Судрууд
Алма 12


Бүлэг 12

Алма Зиезромтой ярив—Бурханы нууцууд зөвхөн итгэгчдэд л өгөгдөж болно—Хүмүүс нь өөрсдийн бодол, бишрэл, үгс мөн үйлүүдээрээ шүүгддэг—Ёс бусыг үйлдэгч сүнсний үхлийг амсах болно—Зуурдын энэ амьдрал бол сорилтын хугацаа юм—Гэтэлгэлийн төлөвлөгөө нь Амилуулалтыг мөн итгэлээр дамжуулан нүглүүдийн ангижралыг улируулан тохиолгодог—Наманчлагч нь Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан нигүүлслийг авах эрхтэй. Ойролцоогоор МЭӨ 82 он.

1 Эдүгээ Амюлекийн үгс Зиезромыг чимээгүй болгосныг Алма хараад, учир нь Амюлек түүнийг худал хэлж мөн өөрийг нь сүйрүүлэхээр мэхэлж байгааг олж мэдсэнийг тэрээр харсан байв, мөн өөрийн зөрчлийг ухамсарласнаас түүний салгалж эхлэхийг Алма хараад, тэрээр амаа нээж мөн Амюлекийн үгсийг батлахаар, мөн юмсыг илүүгээр тайлбарлахаар, өөрөөр хэлбэл Амюлекийн ярьснаас илүүгээр судруудыг дэлгэрэнгүй тайлбарлахаар түүнд ярьж эхлэв.

2 Эдүгээ Зиезромд ярьсан Алмагийн үгс эргэн тойронд нь байсан хүмүүст дуулдав; учир нь цугларсан нь агуу олон тоотой байв, мөн тэрээр ийм маягаар ярив:

3 Эдүгээ Зиезром, чиний худал хэлж мөн залилсан чинь баригдсаныг харлаа, учир нь чи зөвхөн хүмүүст худал хэлсэн бус, харин чи Бурханд худал хэллээ; учир нь болгоогтун, тэр чиний бүх бодлыг мэддэг, мөн чиний бодлууд түүний Сүнсээр бидэнд мэдүүлэгдсэнийг чи харж байна;

4 Мөн биднийг гадуурхан мөн биднийг зайлуулахаар, энэ хүмүүсийг бидний эсрэг болгож болохын тулд, тэднийг чи хуурч мөн худал хэлэхийн тулд чиний төлөвлөгөө чөтгөрийн зальт аргын дагуу машид зальт төлөвлөгөө байсныг бид мэдсэнийг чи харж байна—

5 Эдүгээ энэ нь чиний дайсны төлөвлөгөө байсан, мөн тэрээр өөрийн хүчийг чамаар дамжуулан үзүүлсэн бөлгөө. Эдүгээ миний чамд хэлэхийг бүгдэд хэлж буйг та нар санаасай хэмээнэ.

6 Мөн болгоогтун, энэ нь дайсны урхи байсныг би та бүгдэд хэлнэ, тэр та нарыг дарангуйллын хүчнийхээ дагуу үүрдийн устгалд доош гинжилж болохын тулд, тэр та нарыг гинжээрээ ороож болохын тулд, тэр та нарыг эрхшээлдээ авчрахын тулд, энэ хүмүүсийг барихаар түүний тавьсан тэрхүү урхи буюу.

7 Эдүгээ Алма эдгээр үгийг ярихад Зиезром улам ихээр чичирч эхлэв, учир нь тэрээр Бурханы хүчинд улам ихээр үнэмшүүлэгдэж байв; мөн түүнчлэн Алма, Амюлек хоёрт өөрийнх нь тухай мэдлэг буй гэдэгт тэрээр үнэмшүүлэгдэв, учир нь өөрийнх нь зүрхний бодол, санаануудыг тэд мэдсэнд тэрээр үнэмшүүлэгдэв; учир нь бошиглолын суу билгийн дагуу тэд эдгээр зүйлийг мэдэж болохын тулд тэдэнд хүч өгөгдсөн байв.

