Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 34

Авралд хүргэх үг Христэд байдгийг Амюлек гэрчлэв—Цагаатгал хийгдээгүй аваас, бүх хүн төрөлхтөн мөхөх ёстой—Мосегийн бүх хууль Бурханы Хүүгийн золиослолын зүг заадаг—Гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө итгэл хийгээд наманчлал дээр үндэслэдэг—Биеийн мөн сүнсний адислалуудын төлөө залбирагтун—Энэ амьдрал хүмүүний хувьд Бурхантай уулзахад бэлтгэх хугацаа болой—Бурханы өмнө эмээж өөрсдийн авралыг гүйцээгтүн. Ойролцоогоор мэө 74 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Алма тэдэнд эдгээр үгсийг ярьсныхаа дараа газар дээр сууж, мөн Амюлек босож мөн тэдэнд сургаж эхлэв, өгүүлсэн нь:

2Ах дүүс минь, биднээр Бурханы Хүү болохыг заагдсан тэр, Христийн ирэлтийн талаар яригдсан зүйлийг үл мэдэх нь боломжгүй хэмээн бодно би; тийм ээ, бидний дундаас та нар тэрслэхээс өмнө эдгээр зүйл та нарт элбэг дэлбэгээр сургагдсаныг мэднэ би.

3Мөн та нар зовлонгуудынхаа учир та нар юу хийвэл зохихыг тэрээр та нарт мэдүүлэхийг хайрт ахаас минь хүссэнчлэн; мөн тэрээр та нарын оюуныг бэлтгэхээр зарим зүйлийг та нарт ярьсан билээ; тийм ээ, мөн тэрээр та нарыг итгэлд мөн тэвчээрт ухуулсан бөлгөө—

4Тийм ээ, бүр та нар үгийг зүрх сэтгэлдээ тарихаар тийм их итгэлтэй байхад, та нар үүний сайныг нь туршин шалгаж болохын тулд буюу.

5Мөн уг Бурханы Хүүд байдаг эсэх, эсвээс Христ байх эсэх нь та нарын оюунд их том асуулт болохыг бид ойлгов.

6Мөн түүнчлэн авралд хүргэдэг үг Христэд буй гэдгийг ах маань та нарт олон жишээгээр нотолсныг та нар болгоов.

7Бурханы Хүүгээр гэтэлгэл ирнэ гэсэн Зиносын үгсээс, мөн түүнчлэн Зинокийн үгсээс ах минь иш татав; мөн түүнчлэн тэрээр эдгээр зүйлийг үнэнийг нотлохоор Мосегийнхоос иш татсан болой.

8Мөн эдүгээ, болгоогтун, эдгээр зүйлийн үнэнийг би өөрөө та нарт гэрчлэх болно. Болгоогтун, би та нарт хэлнэ, Христ хүмүүний үрсийн дунд өөрийн хүмүүсийн зөрчлүүдийг өөртөө авахын тулд ирэхийг, мөн тэр дэлхийн нүглийг цагаатгах болно гэдгийг би мэднэ; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ.

9Учир нь цагаатгал хийгдэх нь зайлшгүй юм; учир нь Мөнхийн Бурханы агуу их төлөвлөгөөний дагуу цагаатгал хийгдэх ёстой, эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой; тийм ээ, бүгд хатуурсан; тийм ээ, бүгд унасан мөн төөрөлдсөн, мөн зайлшгүй хийгдэх ёстой уг цагаатгалаар бус аваас мөхөх ёстой.

10Учир нь агуу их болоод эцсийн золиослол байх ёстой нь зайлшгүй; тийм ээ, хүмүүний золиослол бус, бас амьтных ч бус, бас ямар ч жигүүртнийх бус болой; учир нь энэ нь хүмүүний золиослол байхгүй; харин энэ нь хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой.

11Эдүгээ өөр нэгний нүглийг цагаатган өөрийн цусыг золиосолж чадах ямар ч хүн үгүй. Эдүгээ, хэрэв хүмүүн аллага үйлдвэл, болгоогтун шударга болох манай хууль ахынх нь амийг авна гэж үү? Би та нарт хэлнэ, Үгүй.

12Гэвч хууль алсан түүний амийг шаарддаг; тиймийн тул дэлхийн нүглүүдэд хангалттай байх тэр нь хэмжээлшгүй цагаатгалаас өөр юу ч байж эс чадах ажээ.

13Тиймийн тул, агуу их болоод эцсийн золиослол байх нь зайлшгүй, мөн тэгээд цус урсгахыг зогсоох зүйл байх болно, өөрөөр хэлбэл энэ нь байвал зохино; чингээд Мосегийн хууль гүйцэлдэх болно; тийм ээ, энэ нь бүгд гүйцэлдэх болно, зураас мөн үсэг бүр, мөн юу ч өнгөрөөд л дуусахгүй болой.

