Институт
23-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ итгэл найдвар тээн амьдрах


“23-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ итгэл найдвар тээн амьдрах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“23-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Хоёр дахь ирэлт, Харри Андэрсон

23-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ итгэл найдвар тээн амьдрах

Зарим хүн Их Эзэний Хоёр дахь ирэлтийг айдас, түгшүүртэйгээр хардаг. Бусад нь үүнийг баяртайгаар хүлээдэг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн “Христийн тухай ярих хүслийг маань Түүний эргэн ирэхийг төсөөлөх төсөөлөл хамгийн их бадраадаг” гэж хэлсэн (Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96). Суралцах явцдаа, Христийн эргэн ирэх талаарх өөрийн мэдрэмж болон үүнд итгэлтэйгээр бэлтгэх нь таны итгэл найдварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодож үз.

1-р хэсэг

Аврагчийн Хоёр дахь ирэлт, мянган жилийн хаанчлалын талаар зөв ойлголттой байх нь надад хэрхэн итгэл найдвар, амар амгаланг авчирч чадах вэ?

Есүс Чидун уулан дээр шавь нартаа заахдаа Хоёр дахь ирэлтийнхээ өмнөх тэмдэг, нөхцөл байдлыг илчилжээ. Хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, дайнууд, дайны цуурхлууд, өлсгөлөн, өвчин тахал, газар хөдлөлт, ёс бус байдал болон тэнгэрт тэмдгүүд байх болно гэж Аврагч тунхагласан (Иосеф Смит—Матай 1:22–23, 28–30, 33-ыг үзнэ үү).

Их Эзэний эртний шавь нарын нэгэн адил та Түүний эргэн ирэх үеийн тэмдгүүдэд тэвдэн сандарч магадгүй. 1831 онд бошиглогч Иосеф Смит эдгээр тэмдгийн талаарх Их Эзэний санаа бодлыг харуулсан илчлэлтийг хүлээн авчээ.

Зураг
Залбирч байгаа залуу хүн
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 45:34–35, 38–39-ийг уншаад, Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг хэрхэн харахыг биднээс хүссэнийг олж мэд. 39-р шүлэгт хэрэглэсэн эмээх гэдэг үг нь хүндэтгэх, шүтэн бишрэх, бишрэх гэсэн утгатай гэдгийг анхаар.

Их Эзэний Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд Түүний сайн мэдээний Сэргээлтийг тойрсон үйл явдлуудыг мөн багтаадаг гэдгийг санах нь чухал. Мормоны Номын ирэлт, санваарын сэргээлт, амьд төлөөлөгчид болон бошиглогчид, номлолын ажил, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил, Израилын цугларалт зэрэг нь Аврагчийг эргэн ирэхэд биднийг хэрхэн бэлтгэж байгааг бод (Малахи 4:5–6; Илчлэл 14:6–7; 1 Нифай 21:13–26; 3 Нифай 21:1–11; Сургаал ба Гэрээ 1:14, 17–1865-ыг үзнэ үү).

Зураг
Тэрээр захирч, засаглахаар дахин ирнэ, Мэри Сауэр

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн гэрчилсэн.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115)

Хоёр дахь ирэлтийн дараа Мянган жил тохионо. Энэ үед мянган жилийн туршид “Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно” (Итгэлийн тунхаг 1:10). Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хүлээн авсан илчлэлт нь Мянган жилд амьдрал ямар байхыг харуулдаг.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 101:26–32, 35-ыг уншаад, Мянган жилд тохиолдох нөхцөл байдлуудыг тэмдэглэхийг талаар бод.

Та Аврагчийг эргэн ирэх тухай мөн Түүний мянган жилийн хаанчлалын талаар бодож байхдаа, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбандын дараах зөвлөгөөг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ бодож үзээрэй.

