Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 11

Нифайчуудын мөнгөний тогтолцоо тайлбарлагдав—Амюлек Зиезромтой маргалдав—Христ нүгэлдээ буй хүмүүсийг аврахгүй—Зөвхөн тэнгэрийн хаант улсыг өвлөх тэд л аврагддаг—Бүх хүмүүн үхэшгүй амьдралд босох болно—Амилуулалтын дараа үхэл гэж үгүй. Ойролцоогоор мэө 82 он.

1Эдүгээ Мозаягийн хуулинд, хуулийн шүүгч байсан хүн бүр өөрөөр хэлбэл шүүгчид байхаар томилогдсон тэд өөрсдийнх нь өмнө шүүгдэхээр авчрагдсан тэднийг шүүхээр хөдөлмөрлөсөн тэр цагийнхаа дагуу хөлс авах ёстой хэмээсэн байлаа.

2Эдүгээ хэрэв хүн өөр нэгэнд өртэй, мөн тэр тавьсан өрөө төлөхгүй бол, тэрээр шүүгчид мэдүүлэгддэг байв; мөн шүүгч эрх мэдлээ ашиглан үйлдэж, мөн уг хүнийг өөрийн өмнө авчруулахаар албан тушаалтныг илгээдэг байв; мөн тэрээр уг хүнийг хуулийн, мөн түүний эсрэг өгсөн мэдүүлгийн дагуу шүүж, мөн тийн уг хүн тавьсан өрөө төлөхөөр албадагдаж, эсвээс хөрөнгөнөөсөө хураалгаж, эсвээс хулгайч мөн дээрэмчний адил хүмүүсийн дундаас зайлуулагддаг байсан ажгуу.

3Мөн шүүгч цагийнхаа дагуу өөрийн хөлсийг авдаг—өдөрт нэг алтан синайн, эсвэл алтан синайнтай тэнцэх, мөнгөн сенамыг буюу; мөн энэ нь өгөгдсөн хуулийн дагуу бөлгөө.

4Эдүгээ эдгээр нь үнэ цэнийн нь дагуу алтны болон мөнгөнийх нь ялгаатай хэсгүүдийн нэрс буюу. Мөн уг нэрс нифайчуудаар өгөгджээ, учир нь тэд Иерусалимд байсан иудейчүүдийн маягаар тооцоолдоггүй байсан аж; бас иудейчүүдийн маягаар хэмждэг ч үгүй байв; харин шүүгчдийн засаглалыг хүртэл үе болгонд, тэд хүмүүсийн бодол мөн нөхцөлийн дагуу, өөрсдийн өртөг болоод өөрсдийн хэмжүүрийг өөрчилж байжээ, мөн эдгээр нь хаан Мозаягаар тогтоогдсон буюу.

5Эдүгээ тооцоолох нь ийм буюу—алтан синайн, алтан сион, алтан шаам, алтан лимна.

6Мөнгөн синам, мөнгөн амнор, мөнгөн эзром, мөн мөнгөн онтай.

7Нэг мөнгөн синам нь нэг алтан синайнтай тэнцэж, мөн аль аль нь нэг тогоо арвайг хэмжихийн тулд, мөн түүнчлэн бүх төрлийн нэг тогоо будаатай тэнцэж байв.

8Эдүгээ нэг алтан сион нь хоёр синайны дайтай байв.

9Мөн нэг алтан шаам нь хоёр сионы дайтай байв.

10Мөн нэг алтан лимна нь тэднийг бүгдийг нэгтгэсний дайтай байв.

11Мөн нэг мөнгөн амнор нь хоёр синамтай дүйцэхүйц их байв.

12Мөн нэг мөнгөн эзром нь дөрвөн синамтай дүйцэхүйц их байв.

13Мөн нэг онтай нь тэднийг бүгдийг нэгтгэсэнтэй дүйцэхүйц их байв.

14Эдүгээ энэ нь тэдний өртгийг тооцоолох бага нэгжүүд—

15Нэг шиблон нь хагас синам; тиймийн тул, нэг шиблон нь тогоо арвайн хагас нь.

16Мөн нэг шиблам нь хагас шиблон болно.

17Мөн нэг лий нь хагас шиблам болно.

18Эдүгээ энэ нь тэдний тооцооны дагуух нэгж нь болой.

19Эдүгээ нэг алтан антион нь гурван шиблонтой тэнцэнэ.

