Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 22

Бүтээлтийн, Адамын уналтын, мөн Христээр дамжин ирэх гэтэлгэлийн төлөвлөгөөний тухай Лемонайн эцэгт Аарон заав—Хаан мөн бүх гэрийнхэн нь хөрвүүлэгдэв—Нифайчууд хийгээд леменчүүдийн хоорондох нутгийн зааг тайлбарлагдав. Ойролцоогоор мэө 90–77 он.

1Эдүгээ, Аммон Лемонайн хүмүүст үргэлжлүүлэн тийн зааж байх зуур, Аарон болон түүний ах дүүсийн шастирт бид эргэж оръё; учир нь тэрбээр Миддони нутгаас одсоныхоо дараа тэр Сүнсээр Нифайн нутаг тийш, бүр Ишмэилийн нутгаас бусад бүх нутгийн дээрх тэр хааны голомт уруу удирдагдсан буюу; мөн тэр нь Лемонайн эцэг байв.

2Мөнхүү улиран тохиох дор тэрээр хааны ордонд ах дүүсийнхээ хамт түүнд очиж, мөн хааны өмнө бөхийн, мөн түүнд хэлэв: Болгоогтун, Ай хаантан, бид Аммоны ах дүүс, шоронгоос таны чөлөөлсөн тэд билээ.

3Мөн эдүгээ, Ай хаантан, хэрэв та бидний амийг хэлтрүүлж хайрлавал бид таны зарц нар болно. Мөн хаан тэдэнд хэлсэн нь: Босогтун, учир нь би та нарт амийг чинь хэлтрүүлэх болно, мөн би та нарыг өөрийн зарц нар байхыг зөвшөөрөхгүй; харин би надад сургахыг та нараас шаардана; учир нь та нарын ах Аммоны үгсийн өгөөмөр мөн агуугийн учир сэтгэл оюундаа зарим талаар би түгшиж байна; мөн тэр яагаад та нартай Миддонигаас ирээгүйн шалтгааныг би мэдэхийг хүсч байна.

4Мөн Аарон хаанд хэлэв: Болгоогтун, Их Эзэний Сүнс түүнийг өөр зүгт дуудсан; тэрээр Ишмэилийн нутаг тийш Лемонайн хүмүүст заахаар явсан билээ.

5Эдүгээ хаан тэдэнд хэлэв: Их Эзэний Сүнсний талаар та нарын хэлсэн тань юу билээ? Болгоогтун энэ бол намайг түгшээх тэр зүйл болой.

6Мөн түүнчлэн, Аммон хэлсэн нь—Хэрэв та нар наманчилбал аврагдах болно, мөн хэрэв та нар наманчлахгүй бол, та нар эцсийн өдөр зайлуулагдах болно гэсэн нь юу вэ

7Мөн Аарон түүнд хариулж мөн түүнд хэлэв: Бурхан байдагт та итгэдэг үү? Мөн хаан хэлэв: Амалекайчууд Бурхан байдаг хэмээн хэлдгийг би мэднэ, мөн тэд түүнийг шүтэн бишрэхээр өөрсдөө цугларцгааж болохын тулд тэд дуганууд барихыг би тэдэнд зөвшөөрсөн бөлгөө. Мөн хэрэв эдүгээ та Бурхан байдаг гэж хэлбэл, болгоогтун би итгэх болно.

8Мөн эдүгээ Аарон үүнийг дуулж, зүрх нь баясаж эхлэв, мөн тэр хэлсэн нь: Болгоогтун, та амьд буй нь гарцаагүйн адил, Ай хаантан, Бурхан байдаг.

9Мөн хаан хэлэв: Бурхан гэж бидний эцэг өвгөдийг Иерусалим нутгаас авчирсан тэр Агуу Их Сүнс мөн үү

10Мөн Аарон түүнд хэлэв: Тийм ээ, тэр бол Агуу Их Сүнс, бас тэрээр тэнгэр ба газар аль алинд нь буй бүх зүйлийг бүтээсэн юм. Та үүнд итгэдэг үү

11Мөн тэр хэлэв: Тийм ээ, Агуу Их Сүнс бүх зүйлийг бүтээсэн гэдэгт би итгэдэг, мөн та нарыг надад эдгээр бүх зүйлийн талаар хэлж өгөхийг би хүсч байна, мөн би таны үгсэд итгэх болно.

