек давтан хэлж өгөв—Зөв шударгыг үйлдэгсдийн залбирлууд хүмүүсийг хэлтрүүлэгдэхээр болгодог—Зөв шударга бус хуульчид мөн шүүгчид хүмүүсийн устгалын суурийг тавьдаг. Ойролцоогоор мэө 82 он.

1Эдүгээ Аммонайхагийн нутагт байсан хүмүүст Амюлекийн номлосон тэр үгс нь эдгээр болой, хэлсэн нь:

2Би бол Амюлек; би бол Аминадайн удам болох тэр Ишмэилийн хүү асан Гиддонахын хүү билээ; мөн энэ ариун сүмийн ханан дээр Бурханы хуруугаар бичигдсэн бичгийг хөрвүүлсэн мөнхүү тэр Аминадай бөлгөө.

3Мөн Аминадай нь ах нарынхаа гараар Египетэд худалдагдсан Иосефын хүү асан, Манассегийн удам болох Иерусалимын нутгаас гарч ирсэн Лихайн хүү Нифайн үр удам билээ.

4Мөн болгоогтун, түүнчлэн намайг мэддэг тэр бүгдийн дунд би нэр хүндээр багагүй хүн; тийм ээ, мөн болгоогтун, би олон садан төрөл мөн найзуудтай, мөн түүнчлэн би өөрийн гарын хөдөлмөрөөр их баялаг олж авсан билээ.

5Гэсэн хэдий ч, энэ бүгдийн эцэст, би Их Эзэний замууд мөн түүний нууцууд мөн гайхамшигт хүчний тухайд ихийг хэзээ ч мэдэж байсангүй. Би эдгээр зүйлүүдийн тухайд ихийг хэзээ ч мэдэж байгаагүйгээ хэлсэн; гэвч болгоогтун, би алджээ, учир нь би түүний нууцууд мөн түүний гайхамшигт хүчнээс; тийм ээ, бүр энэ хүмүүсийн амьдралыг хамгаалах хамгаалалтанд ихийг үзсэн.

6Гэсэн хэдий ч, би зүрх сэтгэлээ хатууруулсан, учир нь би олон удаа дуудагдсан боловч би сонсохоос татгалзсан; тиймийн тул би эдгээр зүйлүүдийн талаар мэдэж байсан боловч мэдэхийг хүссэнгүй; тиймийн тул бүр шүүгчдийн засаглалын аравдугаар оны энэхүү долдугаар сарын дөрөв дэх өдрийг хүртэл би зүрх сэтгэлийхээ ёс бусаар Бурханыг эсэргүүцсээр байсан билээ.

7Би ойрын садантайгаа уулзахаар явж байтал, болгоогтун, Их Эзэний тэнгэр элч надад үзэгдэж мөн хэлэв: Амюлек, гэртээ эргэж харь, учир нь та Их Эзэний бошиглогчийг хооллох болно; тийм ээ, Бурханаас сонгогдсон хүн болох тэр ариун хүнийг; учир нь тэр энэ хүмүүсийн нүглүүдийн учир олон өдөр мацаг барьсан, мөн тэрээр өлссөн, мөн та түүнийг гэртээ хүлээн авч мөн түүнийг хооллох болно, мөн тэр таныг мөн гэрийнхнийг тань адислах болно; мөн Их Эзэний адислал таны болон танай гэрийнхний дээр байх болно.

8Мөнхүү улиран тохиох дор би тэнгэр элчийн дуу хоолойг дагаж, мөн гэрийнхээ зүг эргэв. Мөн би тийш явж байтал тэнгэр элчийн надад: Та гэртээ хүлээн авах болно гэж хэлсэн тэр хүнийг би олсон—мөн болгоогтун тэр нь Бурханы зүйлүүдийн талаар та нарт ярьж байсан мөнхүү тэр хүн билээ.

9Мөн тэр бол ариун хүн гэдгийг тэнгэр элч надад хэлсэн; иймийн тул тэр бол ариун хүн гэдгийг би мэднэ, яагаад гэвэл энэ нь Бурханы тэнгэр элчээр хэлэгдсэн болой.

10Мөн үүнчлэн, түүний гэрчилсэн зүйлүүд үнэн гэдгийг би мэднэ; учир нь болгоогтун би та нарт хэлнэ, Их Эзэн амьдын адил, үүнчлэн тэрээр өөрийн тэнгэр элчийг эдгээр зүйлийг надад мэдүүлэхээр илгээсэн юм; мөн энэ Алмаг миний гэрт амьдарч байх зуур тэрээр үүнийг хийсэн ажгуу.