14Мөн болгоогтун, энэ нь хуулийн бүхэл утга, цэг болгон нь агуу их болоод эцсийн золиослолын зүг заадаг; мөн тэр агуу болоод эцсийн золиослол нь Бурханы Хүү байх болно, тийм ээ, хэмжээлшгүй бөгөөд үүрдийнх бөлгөө.

15Мөн тийн тэрээр өөрийн нь нэрэнд итгэх тэд бүгдэд авралыг авчрах болно; шударга ёсыг давамгайлах тэр, мөн хүмүүнд, тэд наманчлалд итгэлтэй байх тэр замыг авчрах нигүүлслийн зүрх сэтгэлийг бий болгох нь эцсийн золиослолын зорилго юм.

16Мөн наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгоогүй нь шударга ёсны шаардлагын бүх л хуульд харьяалагдаж байхад нигүүлсэл нь тийншударга ёсны шаардлагыг хангаж, мөн тэднийг аюулгүйн гараар хүрээлж чадна; тиймийн тул зөвхөн наманчлалд хүргэх итгэлтэй түүнд агуу их хийгээд гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө түүнд үйлчилдэг.

17Тиймийн тул ах дүүс минь, тэрээр та нарын дээр нигүүлсэнгүй байхын тулд, та нар түүний ариун нэрийг дуудаж эхлэхийн тулд, наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгон эхэлж болохыг Бурхан та нарт соёрхох болтугай.

18Тийм ээ, нигүүлслийн тулд түүнээс гуйцгаа, учир нь тэр аврах хүчтэй билээ.

19Тийм ээ, өөрсдийгөө даруу болго, мөн түүнд хандан залбирлаа үргэлжлүүлэгтүн.

20Та нар талбайдаа байхдаа тийм ээ, түүнд хандан, өөрсдийн бүх мал сүргийнхээ төлөө залбиран гуй.

21Гэртээ түүнд залбиран гуй, тийм ээ, бүх гэрийнхнийхээ төлөө, өглөө, өдөр мөн үдэш аль алинд нь буюу.

22Тийм ээ, дайснуудынхаа хүчний эсрэг түүнээс залбиран гуй.

23Тийм ээ, бүх зөв шударгын дайсан болох чөтгөрийн эсрэг түүнээс гуй.

24Та нар түүгээр дэгжиж болохын тулд өөрсдийн талбай дахь ургацынхаа төлөө түүнээс гуй.

25Тэдгээр нь өсөж үржихийн тулд төлөө гуй, талбай дахь сүргийнхээ.

26Гэвч энэ нь бүгд бус; гонхнууддаа мөн нууц байрнууддаа, мөн аглаг буйддаа та нар өөрсдийн сүнсийг уудлан гаргах ёстой.

27Тийм ээ, мөн та нар Их Эзэнээс гуйгаагүй үедээ ч, зүрх сэтгэл чинь дүүрэн байг, аз жаргалынхаа төлөө, мөн түүнчлэн та нарын эргэн тойронд байгаа тэдний аз жаргалын төлөө залбирлаа үргэлжлүүлэн түүнд хандуулж бай.

28Мөн эдүгээ болгоогтун, хайрт ах дүүс минь, би та нарт хэлнэ, энэ нь бүгд хэмээн бүү бод; учир нь та нар эдгээр бүх зүйлийг хийсний дараа, хэрэв та нар гачигдсаныг, мөн нүцгэрснийг хоосон буцааж, мөн өвдсөн хийгээд зовсонд үл очин, мөн хэрэв та нарт буй аваас хөрөнгөнөөсөө гачигдсан тэдэнтэй эс хуваалцвал—Би та нарт хэлнэ, хэрэв та нар эдгээр зүйлийн нэгийг ч эс хийвээс, болгоогтун, залбирал тань хоосон, мөн та нарт ямар ч хэрэггүй байж, мөн та нар сүсэг бишрэлийг үгүйсгэсэн хоёр нүүртэн лугаа адил байх болно.

29Тиймийн тул, хэрэв та нар энэрэнгүй байхыг санахгүй бол, та нар цэвэршүүлэгчдээр хаягддаг новш лугаа адил, (энэ нь ямар ч ашиггүй учир) хүмүүсийн хөл дор дэвслэгдэнэ.

30Мөн эдүгээ, ах дүүс минь, та нар ийм олон гэрчлэл хүлээн авсныхаа дараа, ариун судрууд эдгээр зүйлийг гэрчилдгийг мэдсэн учир, та нар ирж мөн наманчлалын үр шимийг авчраасай хэмээнэ би.