8 Мөн Зиезром Бурханы хаант улсын талаар илүүг мэдэж болохын тулд тэрээр тэднээс шаргуугаар лавлаж эхлэв. Мөн тэр Алмад хэлэв: Нас барагсдын амилуулалтын талаар Амюлекийн ярьсан тэр, шударга, шударга бус аль аль нь бүгд нас барагсдын дундаас босох болно, мөн өөрсдийн хийсэн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхийн тулд Бурханы өмнө зогсохоор авчрагдана гэдэг нь юу гэсэн утгатай билээ?

9 Мөн эдүгээ Алма эдгээр зүйлийг түүнд дэлгэрэнгүй тайлбарлаж эхлэв, өгүүлсэн нь: Бурханы нууцуудыг мэдэх нь олонд өгөгдсөн байдаг юм; гэсэн хэдий ч түүний хүмүүсийн үрсэд соёрхдог үгсийн тэр хэсгийн дагуу, тэдний түүнд хандуулах тэрхүү анхаарлын мөн шаргуу байдлын дагуу л бус аваас хуваалцаж үл болно гэсэн чанд хатуу зарлигийг тэд хүлээсэн байдаг.

10 Мөн тиймийн тул, зүрх сэтгэлээ хатууруулах тэр нь, мөнхүү тэр нь үгийн багахан хувийг хүлээж авдаг; мөн зүрх сэтгэлээ хатууруулахгүй түүнд Бурханы нууцуудыг мэдэх нь, тэрээр тэдгээрийг бүрэн дүүрэн мэдэх хүртэл нь үгийн илүү их хэсэг түүнд өгөгдсөөр байдаг болой.

11 Мөн зүрх сэтгэлээ хатууруулах тэдэнд түүний нууцуудын талаар юу ч мэдэхгүй болох хүртэл нь үгийн бага хэсэг л өгөгддөг; мөн тэгээд тэд чөтгөрт олзлогдон, мөн түүний тааллаар доош устгал руу удирдагддаг. Эдүгээ тамын гинж гэдэг нь ийм учиртай ажгуу.

12 Мөн үхлийн талаар бас энэхүү зуурдын байдлаас үхэшгүй байдалд босгогдох талаар мөн өөрсдийн үйлүүдийн дагуу шүүгдэхээр Бурханы индрийн өмнө авчрагдах талаар Амюлек тодорхой ярьсан ажгуу.

13 Тэгээд хэрэв бидний зүрх сэтгэл хатуурсан бол, тийм ээ, хэрэв бид үгийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан бол, үүний хэрээр энэ нь бидний дотор олдоогүй аваас, тэгвэл бидний нөхцөл аймшигтай байх болно, учир нь тэгвэл бид буруутгагдах болно.

14 Учир нь бидний үгс өөрсдийг маань буруутгах болно, тийм ээ, бүх үйлс маань биднийг буруутгах болно; бид толбогүй хэмээн эс тогтоогдох болно; мөн түүнчлэн бодлууд маань ч биднийг буруутгах болно; мөн энэ аймшигт нөхцөлд бид өөрсдийн Бурхан өөд харж үл зүрхлэх болно; мөн түүний оршихуйгаас биднийг нуухаар дээр маань нуран унахыг хад уулсад бид тушааж чаддагсан бол сэтгэл маань ихэд баяртай байхсан биз ээ.

15 Гэвч ийм байх аргагүй юм; бид урагшлан мөн алдар суу, хүч, мөн чадал, сүр жавхлан болон ноёрхол бүхий түүний өмнө зогсон, түүний бүхий л шүүлтүүд шударга гэдгийг; тэрээр бүхий л үйлсдээ шударга, мөн тэрээр хүмүүсийн үрсэд нигүүлсэнгүй, мөн тэрээр өөрийнх нь нэрэнд итгэдэг мөн наманчлалд нийцэх үр жимсийг гаргадаг хүн бүрийг аврах бүх хүчийг эзэмшдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөн, үүрдийн ичгүүрт орох ёстой.

16 Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, тэгээд үхэл, бүр сүнсний үхэл болох хоёр дахь үхэл ирэх болно; тэгээд зуурдын биеийн үхлээр нүгэлдээ нөгчсөн хэн боловч, сүнсний үхлээр үхэх цаг болно; тийм ээ, зөв шударгад хамаарах зүйлсийн хувьд тэрээр үхэх болно.