12Мөнхүү улиран тохиох дор хаан түүний үгсэд итгэхийг Аарон үзээд, тэрээр Адамын бүтээлтээс эхэлж, судруудыг—Бурхан хэрхэн хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн хийгээд Бурхан түүнд зарлигууд өгснийг, мөн зөрчлийн учир хүмүүн унасныг хаанд уншиж өгөв.

13Мөн Аарон судруудыг Адамын бүтээлтээс эхлэн түүнд тайлбарлаж, хүмүүний уналтыг, мөн тэдний эгэл байдал хийгээд түүнчлэн дэлхийн үүслээс бэлтгэгдсэн, түүний нэрэнд итгэсэн хэнд боловч бүгдийн төлөө байдаг, Христээр дамжин ирэх гэтэлгэлийн төлөвлөгөөг түүний өмнө дэлгэсэн болой.

14Мөн хүн нэгэнт унаснаас хойш тэрээр өөрөөсөө болоод юуг ч хүртэх нь зохистой байж чадахгүй; гэвч Христийн зовлонгууд хийгээд үхэл нь тэдний нүглийг итгэл болон наманчлал зэргээр дамжуулан цагаатгадаг; мөн тэрээр үхлийн хүлээсийг тасчиж, ингэснээр булш ялалт үгүй болж, мөн үхлийн шаналал нь сүр жавхланд найдах найдвараар уужруулагдсан билээ; мөн Аарон эдгээр бүх зүйлийг хаанд тайлбарласан аж.

15Мөнхүү улиран тохиох дор Аарон эдгээр зүйлийг түүнд тайлбарласны дараа, хаан хэлэв: Таны ярьсан тэрхүү мөнх амьдралыг авч болохын тулд би юу хийх билээ? Тийм ээ, энэ ёс бусын сүнсийг цээжнээсээ үндсээр нь сугалуулан, мөн Бурханаар төрж болохын тулд, мөн түүний Сүнсийг хүлээн авч, баяслаар дүүргэгдэж болохын тулд, эцсийн өдөр би зайлуулагдахгүй байж болохын тулд би юу хийх билээ? Болгоогтун, тэр хэлэв, би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би өөрийн эзэмшдэг бүгдийг өгөх болно, тийм ээ, би хаант улсаа орхих болно.

16Гэвч Аарон түүнд хэлэв: Хэрэв та энэ зүйлийг хүсвэл, хэрэв та Бурханы өмнө доош бөхийх юм бол, тийм ээ, хэрэв та бүх нүглүүдээ наманчилбал, мөн Бурханы өмнө доош бөхийвөл, та хүлээн авах болно гэдэгтээ найдсаар, мөн итгэлтэйгээр түүний нэрийг дуудвал, тэгвэл та хүссэн тэрхүү найдварыг хүлээн авах болно.

17Мөнхүү улиран тохиох дор Аарон эдгээр үгсийг хэлэхэд, хаан Их Эзэний өмнө доош бөхийн өвдөг дээрээ сөхрөв; тийм ээ, бүр тэрээр газар дээр сунан хэвтэж, мөн хүчтэйгээр хашгирч, хэлсэн нь:

18Ай Бурхан, Бурхан байдаг хэмээн Аарон надад хэлэв; мөн хэрэв Бурхан байдаг бол, мөн хэрэв та Бурхан бол, та өөрийгөө надад мэдүүлнэ үү, мөн би таныг мэдэхийн тулд мөн би нас барагсдаас босгогдож, мөн эцсийн өдөр аврагдаж болохын тулд би бүх нүглүүдээ орхих болно. Мөн эдүгээ хаан эдгээр үгийг хэлээд, тэр үхсэн мэт цочирдон унав.

