Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 41

Амилуулалтанд хүмүүн төгсгөлгүй аз жаргал эсвээс төгсгөлгүй зовлонгийн байдалд ирнэ—Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй—Эгэл хүмүүн дэлхийд Бурхангүйгээр байдаг—Хувь хүн болгон зуурдын амьдралд олж авсан зан чанар хийгээд ааш авирыг сэргээлтээр буцаан авах болно. Ойролцоогоор мэө 74 он.

1Мөн эдүгээ, хүү минь, яригдсан сэргээлтийн талаар хэлэх зүйл надад байна; учир нь болгоогтун, зарим нь судруудыг гуйвуулсан, мөн энэ зүйлийн учир хол төөрөн одсон бөлгөө. Мөн чиний санаа түүнчлэн энэ зүйлийн талаар зовнисоор буйг би ухаарч байна. Гэвч болгоогтун, би үүнийг чамд тайлбарлах болно.

2Би чамд хэлнэ, хүү минь, сэргээлтийн төлөвлөгөө Бурханы шударга ёсны дагуу зайлшгүй шаардагддаг; учир нь энэ бол бүх зүйл өөрсдийн зохист ёсоор сэргээгдэх нь зайлшгүй. Болгоогтун, Христийн амилалт хийгээд хүчний дагуу хүмүүний сүнс биедээ сэргээгдэх ёстой, мөн биеийн хэсэг болгон үүндээ сэргээгдэх нь зайлшгүй мөн шударга болой.

3Мөн хүмүүн өөрсдийн ажлуудын дагуу шүүгдэх нь Бурханы шударга ёсны зайлшгүй шаардлага юм; мөн хэрэв энэ амьдралд тэдний ажлууд сайн байсан, мөн тэдний зүрх сэтгэлийн хүслүүд сайн байсан аваас, тэд түүнчлэн эцсийн өдөр сайн болох түүнд сэргээгдэх болно.

4Мөн хэрэв тэдний ажлууд хилэнцэт аваас тэдгээр нь хилэнц болж өөрсдөд нь сэргээгдэх болно. Тиймийн тул, бүх зүйл өөрсдийн зохист ёсоор, зүйл бүр өөрийн унаган төрхөндөө сэргээгдэх болно—зуурдын байдал нь үхэшгүй байдалд, ялзрах чанар нь ялзаршгүйд босгогдож—Бурханы хаант улсыг өвлөн төгсгөлгүй аз жаргалд, эсвээс чөтгөрийн хаант улсыг өвлөн төгсгөлгүй зовлонд босгогдох нэг нь нэг талд нөгөө нь нөгөө талд байх болно—

5Өөрийн аз жаргалыг хүссэнийхээ дагуу нэг нь аз жаргалд, эсвээс сайныг хүссэнийхээ дагуу сайнд; мөн нөгөө нь хилэнцийг хүссэнийхээ дагуу хилэнцэд босгогдоно; учир нь тэр бүхэл өдрийн турш хилэнцийг хийхээр хүссэнчлэн түүнчлэн шөнө ирэхэд тэрээр өөрийн шагнал болгон хилэнцийг авна.

6Мөн тийн нөгөө талд ч үүний адил бөлгөө. Хэрэв тэр нүглүүдээ наманчилж, мөн өдрүүдийнхээ эцсийг хүртэл зөв шударгыг хүссэн бол, тэрчлэн тэрээр зөв шударгад шагнагдах болно.

7Эдгээр нь Их Эзэнээр гэтэлгэгдэх тэд билээ; тийм ээ, эдгээр нь ангижруулагдаж, төгсгөлгүй шөнийн харанхуйгаас чөлөөлөгдөх тэд бөлгөө; мөн тийн тэд босно эсвэл унана; учир нь болгоогтун, тэд сайныг эсвэл мууг хийх эсэхээ өөрсдөө шүүх сонгогчид билээ.

8Эдүгээ, Бурханы тогтоолууд нь хувиршгүй юм; тиймийн тул, хүссэн хэн боловч түүгээр алхаж мөн аврагдах тэрхүү зам бэлтгэгдсэн билээ.

9Мөн эдүгээ болгоогтун, хүү минь, чи одоог хүртэл нүгэл үйлдэн аз туршсан, сургаалын хэсгүүд дээр Бурханы эсрэг үйлдэхээр дахин бүү аз турш.

10Амилуулалтын талаар яригдсан учир чи нүглээс аз жаргалд сэргээгдэх болно гэж бүү бод. Болгоогтун, би чамд хэлнэ, ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.

11Мөн эдүгээ, хүү минь, төрөлхийн чанарт байгаа, бүхий л хүмүүн шаналлын гүн мөн алдсын хүлээсэнд байна өөрөөр миний эгэл чанарт буй гэж би хэлмээр байна; тэд дэлхийд Бурхангүй, мөн тэд Бурханы шинж чанарын эсрэг явсан билээ; тиймийн тул, тэд аз жаргалын шинж чанарын урвуу байдалд байдаг.

12Мөн эдүгээ болгоогтун, сэргээлт гэдэг үгийн утга нь төрөлхийн шинж чанартай зүйлийг авч мөн төрөлхийн бус шинж чанарт үүнийг байрлуулдаг, эсвээс үүний төрөлх шинж чанарын нь эсрэг шинж чанарт үүнийг тавьдаг гэсэн үг үү

13Ай, хүү минь, энэ нь нөхцөл бус юм; харин сэргээлт гэдэг үгийн утга нь хилэнцтийн хариуд хилэнцийг, эсвээс эгэлийн хариуд эгэлийг, эсвээс чөтгөрийнхийг чөтгөрийнхөд нь—сайн болох түүний хариуд сайныг; зөв шударгыг зөв шударга болох түүний хариуд; шударгыг шударга болох түүний хариуд; нигүүлсэнгүйг нигүүлсэнгүй болох түүний хариуд дахин буцаан авчирдаг бөлгөө.

14Тиймийн тул, хүү минь, өөрийн ах дүүстээ нигүүлсэнгүй байхаа мэд; шударгаар харьц, зөв шударгаар шүү, мөн үргэлж сайныг үйлд; мөн хэрэв чи эдгээр бүх зүйлийг хийвэл чи шагналаа хүлээн авах болно; тийм ээ, чамд нигүүлсэл буцаан сэргээгдэх болно; чамд шударга ёс бас буцаан сэргээгдэх болно; чамд зөв шударга шүүлт буцаан сэргээгдэх болно; мөн чамд сайн нь буцаан шагнагдах болно.

15Учир нь чиний гадагш илгээсэн нь чамд буцаж ирнэ, мөн сэргээгдэх болно; тиймийн тул, сэргээлт гэдэг үг нүгэлтнийг илүү бүрэн дүүрнээр буруутгаж, мөн түүнийг огтхон ч үл зөвтгөх бөлгөө.