11Учир нь болгоогтун, тэрээр миний гэрийнхнийг адисалсан, тэр намайг адисалсан, мөн миний эмэгтэйчүүдийг, мөн хүүхдүүдийг минь, мөн миний эцэг хийгээд төрөл төрөгсдийг минь, тийм ээ, бүр миний бүх төрөл садангуудыг тэрээр адисалсан билээ, мөн Их Эзэний адислал түүний ярьсан үгсийн дагуу бидэн дээр байв.

12Мөн эдүгээ, Амюлек эдгээр үгсийг ярихад хүмүүс гайхширч эхлэв, тэдний буруутгагдаж байсан тэр зүйлийг, мөн түүнчлэн ирэх тэр зүйлийг, өөрсдөд нь байсан тэрхүү бошиглолын суу билгийн дагуу гэрчилсэн нэгэн гэрчээс илүү нэгэн байсны учир болой.

13Гэсэн хэдий ч, өөрсдийн башир аргуудаар үгээр нь тэднийг буруутгаж болох тул, тэд тэдний эсрэг гэрчийг олж болохын тулд, тэд хуулийн дагуу шүүгдэж болохын тулд шүүгчдэдээ тэднийг шилжүүлж болохын тул, мөн өөрсдийн илрүүлэх эсвээс гэрчлэх тэр гэмт хэргийн дагуу, тэд алагдаж эсвээс шоронд хаягдаж болохын тулд тэднийг шалгаахыг бодсон зарим нь тэдний дунд байв.

14Эдүгээ энэ нь тэднийг устгахыг эрэлхийлсэн, хуульчид болох тэр, шүүгчдийн өмнө хүмүүсийн гэмт хэргүүдийг шүүх хурал дээр эсвээс шүүх хурлын үеэр хуулийг хэрэгжүүлэхээр хүмүүсээр томилогдсон эсвээс хөлслөгдсөн, тэдгээр хүмүүс байсан бөлгөө.

15Эдүгээ эдгээр хуульчид хүмүүсийн бүх башир арга мөн чадваруудад суралцсан байв; мөн энэ нь мэргэжилдээ чадамгай байж болох тэрхүү боломжийг олгохын тулд тэдэнд байсан болой.

16Мөнхүү улиран тохиох дор тэд, ингэснээрээ тэд түүний өөрийнх нь үгсийг зөрөлдүүлэх буюу түүний ярих үгсийг няцааж болохын тулд Амюлекийг шалгааж эхлэв.

17Эдүгээ тэд Амюлек өөрсдийнх нь төлөвлөгөөний тухайд мэдэж чадна гэдгийг тэд мэдсэнгүй. Гэвч улиран тохиох дор тэд түүнийг шалгааж эхлэхэд, тэрээр тэдний бодлыг ойлгож, мөн тэр тэдэнд хэлэв: Ай ёс бус хийгээд тэрс үеийнхэн та нар, хуульчид мөн хоёр нүүртнүүд та нар, учир нь та нар чөтгөрийн суурийг тавьж байна; учир нь та нар Бурханы ариун хүмүүс болох тэднийг барих хавх хийгээд занга тавьж байна.

18Та нар зөв шударгын замуудыг гажуудуулах мөн Бурханы хилэнг толгой дээрээ доош авчрах, бүр энэ хүмүүсийг бүрмөсөн устгалд хүргэх төлөвлөгөөнүүдийг зэхэж байна.

19Тийм ээ, бидний сүүлчийн хаан асан Мозая зөвөөр хэлсэн, тэрээр хаант улсыг өгөх гэж байх үедээ үүнийг шилжүүлэн өгөх хэн ч үгүй байснаас, энэ хүмүүс өөрсдийн саналаар засаглагдахаар болгоод—тийм ээ, хэрэв энэ хүмүүсийн санал алдсыг сонгох тэр цаг ирэх аваас, тодруулбал, хэрэв энэ хүмүүс зөрчилд унах тэр цаг ирвэл, тэд устгалд бэлэн болон боловсорч гүйцсэн байна хэмээн тэрбээр зөвийг хэлсэн авай.

20Мөн эдүгээ Их Эзэн та нарын алдсуудыг зөвөөр шүүдгийг би та нарт хэлнэ; тэрээр энэ хүмүүст тэнгэр элчийнхээ дуу хоолойгоор: Наманчлагтун та нар, наманчил, учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна хэмээн зөвөөр хашгирсан болой.