17 Тэгээд тэдний тарчлалууд нь, дөл нь үүрд мөн мөнхөд дүрэлзэх галт мөн хүхэрт нуур адил байх цаг болно; мөн тэгээд өөрийн тааллын дагуу тэднийг харьяалуулах Сатаны хүч болон дарангуйллын дор тэд үүрдийн устгалд гинжлэгдэх болно.

18 Тиймээс, би та нарт хэлнэ, тэд гэтэлгэл огт хийгдээгүй мэт байх болно; учир нь тэд Бурханы шударга ёсны дагуу гэтэлгэгдэж чадахгүй; мөн ялзрал гэж үгүйн учир тэд үхэж ч чадахгүй болой.

19 Эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр үгийг ярихаа төгсгөл болгоход, хүмүүс илүү ихээр гайхширч эхлэв;

20 Гэвч тэдний дундах ерөнхий захирагч болох Антиона гэгч нэгэн, урагшилж мөн түүнд хэлэв: Хүн нас барагсдын дундаас босон мөн энэ зуурдын байдлаас үхэшгүй байдалд өөрчлөгдөнө, тиймээс сүнс нь хэзээ ч үхэж чадахгүй хэмээн чиний хэлсэн тэр чинь юу вэ?

21 Анхны эцэг эхийг маань Едений цэцэрлэгт орон, амьдралын модны жимснээс хүртэн үүрд амьдрах вий хэмээн, Бурхан зүүн талд нь херубим болон галт илд байрлуулсан хэмээн өгүүлэх судар ямар утгатай вэ? Мөн тэдэнд үүрд амьдрах боломж огт байгаагүйг бид ийн харж байна.

22 Эдүгээ Алма түүнд хэлсэн нь: Энэ бол миний тайлбарлах гэж байсан зүйл. Эдүгээ Адам хориглогдсон жимснээс хүртсэнээр Бурханы үгийн дагуу унасныг бид харж байна; мөн тийн, түүний уналтаар, бүх хүн төрөлхтөн алдагдсан мөн унасан хүмүүс болсныг бид харж байна.

23 Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, хэрэв Адам тэр цагт амьдралын модны жимснээс хүртэх боломжтой байсан бол, үхэл гэж үгүй байхсан, мөн Бурханыг худалч болгон уг үг хүчингүй болох байсан, учир нь тэрээр: Хэрэв чи идэх аваас, чи гарцаагүй үхэх болно хэмээн хэлсэн билээ.

24 Мөн үхэл, тийм ээ, Амюлекээр яригдсан зуурдын биеийн үхэл гэгдэх тэрхүү үхэл хүмүүн төрөлхтний дээр ирдгийг бид харж байна; гэсэн хэдий ч хүмүүн наманчилж болно хэмээн түүнд хугацаа өгөгдсөн юм; тиймийн тул энэ амьдрал нь сорилтын хугацаа; Бурхантай уулзахаар бэлтгэх цаг; нас барагсдын амилуулалтын дараа ирэх, биднээр хэлэгдсэн тэрхүү төгсгөлгүй хугацаанд бэлтгэх цаг болсон ажгуу.

25 Эдүгээ, хэрэв дэлхийн үүслээс зэхэгдсэн гэтэлгэлийн төлөвлөгөө байгаагүйсэн бол, нас барагсдын амилуулалт гэж үгүй байхсан; гэвч тухайлан яригдсан нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгох, гэтэлгэлийн төлөвлөгөө бэлтгэгдсэн байсан билээ.

26 Мөн эдүгээ болгоогтун, бидний анхны эцэг эх явж мөн амьдралын модны жимснээс хүртэх боломжтой байсан бол, бэлтгэх хугацаагүйгээр, тэд үүрд гаслант байх байсан; мөн тийн гэтэлгэлийн төлөвлөгөө цуцлагдаж, мөн ямар ч үр дүнгүйн улмаас Бурханы үг хүчингүй болох байсан.

27 Гэвч болгоогтун, тийм болоогүй; гэвч хүмүүнд, тэд үхэх ёстой нь тогтоогдсон болой; мөн үхлийн дараа, тэд шүүлтэд, бүр бидний ярьсан төгсгөл болох тэрхүү шүүлтэд ирэх ёстой.

