Судрууд
Алма 29


Бүлэг 29

Алма тэнгэр элчийн урам зоригтойгоор наманчлалыг зарлахыг хүсэв—Их Эзэн бүх үндэстэнд зориулан багш нарыг соёрхдог—Алма Их Эзэний ажилд түүнчлэн Аммон болон түүний ах дүүсийн амжилтад баясав. Ойролцоогоор МЭӨ 76 он.

1 Ай би тэнгэр элч байсан ч болоосой, мөн тиймээс би явж мөн Бурханы бүрээн дуугаар, газар дэлхийг сэгсрэх дуу хоолойгоор ярьж мөн ард түмэн болгонд наманчлалыг зарлах юмсан гэсэн зүрхний минь хүсэл гүйцэлддэг ч болоосой!

2 Тийм ээ, наманчлалыг мөн гэтэлгэлийн төлөвлөгөөг, дэлхийн бүхий л гадаргуу дээр цаашид харамсал үгүй байж болохын тулд тэд наманчилж мөн Бурханд ирэхийг бодгаль болгонд аянгын дуугаар мэт зарлахсан би.

3 Гэвч болгоогтун, би бол хүн, мөн энэ хүсэлдээ нүглийг үйлдлээ; учир нь Их Эзэний надад тохоосон зүйлсэд хангалуун байвал зохино би.

4 Би өөрийн хүслээс болж шударга Бурханы чанд тогтоолыг өөрчлөх ёсгүй, учир нь тэрээр тэдний хүслийн дагуу, тэр нь үхэлд эсвэл амьдралд хүргэх байлаа ч түүнийг нь хүмүүст зөвшөөрдгийг мэднэ би, тийм ээ, тэдний тааллуудын дагуу, тэд авралд эсвээс устгалд хүргэх байлаа ч тэрээр хүмүүнд түүнийг нь оногдуулдаг, тийм ээ, өөрчлөгдөшгүй тэр тогтоолуудыг тэдэнд тохоодог гэдгийг би мэднэ.

5 Тийм ээ, мөн бүх хүний өмнө сайн болон хилэнц ирсэн байдгийг би мэднэ; хилэнцээс сайныг ялгаж мэддэггүй тэр нь гэм зэмгүй; харин сайн ба хилэнцийг мэддэг тэр, тэрээр сайн эсвээс хилэнцийг, амьдралыг эсвээс үхлийг, баяслыг эсвээс ухамсрын гэмшлийг алийг нь ч хүслээ гэсэн түүний хүслийн дагуу тэр нь түүнд өгөгддөг бөлгөө.

6 Эдүгээ, би эдгээр зүйлийг мэддэг атал, өөрийнхөө дуудагдсан тэр ажлыг гүйцэтгэхээс илүүг би яагаад хүсэх болов?

7 Би тэнгэр элч байхыг, дэлхийн бүх хязгаарт ч ярьж чаддаг байхыг яагаад хүсэх болов, би?

8 Учир нь болгоогтун, Их Эзэн бүх үндэстэнд өөрийн үгийг, тийм ээ, мэргэн ухаанаар, тэдэнд байж болно гэж өөрийн үзсэн бүгдийг заах заримыг тэдний өөрсдийнх нь үндэстэн болон хэлтнээс өгдөг болой; тиймийн тул Их Эзэн мэргэн ухаанд, шударга ёс болон үнэний дагуу зөвлөдгийг бид харлаа.

9 Их Эзэний надад зарлигласныг би мэднэ, мөн үүнд баясна би. Би өөрөөрөө онгирохгүй, харин Их Эзэний надад зарлигласан түүнд баясна би; тийм ээ, мөн магадгүй зарим бодгалийг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний баясал; мөн энэ нь миний баяр хөөр буюу.

10 Мөн болгоогтун, ах дүүсийн маань олон нь үнэхээр гэмшихийг, мөн Их Эзэн Бурхандаа ирэхийг харахад бодгаль минь баяслаар дүүрнэм; тэгээд Их Эзэн миний төлөө юу хийснийг, тийм ээ, бүр тэрээр залбирлыг минь сонссоныг би санадаг; тийм ээ, тэгээд миний зүг сунгасан түүний нигүүлсэнгүй мутрыг би санадаг болой.

11 Тийм ээ, мөн түүнчлэн эцэг өвгөдийнхөө дарангуйлалд байсныг би санадаг; учир нь Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлж, мөн тэгснээр өөрийн сүмийг байгуулсныг лавтай мэддэг болой би; тийм ээ, Их Эзэн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурхан тэднийг боолчлолоос чөлөөлсөн билээ.

12 Тийм ээ, эцэг өвгөдийнхөө дарангуйлалд байсныг үргэлж санасаар байдаг би; мөн тэднийг египетчүүдийн гараас чөлөөлсөн тэрхүү Бурхан тэднийг боолчлолоос чөлөөлсөн билээ.

13 Тийм ээ, мөнхүү тэр Бурхан тэдний дунд өөрийн сүмийг байгуулсан билээ; тийм ээ, мөнхүү тэр Бурхан намайг, энэ хүмүүст үгийг номлох ариун дуудлагаар дуудсан ба надад их амжилтыг өгсөн билээ, үүнд баясал минь дүүрэх бөлгөө.

14 Гэвч би зөвхөн өөрийн амжилтад баясах бус, харин Нифайн нутагт байсан ах дүүсийнхээ амжилтын төлөө баясал минь илүү дүүрэн байна.

15 Болгоогтун, тэд үлэмж их хөдөлмөрлөсөн, мөн их үр шимийг гаргасан; мөн тэдний шагнал хэчнээн агуу байх билээ!

16 Эдүгээ, эдгээр ах дүүсийнхээ амжилтын тухай намайг бодоход сүнс минь бүр биеэс салсан мэт эзэгнэгдэж, баясал минь тийм агуу байна.

17 Мөн эдүгээ эд нарт, ах дүүст маань; тийм ээ, мөн түүнчлэн тэдний хөдөлмөрийн үр шим болох тэдгээр нь бүгд ахин гарахгүйгээр, харин тэд түүнийг үүрд магтан Бурханы хаант улсад сууж болно хэмээн Бурхан соёрхох болтугай. Мөн энэ нь миний үгсийн дагуу, бүр ярьсны минь адилаар байхыг Бурхан соёрхох болтугай. Амен.