19Мөнхүү улиран тохиох дор зарц нар нь гүйлдэж мөн хаанд тохиолдсон бүгдийг хатанд хэлэв. Мөн тэр хаан дээр ирэв; мөн тэр түүнийг үхсэн мэт хэвтэж буйг, мөн түүнчлэн Аарон болон түүний ах дүүс түүний унагаагдсаны шалтгаан мэт зогсохыг хараад, тэр тэдэнд уурлаж, мөн тэднийг баривчилж мөн тэднийг алахыг зарц нартаа, эсвээс хааны зарц нарт зарлиглав.

20Эдүгээ зарц нар хааны унасан шалтгааныг харсан байв, тиймийн тул тэд Аарон болон түүний ах дүүст гар хүрч зүрхэлсэнгүй; мөн тэд хатныг гуйж хэлсэн нь: Болгоогтун, та яагаад тэдний нэг нь л бид бүгдээс илүү хүчтэй байхад бид энэ хүмүүсийг алахыг бидэнд зарлиглав? Тиймийн тул бид тэдний өмнө унах болно.

21Эдүгээ хатан зарц нарын айдсыг хараад түүнчлэн өөр дээр нь ямар нэгэн хилэнц ирэх буюу хэмээн өөрөө ч үлэмж айж эхлэв. Мөн зарц нартаа явж мөн хүмүүсийг дуудахыг тэр тэдэнд зарлиглав, Аарон болон түүний ах дүүсийг тэд алж болохын тулд болой.

22Эдүгээ Аарон хатны шийдэмгий байдлыг хараад, тэрээр, түүнчлэн хүмүүсийн зүрх сэтгэлийн хатууг мэдэхийн учир, ард олон нэгдэн чуулах буюу хэмээн, мөн тэдний дунд агуу тэмцэл мөн зөрчил байх вий хэмээн айв; тиймийн тул тэрээр гараа сунган хааныг газраас босгож, мөн түүнд хэлэв: Бос. Мөн тэрээр хүчээ олж, хөл дээрээ зогсов.

23Эдүгээ энэ нь хатан болон зарц нарын олон нь байхад хийгдсэн бөлгөө. Мөн тэд үүнийг хараад ихээр гайхаж, мөн айж эхлэв. Мөн хаан урагш алхаж, мөн тэдэнд тохинуулж эхлэв. Мөн тэрээр тэдэнд тохинуулж, үүний хэрээр бүх гэрийнхэн нь Их Эзэнд хөрвүүлэгдэв.

24Эдүгээ хатны зарлигийн учир ард олон нэгдэн цугларч, мөн Аарон болон түүний ах дүүсийн учир тэдний дунд маш их бувтналдаан байж эхлэв.

25Гэвч хаан тэдний дунд алхан орж мөн тэдэнд тохинуулав. Мөн тэд Аарон болон түүнтэй хамт байсан тэдний тухайд тайтгаруулагдав.

26Мөнхүү улиран тохиох дор хаан хүмүүсийн тайвширсныг хараад, тэрээр Аарон болон түүний ах дүүсийг ард олны дунд зогсоод, мөн тэд уг үгийг тэдэнд номлох болгов.

27Мөнхүү улиран тохиох дор хаан бүх нутаг даяар, мөн Мантайн хилийг даган, дорноос өрнөдөд урсах Сидон голын эхийн дэргэд, Зарахемла нутгийн умардад байх аглаг буйдын хилд, дорнын тэнгисээс бүр өрнийн тэнгис хүртэл үргэлжилдэг, мөн тэнгисийн эргийн эргэн тойрон дахь тэрхүү аглаг буйдын нарийн хэсгээр Зарахемла нутгаас тусгаарлагддаг байсан дорнодод мөн өрнөдөд, бүр тэнгистэй хиллэсэн эргэн тойрны бүх нутгуудад, өөрийн бүх нутагт байсан өөрийн бүх хүмүүсийн дунд тунхаг илгээв—мөн тийн леменчүүд болон нифайчууд хуваагддаг байжээ.