Зураг
Ахлагч Роналд А.Расбанд

Дэлхий ёс бус явдал, эмх замбараагүй байдлаар дүүрсэн ч Есүс Христэд итгэх бидний өдөр тутмын итгэлтэй байдалд “Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван” [Филиппой 4:7] амлагдсан байдаг. Христийг сүр хүч хийгээд агуу алдар суундаа ирэхэд ёс бус явдал, эсэргүүцэл, шударга бус байдал төгсгөл болно. …

… Тиймээ, бид хүнд хэцүү цаг мөчид амьдарч байгаа ч гэрээний зам дээрээ үлдсэн тохиолдолд айх шаардлага бидэнд байхгүй. Гэрээнийхээ зам дээр үлдсэнээр өөрсдийн эргэн тойрон дахь нөхцөл байдал эсвэл амьдралд тохиолдож буй гай зовлонгоос болж зовж түгшихгүй байхын төлөө би та нарыг адисалж байна. … Есүс Христийн амлалтад мөн Тэр амьд, Тэр биднийг хамгаалж, бидэнд санаа тавьж, бидний хажууд зогсож байгаа гэдэгт итгэхийн төлөө би та бүхнийг адисалж байна. (“Бүү тэвдэн сандар,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20, 21.)

Зураг
Дээш харж буй залуу хүн
Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Аврагчийн эргэн ирэх тухай мөн мянган жилийн хаанчлалыг нь төсөөлөхөд танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ? Эцсийн өдрүүдийн сорилтуудтай тулгарах үед Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх нь таны итгэл найдвар, амар амгалангийн мэдрэмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

2-р хэсэг

Би өөрийгөө болон бусдыг Их Эзэнийг эргэн ирэхэд хэрхэн илүү сайн бэлтгэх вэ?

Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдтэй холбогдуулан (Матай 24-ыг үзнэ үү) Аврагч арван охины тухай сургаалт зүйрлэлийг заасан. Энэхүү сургаалт зүйрлэл нь иудейчүүдийн хуримын ёс заншилд тулгуурладаг. Дотно найзуудаа дагуулсан сүйт залуу хуримын ёслолд оролцохоор сүйт бүсгүйн гэр рүү шөнө дөлөөр явдаг. Уг ёслолын дараа хуримд оролцогчид сүйт залуугийн гэр рүү найрлахаар явдаг байв. Уг үйл явдалд нэгдэж байгаа хуримын зочид өөрсдийгөө хуримд оролцогчдын нэг хэсэг гэдгээ мэдэгдүүлэхийн тулд хувь хувьдаа дэнлүү барьж явах ёстой байлаа.

Зураг
Арван охины сургаалт зүйрлэл, Дан Бөрр

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс сүйт залуу нь Есүс Христийг төлөөлдөг бөгөөд охид нь Түүний Сүмийн гишүүд гэдгийг заасан (“Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 8-ыг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Матай 25:1–13-ыг уншаад, та Их Эзэний эргэн ирэлтэд хэрхэн бэлтгэж байгаагаа тунгаан бод. (Тайлбар: Матай 25:12-ын Иосеф Смитийн Орчуулгад “Би та нарыг танихгүй” гэхийн оронд “Та нар Намайг танихгүй” гэдэг.)  

Их Эзэн хуримын зоогонд өөрсдийгөө бэлтгэсэн хүмүүст хандан “мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд---үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно” (Сургаал ба Гэрээ 45:57) хэмээсэн билээ.

Зураг
Тэдний тав нь ухаалаг, Волтэр Рэйн

Мөн ерөнхийлөгч Нэлсон Ариун Сүнсийг зам заагчаа болгохын ач холбогдлын талаар ийн хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон

Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлэх, удирдах, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно. …

Би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115.)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Ерөнхийлөгч Өүксийн тавьсан “Хэрэв “[та] зуурдаар эсвэл гэнэт нас барж Их Эзэнтэй маргааш уулзана гэдгээ мэдвэл [та] өнөөдөр юу хийх вэ?” гэсэн асуултад хариулан бич. (“Preparation for the Second Coming,” Liahona, 2004 оны 5-р сар, 9).