28 Мөн Бурхан эдгээр зүйлийг хүмүүнд ирэхийг тогтоосныхоо дараа, болгоогтун, тэгээд тэрээр тэдэнд өөрийн тогтоосон эдгээр зүйлийн талаар хүмүүн мэдэх нь хэрэгтэй байсныг харав;

29 Тиймийн тул өөрийнх нь сүр жавхланг хүмүүнд харуулах тэнгэр элч нарыг тэдэнтэй ярилцуулахаар тэрээр илгээсэн ажгуу.

30 Мөн тэд тэр цагаас хойшид түүний нэрийг дуудаж эхэлсэн билээ; тиймийн тул Бурхан хүмүүстэй ярилцаж, мөн тэдэнд дэлхийн үүслээс бэлтгэгдсэн байсан гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсэн юм; мөн тэр үүнийг тэдний итгэл, наманчлал мөн тэдний ариун үйлүүдийнх нь дагуу тэдэнд мэдүүлсэн болой.

31 Иймийн тул, тэрээр хүмүүст зарлигуудыг өгсөн бөлгөө, зуурдын болох зүйлсийн талаарх эхний зарлигуудыг тэд анх зөрчсөн учраас, мөн бурхдын адил болж, хилэнцээс сайныг ялгаж мэдэх болж, тэд өөрсдийгөө үйлдэх байдалд тавьж, өөрөөр хэлбэл өөрсдийн хүсэл болон тааллын дагуу хилэнцийг эсвээс сайныг үйлдэх байдалд тавигдсан буюу—

32 Тиймийн тул Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн билээ, тэгснээр тэд хилэнцийг хийх ёсгүй, түүний шийтгэл нь зөв шударгад хамаарах зүйлсийн хувьд үүрдийн үхэл болох тэрхүү хоёр дахь үхэл юм; учир нь ийм нэгэнд гэтэлгэлийн төлөвлөгөө хүчгүй, учир нь Бурханы туйлын сайн сайхны дагуу шударга ёсны үйлүүд устгагдах боломжгүй юм.

33 Гэвч Бурхан өөрийн Хүүгийн нэр дээр хүмүүсийг дуудсан юм, (бэлтгэгдсэн тэр гэтэлгэлийн төлөвлөгөө нь энэ байв) хэлрүүн: Хэрэв та нар наманчилж мөн зүрх сэтгэлээ эс хатууруулах аваас, тэгвэл би та нарт өөрийн Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан нигүүлсэнгүй хандах болно;

34 Тиймийн тул, наманчилдаг мөн зүрх сэтгэлээ эс хатууруулдаг хэн боловч, тэрээр нүглүүдийнхээ ангижралын төлөө, миний Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан нигүүлслийг хүртэх эрхтэй болно; мөн эдгээр нь миний амралтад орох болно.

35 Мөн зүрх сэтгэлээ хатууруулах мөн алдсыг үйлдэх хэн боловч, болгоогтун, тэрээр миний амралтад орохгүйг бибээр уур хилэндээ андгайлдаг.

36 Мөн эдүгээ, ах дүүс минь, болгоогтун би та нарт хэлнэ, хэрэв та нар зүрх сэтгэлээ хатууруулах аваас та нар Их Эзэний амралтад орохгүй; тиймийн тул та нарын алдас түүнийг уур хилэнгээ та нарын дээр илгээх болгон өдөөн хатгана, анхны өдөөн хатгалтад байсны адил буюу, тийм ээ, эхнийхийн адилаар бас эцсийн өдөөн хатгалт, түүний үгийн дагуу бодгалиудын тань үүрдийн устгалд хүргэх буюу; тиймийн тул, түүний үгийн дагуу, эхнийхийн адилаар бас эцсийн үхэлд хүргэх буюу.

37 Мөн эдүгээ, ах дүүс минь, бид эдгээр зүйлийг мэддэг, мөн эдгээр нь үнэн учир, бид Их Эзэн Бурханаа түүний бидэнд өгсөн эдгээр хоёр дахь зарлигуудын дагуу хилэгнэлээ доош бидний дээр илгээхэд өдөөхгүйн тулд наманчилцгаая, мөн зүрх сэтгэлээ үл хатууруулцгаая; харин түүний үгийн дагуу бэлтгэгдсэн Бурханы амралтад орцгооё.