20Эдүгээ энэ нь хөрөнгө хураах цорын ганц зорилгын төлөө байв, яагаад гэвэл тэд ажилласныхаа дагуу хөлсөө авдаг, тиймийн тул, тэд өөрсдөө илүү их ажилтай байж, тэдний өмнө авчрагдсан шүүх үйл ажиллагааны дагуу мөнгө олж болохын тулд тэд хүмүүсийг үймээнд, мөн бүх төрлийн дураараа авирлах явдалд мөн ёс бусад өдөөн хатгадаг байлаа; тиймийн тул тэд хүмүүсийг Алма Амюлек нарын эсрэг өдөөн хатгав.

21Мөн энэ Зиезром Амюлекийг шалгааж эхлэв, өгүүлсэн нь: Та нар өөрсдөөс чинь миний асуух хэдэн асуултанд хариулаач? Эдүгээ Зиезром зөв сайн болох түүнийг устгаж болохын тулд чөтгөрийн аргуудад мэргэжсэн хүн байв; тиймийн тул, тэрээр Амюлект: Та нар өөрсдөд чинь миний тавих асуултуудад хариулна уу? хэмээв.

22Мөн Амюлек түүнд хэлэв: Тийм ээ, хэрэв энэ нь надад орших Их Эзэний Сүнсний дагуу байх аваас; учир нь би Их Эзэний Сүнсний эсрэг юу ч хэлэхгүй. Мөн Зиезром түүнд хэлсэн нь: Болгоогтун, энд зургаан мөнгөн онтай байна, мөн хэрэв та Эрхэм Агуу Нэгэний оршин буйг үгүйсгэх аваас би энэ бүгдийг танд өгөх болно.

23Эдүгээ Амюлек хэлэв: Ай тамын хүүхэд чи, юуны учир намайг уруу татнав? Зөв шударгыг үйлдэгсэд ямар ч иймэрхүү уруу таталтанд бууж өгдөггүйг чи мэдэх үү

24Бурхан үгүй гэдэгт чи итгэнэ үү? Би чамд хэлнэ, Үгүй, Бурхан бийг чи мэднэ, харин чи ашиг орлогыг түүнээс илүүгээр хайрладаг ажээ.

25Хэдийгээр зүрх сэтгэлдээ үүнийг надад өгөлгүй өөртөө үлдээхээр байлаач—энэ их үнэ болох зургаан онтайг болгоогтун, би танд өгөх болно—хэмээн та надад хэллээ. Мөн чи намайг устгах шалтаг олж болохын тулд би үнэн бөгөөд амьд Бурханыг үгүйсгэх нь чиний цорын ганц хүсэл байсан. Мөн эдүгээ болгоогтун, энэхүү их хилэнцийн төлөө чи шангаа хүртэх болно.

26Мөн Зиезром түүнд хэлэв: Үнэн бөгөөд амьд Бурхан байдаг гэж та хэлэв үү

27Мөн Амюлек хэлэв: Тийм ээ, үнэн бөгөөд амьд Бурхан байдаг.

28Эдүгээ Зиезром хэлсэн нь: Нэгээс илүү Бурхан байдаг уу

29Мөн тэр, Үгүй гэж хариулав.

30Эдүгээ Зиезром түүнд тэрчлэн хэлсэн нь: Та эдгээр зүйлийг яаж мэдэв

31Мөн тэр хэлсэн нь: Нэгэн тэнгэр элч надад эдгээрийг мэдүүлсэн билээ.

32Мөн Зиезром үүнчлэн хэлэв: Ирэх тэр нь хэн билээ? Тэр нь Бурханы Хүү мөн үү

33Мөн тэрээр түүнд, Тийм хэмээн хэлэв.

34Мөн Зиезром түүнд үүнчлэн хэлсэн нь: Тэрээр нүгэлдээ буй өөрийн хүмүүсийг аврах уу? Мөн Амюлек хариулж мөн түүнд хэлэв: Би танд хэлнэ, тэр тэгэхгүй, учир нь өөрийн үгийг үгүйсгэх нь түүнд боломжгүй бөлгөө.

35Эдүгээ Зиезром хүмүүст хэлсэн нь: Та нар эдгээр зүйлийг санахаа мэд; учир нь тэрээр цорын ганц Бурхан буй гэж хэлэв; гэсэн ч тэр Бурханы Хүү ирэх болно, харин Бурханд зарлиглах эрх мэдэл түүнд буй мэтээр тэр өөрийн хүмүүсийг аврахгүй хэмээв—

36Эдүгээ Амюлек тэрчлэн түүнд хэлэв: Болгоогтун та худал хэлэв, учир нь та намайг Бурханд зарлиглах эрх мэдэлтэй мэтээр ярьсан хэмээн хэлж байна, би нүгэлдээ буй өөрийн хүмүүсийг тэрээр аврахгүйг би хэлсний учир болой.

