Институт
14-р хичээлд бэлтгэх материал: Аврагчийн үйлдсэн гайхамшгуудыг таних нь


“14-р хичээлд бэлтгэх материал: Аврагчийн үйлдсэн гайхамшгуудыг таних нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“14-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Есүс Иайрын охиныг амилуулсан нь, Дан Бөрр

14-р хичээлд бэлтгэх материал

Аврагчийн үйлдсэн гайхамшгуудыг таних нь

Бид Есүс Христийн гайхамшгуудын тухай ярихдаа, Шинэ Гэрээнд гардаг сүнслэг нөлөө бүхий түүхүүдэд анхаарлаа төвлөрүүлэх хандлагатай байдаг. Эдгээр судрын түүхэнд бидний суралцах боломжтой, суралцвал зохих олон зүйл байгаа ч Их Эзэний өнөө үед буюу таны амьдралд үйлддэг гайхамшгуудын талаар та бодож байсан уу? Суралцах явцдаа Их Эзэний хүч чадалд, таны болон бусдын төлөө гайхамшгуудыг үйлдэх Түүний хүсэлд итгэх итгэлээ гүнзгийрүүлэхийг эрэлхийл.

1-р хэсэг

Би Аврагчийн үйлдсэн гайхамшгуудаас Түүний тухай юу сурч болох вэ?

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр “Палестиний замаар явж, өвчтэй нэгнийг анагааж, сохор нэгнийг хараатай болгож, үхсэн нэгнийг амилуулж байв” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,”,” ChurchofJesusChrist.org). Эдгээр гайхамшиг нь “Бурханы хүчээр бий болдог ер бусын үйл явдл[ууд] байсан” бөгөөд “Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг юм” (Судрын удирдамж, “Гайхамшиг,” scriptures.ChurchofJesusChrist.org). Эдгээр нь Есүс бол амлагдсан Мессиа мөн гэдгийг иудейчүүдэд нотлох нэг нотолгоо байсан (Матай 11:4–5; Иохан 20:30–31-ийг үзнэ үү).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд “Түр тавьсан бунханд гурав хоног байсны дараа Тэр амилснаар [Есүс Христийн] Цагаатгал гүйцэлдэж, хүн төрөлхтний түүхэнд агуу гайхамшиг тохиосон” хэмээн хуваалцжээ (“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Лиахона, 2021 оны 5-р сар, 112).

Зураг
Амилсан Христ

Ахлагч Расбанд Есүсийн гайхамшгууд Түүний бурханлаг чанарыг гэрчлэхийн зэрэгцээ “бидэнд Түүний хүчийг болон биднийг хайрладаг хайрыг нь, түүнчлэн тэнгэрээс бидний мөнх бус амьдралд хүрч чадна гэдгийг болон хамгийн үнэ цэнтэй зүйлсийг заах хүслийг Түүний сануулдаг” хэмээн тайлбарласан (“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” 114).

Аврагч саа өвчтэй хүнийг эдгээсэн түүхээс бид юу сурч болох тухай бодож үз. Дөрвөн хүн түүнийг Есүсийн зааж байсан байшин руу авч явжээ. Байшинд маш олон хүн байсан учраас тэд орж чадахгүйгээ мэдээд, байшингийн дээврийн нэг хэсгийг хуулж аван, саа өвчтэй хүнийг доош буулгаж, Аврагчийн дэргэд авчрав (Марк 2:1–4-ийг үзнэ үү).

Зураг
Есүс эрэгтэйг эдгээж байгаа нь
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Maтай 2:5–12-ыг уншаад, энэ туршлагаас Аврагчийн тухай болон Түүний эдгээх хүчийн талаар юу сурч болохыг бод.