28Эдүгээ, леменчүүдийн илүү залхаг хэсэг нь аглаг буйдад амьдарч, мөн майханд оршдог байв; мөн тэд Нифайн нутагт, өрнөдийн аглаг буйд даяар тархсан байв; тийм ээ, мөн түүнчлэн Зарахемла нутгийн өрнөдөд, тэнгисийн эргээр хиллэн, мөн Нифайн нутаг дахь өрнөдөд, өөрсдийн эцэг өвгөдийнхөө анхны өвийн газар, мөн тийн тэнгисийн эргийн дагуу хиллэж байв.

29Мөн түүнчлэн нифайчууд тэднийг тийш түрсэн тэнд олон леменчүүд дорнын тэнгисийн эргээр байв. Мөн тийн нифайчууд бараг л леменчүүдээр хүрээлүүлсэн байлаа; гэсэн хэдий ч Нифайчууд аглаг буйдтай хиллэх умардын, Сидон голын эхэнд, дорноос өрнийг хүртэл, аглаг буйдаар хүрээлүүлэх бүх нутгийг эзэмшин авсан байв; умардад, тэд өөрсдийн Өгөөмөр гэж нэрлэсэн бүр тэр нутгийг хүртэл ирсэн буюу.

30Мөнхүү тэр нь Эзгүйрэл гэж тэдний нэрлэсэн тэр нутагтай хиллэдэг байв, учир нь умардад маш хол орших энэ нь хүмүүсээр эзэмшигдээд мөн устгагдсан тэр нутагт хүрэх, энэ нь тэдний анх буусан газар байсан тул Зарахемлагийн хүмүүсээр олж нээгдсэн газар, тэдний ясных нь тухай бидний ярьсан тэр газар болой.

31Мөн тэндээс өгсөн тэд өмнөд аглаг буйдад ирсэн ажээ. Тийн умард зүгийн нутаг Эзгүйрэл хэмээн нэрлэгдэж, мөн өмнө зүгийн нутаг нь Өгөөмөр хэмээн нэрлэгдсэн ажгуу, төрөл бүрийн зэрлэг амьтдын зүйл бүрээр дүүргэгдсэн аглаг буйд байв, мөн зарим нь умард нутгаас хоол хайж ирсэн ажээ.

32Мөн эдүгээ, Өгөөмөр Эзгүйрэлтэй залгах хилээр, өрнөөс дорнын тэнгисийг хүртэл нифай үндэстэн хүний хувьд зөвхөн бүтэн хагас өдөр аялах зай байв; мөн тийн Нифайн нутаг мөн Зарахемла нутаг бараг л усаар хүрээлэгдэж, өмнөд хэсгийн нутаг мөн умард хэсгийн нутгийн хооронд жижиг хүзүүвч газар байв.

33Мөнхүү улиран тохиох дор нифайчууд Өгөөмөр нутгийг эзэмшсэн байв, бүр өрнөөс дорнын тэнгисийг хүртэл, мөн тийн нифайчууд өөрсдийн мэргэн ухаанд, харуулууд мөн их цэргээр, леменчүүдийг өмнөдөд шахсан байлаа, тиймээс тэд нь умардад хойшид эзэмшилтэй байхгүйн тулд, тэд умард хэсгийн нутгийг тархан эзэмшихгүйн тулд болой.

34Тиймийн тул леменчүүд зөвхөн Нифайн нутаг мөн эргэн тойрных нь аглаг буйдаас өөрийг эзэмшдэггүй байв, мөн эргэн тойронд нь аглаг буйд байлаа. Эдүгээ энэ нь нифайчуудын мэргэн ухаан—леменчүүд тэдний дайсан байсан учир өөрсдийг нь тал бүрээр зовоосныг тэд хүлцэхгүй байх сан, мөн түүнчлэн тэд өөрсдийн хүслүүдийн дагуу тийш зугтаж болох нутагтай байж болохын тулд болой.

35Мөн эдүгээ би, үүнийг хэлснийхээ дараа, Аммон болоод Аарон, Омнер болон Химнай, мөн тэдний ах дүүсийн шастирт дахин эргэж оръё.