37Мөн тэрээр нүгэлдээ буй тэднийг аварч чадахгүй хэмээн би та нарт дахин хэлнэ; учир нь би түүний үгийг үгүйсгэж чадахгүй мөн тэрээр цэвэр бус нэг ч зүйл тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй гэж хэлсэн; тиймийн тул, та нар тэнгэрийн хаант улсыг өвлөхгүйгээр та нар хэрхэн аврагдаж чадах билээ? Тиймийн тул, та нар нүгэлдээ байхдаа аврагдаж чадахгүй.

38Эдүгээ Зиезром түүнд дахин хэлэв: Бурханы Хүү нь чухам тэрхүү Мөнхийн Эцэг юм уу

39Мөн Амюлек түүнд хэлэв: Тийм ээ, тэр бол тэнгэр мөн газрын, мөн тэдэнд багтах бүх зүйлийн чухамхүү тэр Мөнхийн Эцэг буюу; тэр бол эхлэл ба төгсгөл, эхнийх бөгөөд эцсийнх болой;

40Мөн тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно; мөн тэрээр өөрийнх нь нэрэнд итгэх тэдний зөрчлүүдийг өөр дээрээ авах болно; мөн эдгээр нь мөнх амьдралыг авах тэд болой, мөн өөр хэнд ч аврал ирэхгүй.

41Тиймийн тул ёс бусыг үйлдэгчдийн үхлийн хүлээс алдуурахаас бусдаар, гэтэлгэл хийгдээгүй мэтээр үлдэнэ; учир нь болгоогтун, бүгд нас барагсдын дундаас босч мөн Бурханы өмнө зогсоно, мөн үйлүүдийнхээ дагуу шүүгдэх тэр өдөр ирэх болно.

42Эдүгээ зуурдын үхэл гэж нэрлэгдсэн үхэл байдаг; мөн Христийн үхэл нь энэ зуурдын үхлийн хүлээсийг тайлснаар, бүгд зуурдын үхлээс босгогдох болно.

43Сүнс мөн бие төгс хэлбэрээрээ дахин нэгдэх болно; бүр бид одоо энэ цагт байгаа шигээ, үе болон мөч аль аль нь зохих байдалдаа сэргээгдэх болно; мөн бид Бурханы өмнө одоогийнхоо мэдэж буйн адил мэдлэгтэйгээр, мөн өөрсдийн бүх гэмийн тодорхой дурдатгалтайгаар зогсохоор аваачигдах болно.

44Эдүгээ энэ сэргээлт нь бүгдэд, настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй эмэгтэй аль алинд нь, ёс бусыг үйлдэгчид хийгээд зөв шударгыг үйлдэгчдэд аль алинд нь ирэх болно; мөн бүр тэдний толгойн үсний нэг ширхэг нь ч гээгдэхгүй болой; харин бүх зүйл төгс хэлбэрээрээ одоогийнхоо адил өөрөөр хэлбэл биедээ буй мэтээр, сэргээгдэх болно, мөн нэгэн Мөнхийн Бурхан болох Хүү Христ, мөн Эцэг Бурхан, мөн Ариун Сүнсний тавцангийн өмнө өөрсдийн сайн ч бай, мөн хилэнцэт ч бай, тэрхүү үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр авчрагдаж мөн яллагдах болно.

45Эдүгээ, болгоогтун, би танд зуурдын биеийн үхлийн талаар мөн түүнчлэн зуурдын биеийн амилуулалтын талаар ярьсан билээ. Энэ зуурдын бие үхэшгүй биед, тодруулбал үхлээс, бүр амьдралын эхний үхлээс босгогдоно, тэд дахин нэгээхэн ч үхэж чадахгүй болно хэмээн би та нарт хэлнэ; тэдний сүнснүүд биестэйгээ хэзээ ч салгагдахгүйгээр нэгдэнэ; тэд дахин ялзралыг үзэж чадахгүй болж, тийн бүхэл бүтнээрээ сүнсний хийгээд үхэшгүй байдалтай болно.

46Эдүгээ, Амюлек эдгээр үгсийг дуусгахад хүмүүс дахин гайхан цочирдож эхлэв, мөн түүнчлэн Зиезром салгалж эхлэв. Мөн тийн Амюлекийн үгс төгсөж, өөрөөр хэлбэл миний бичиглэсэн бүхэн нь энэ болов.