21Тийм ээ, тэнгэр элчүүдийнхээ дуу хоолойгоор тэрээр зөвөөр хашгирдаг; би мутартаа тэгш эрх мөн шударга ёсыг барин өөрийн хүмүүсийн дунд доошлон ирэх болно хэмээсэн ажгуу.

22Тийм ээ, мөн хэрэв энэ нутагт одоо байгаа зөв шударгыг үйлдэгчдийн залбирлууд үгүй сэн бол, та нар бүр одоо ч бүрмөсөн сүйрэх устгалаар зочлогдох байсныг би та нарт хэлнэ; гэвч энэ нь Ноагийн өдрүүдэд хүмүүст ирсэн шиг үерээр байх нь үгүй, харин энэ нь өлсгөлөнгөөр мөн тахлаар мөн илдээр байх болно.

23Гэвч та нар хэлтрүүлэгдэхийн учир нь зөв шударгыг үйлдэгчдийг залбирлуудаар буюу; эдүгээ тиймийн тул, хэрэв та нар өөрсдийнхөө дундаас зөв шударгыг үйлдэгчдийг зайлуулах аваас Их Эзэн мутраа хумхиад суухгүй; харин тэрээр догшин хилэндээ тэр та нарын эсрэг гарч ирэх болно; тэгээд та нар өлсгөлөнгөөр, мөн тахлаар, мөн илдээр цохигдох болно; мөн та нар наманчлахгүй аваас тэр цаг удахгүй, дөхөж байна.

24Мөн эдүгээ улиран тохиох дор хүмүүс Амюлект улам уурлаж, мөн тэд хашгиралдаж, өгүүлсэн нь: Энэ хүн бидний шударга хуулиудыг мөн бидний сонгосон цэцэн шүүгчдийг эсэргүүцэн доромжилж байна.

25Гэвч Амюлек гараа урагш сунган, мөн тэдэнд илүү хүчтэйгээр хашгирч, хэлсэн нь: Ай ёс бус хийгээд тэрс үеийнхэн та нар, Сатан та нарын зүрх сэтгэлд яагаад ийм их байрыг эзлэв? Яригдсан үгсийг үнэний нь дагуу та нарт ойлгуулахгүй байхын тулд, тэрээр та нарын дээр нүдийг чинь харалган болгохоор хүчтэй байж болохын тулд та нар өөрсдөө яагаад түүнд бууж өгөв

26Учир нь болгоогтун, би та нарын хуулийн эсрэг гэрчилсэн гэж үү? Та нар эс ойлгоно; намайг хуулийн чинь эсрэг ярьсан гэж та нар хэлнэ; гэвч би тэгсэнгүй; харин би хуулийн чинь төлөө, та нарын буруушаалтын тулд ярьсан билээ.

27Мөн эдүгээ болгоогтун, энэ хүмүүсийн устгалын суурь нь танай хуульчид мөн шүүгчдийн зөв шударга бус байдлаар тавигдаж эхэлж байна гэдгийг би та нарт хэлнэ.

28Мөн Эдүгээ улиран тохиох дор Амюлек эдгээр үгсийг ярихад хүмүүс түүний эсрэг хашгиралдаж, өгүүлсэн нь: эдүгээ бид энэ хүн чөтгөрийн хүүхэд гэдгийг мэдлээ, учир нь тэр бидэнд худал хэллээ; учир нь тэр бидний хуулийн эсрэг ярилаа. Мөн эдүгээ тэр үүний эсрэг яриагүй хэмээн хэлж байна.

29Мөн үүнчлэн, тэрээр бидний хуульчдын мөн бидний шүүгчдийн эсрэг доромжлов.

30Мөн улиран тохиох дор эдгээр зүйлийг түүний эсрэг тэд санахын тулд хуульчид үүнийг зүрх сэтгэлдээ хадгалсан ажгуу.

31Мөн тэдний дунд Зиезром гэж нэрлэгдсэн нэгэн байв. Эдүгээ тэр нь Амюлек болон Алмаг буруутгах тэдний дунд хамгийн нөлөө бүхий нэгэн байв; тэрээр хүмүүсийн дунд их хэргийг хийдэг байсан учир тэдний дундаас хамгийн мэргэжсэн нэгэн байв.

32Эдүгээ эдгээр хуульчдын эрмэлзэл нь хөрөнгөжих явдал байв; мөн тэд ажлынхаа дагуу хөрөнгөжсөн ажээ.