31Тийм ээ, та нар ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай хэмээнэ би; учир нь болгоогтун, та нарын авралын өдөр мөн үе нь эдүгээ болой; мөн тиймийн тул, хэрэв та нар наманчилж зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно.

32Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм.

33Мөн эдүгээ, та нарт миний урьд нь хэлсэнчлэн, та нарт ийм олон гэрчлэл байсан учир, тиймийн тул, эцсийг хүртэл наманчлалын өдрөө бүү хойшлуулаасай хэмээн би та нараас гуйна; учир нь мөнхийн тулд бэлтгэхээр бидэнд өгөгдсөн амьдралын энэ өдрийн дараа, болгоогтун, хэрэв бид энэ амьдралдаа цагийг сайнаар ашиглахгүй бол, тэгвэл ямар ч хөдөлмөр гүйцэлдэж чадахгүй шөнийн харанхуй ирэх болно.

34Тэрхүү аймшигт хямралд авчрагдсан үедээ би наманчилна хэмээн, би Бурхандаа эргэж очих болно хэмээн та нар хэлж чадахгүй. Үгүй, та нар үүнийг хэлж чадахгүй; учир нь энэ амьдралаас гарах цагт та нарын биесийг эзэмдэж байдаг тэрхүү сүнс, мөнхүү тэр сүнс мөнхийн дэлхийд та нарын биеийг эзэмших хүчтэй байх болно.

35Учир нь болгоогтун, хэрэв та нар бүр үхлийг хүртэл наманчлалынхаа өдрийг хойшлуулсан бол, болгоогтун, та нар чөтгөрийн сүнсэнд харьяалагддаг болсон байна; мөн тэрээр та нарыг өөрийн хэмээн лацдах болно, тиймийн тул Их Эзэний Сүнс таныг орхин гарч, мөн таны дотор эзлэх зайгүй болж, мөн чөтгөр таны дээр бүх хүчийг эзэмших болно; мөн энэ нь ёс бусыг үйлдэгчдийн сүүлчийн байдал юм.

36Мөн би үүнийг мэднэ, яагаад гэвэл Их Эзэн өөрөө ариун бус дуганд үл оршино, харин зөв шударгыг үйлдэгчдийн зүрх сэтгэлд тэрээр оршихыг хэлсэн буюу; тийм ээ, мөн тэрээр түүнчлэн зөв шударгыг үйлдэгчид дахин гадагш гарахгүйгээр түүний хаант улсад суух болно хэмээн хэлжээ; харин тэдний өмсгөл Хурганы цусаар цагаан болгогдох болно.

37Мөн эдүгээ, хайрт ах дүүс минь, та нар эдгээр зүйлийг санаасай, мөн та нар Бурханы өмнө айдастайгаар өөрсдийн авралыг гүйцээгээсэй, мөн та нар Христийн ирэлтийг цаашид бүү үгүйсгээсэй хэмээн хүснэ би;

38Та нар Ариун Сүнсний эсрэг цаашид бүү тэмцээсэй, харин та нар үүнийг хүлээн аваасай, мөн Христийн нэрийг өөрсөд дээрээ аваасай; та нар өөрсдийгөө бүр тоос шороо мэт даруусган, мөн байж болох газар бүрдээ Бурханыг сүнсэнд бас үнэнд шүтэн бишрээсэй; мөн та нарын дээр түүний бэлэглэдэг тэрхүү олон нигүүлсэл мөн адислалуудын төлөө та нар өдөр бүр талархалтайгаар амьдраасай.

39Тийм ээ, мөн түүнчлэн би та нарт ухуулна, ах дүүс минь, та нар чөтгөрийн уруу таталтаар зайцуулагдан удирдагдахгүй байж болохын тулд, тэрээр та нарыг давамгайлахгүй байж болохын тулд, та нар эцсийн өдөр түүний хараат болохгүй байж болохын тулд та нар үргэлж залбирахаа анхаар; учир нь болгоогтун, тэрээр та нарыг ямар ч сайн зүйлээр эс шагнадаг билээ.

40Мөн эдүгээ хайрт ах дүүс минь, тэвчээртэй байхыг, мөн та нар бүх зүйлийн зовлонгуудыг тэвчихийг; та нарыг үлэмж ядуугийн чинь учир зайлуулдаг тэднийг та нар тэдэнтэй адил нүгэлтнүүд болохгүйн тулд гадуурхахгүй байхыг би та нарт ухуулъя;

41Харин та нар тэвчээртэй байж, мөн та нар нэгэн өдөр бүх зовлонгуудаасаа амарна гэсэн гуйвшгүй найдлагатайгаар тэдгээр зовлонг тэвчихийг буюу.