Аврагчийн үйлдсэн гайхамшиг бие махбодын болон сүнслэг хэрэгцээний аль алиныг хангасан гэдгийг анхаар. Аврагчийн бие махбод болон сүнсний аль алиныг эдгээх чадварын талаар Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Хамгийн агуу гайхамшиг нь сохрыг хараа оруулах, өвдсөнийг эдгээх, үхсэнийг амилуулах байгаагүй юм. …

… Түүнээс илүү агуу гайхамшиг бол Бурханы хүү эсвэл охины зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлт байв (Мозая 5:2-ыг үзнэ үү). Зүрх сэтгэлийн өөрчлөлт, түүний дотор шинэ хандлага, зорилго, хүсэл эрмэлзэлтэй болох нь бие махбодтой холбоотой аливаа гайхамшгаас илүү агуу бөгөөд чухал юм. (“Miracles,” Ensign, June 2001, 17)

Зураг
Зүрх сэтгэлийн өөрчлөлтийн илэрхийлэл
Зураг
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагчийн мөнх бус амьдралд тохинуулах үеэрээ гүйцэтгэсэн дараах гайхамшгуудаас нэг юм уу хэд хэдийг эсвэл өөрийн сонгосон түүхийг уншиж эсвэл үз. Суралцах явцдаа дараах асуултын хариуг тунгаан бодоод, бичиж тэмдэглэ.

  1. Та энэ гайхамшгаас Аврагчийн тухай юу мэдэж авсан бэ?

  2. Та энэ гайхамшгаас өөрийн амьдралд ямар утга учрыг олж авч чадах вэ?

Есүс Христийн гайхамшиг

2-р хэсэг

Миний итгэл болон Их Эзэний таалал гайхамшгуудад хэрхэн нөлөөлдөг вэ?

Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын эхэн үед уяман өвчнөөр шаналж байсан нэгэн эр эдгэрэхийн тулд Түүнд ойртжээ. Библид дурдсанаар, уяман өвчин гэж арьс, мэдрэл, нүд, ясыг гэмтээж болох өргөн хүрээтэй арьсны өвчнийг хэлдэг. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд энэ нь мэдрэлийг гэмтээх, хараагүй болгох, согогтой болгох гээд зовлонт үхэлд хүргэдэг. Аврагчийн амьдарч байсан цаг үед Түүнд ойртсон эрийг “бузар” гэж үздэг байсан ба гэр бүлээс нь болон нийгмээс тусгаарладаг байв (Леви 13:45–46-г үзнэ үү).

Зураг
Цэвэрш, Кайл Винсэнт
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Марк 1:40–42-ыг уншаад, энэ хүн гайхамшгийг эрэлхийлэхдээ Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсныг олж мэд.

Далын ахлагч Хорхэ Ф.Зэбаллос ийн хэлсэн.

Зураг
Ахлагч Хорхэ Ф.Зэбаллос

Уг уяман өвчтэй хүний хувьд хүсэл нь шударга байж болох байсан хэдий ч юуг ч шаардаагүй; тэр Их Эзэний хүслийг хүлээн авахад л бэлэн байв. (“Хэрэв та хариуцлагатай байх юм бол,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117)

Бид Их Эзэний тааллыг хүлээн авахыг үнэхээр хүсэж байгаа бол эдгэрэхгүй байлаа ч итгэлээ хадгалж үлдэх хэрэгтэй. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Зөв шударга байдал болон итгэл нь өвчтөнийг, дүлийг эсвэл доголонг эдгээх зэмсэг гэдэг нь үнэн бөгөөд хэрэв энэ эдгэрэлт Бурханы зорилгыг гүйцэлдүүлж, мөн энэ нь Түүний хүслийн дагуу байвал шүү дээ. Тиймээс бид хүчирхэг итгэлтэй байсан ч … өвчтэй, сул дорой хүмүүс бүгд эдгэрэхгүй. Бүх сөрөг тал багасаж, бүх өвчин эмгэгээсээ ангижирдаг байсан бол Эцэгийн төлөвлөгөөний үндсэн зорилго нуран унах байсан. (David A. Bednar, “Accepting the Lord’s Will and Timing,” Ensign, Aug. 2016, 34)

Та амьдралдаа хүсэж болох гайхамшгуудын талаар эргэцүүлэн бодох үедээ, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбандын дараах зөвлөгөөг анхаарч үзээрэй.

Зураг
Ахлагч Роналд А.Расбанд

Гайхамшгууд залбирлын хариулт болж ирж болно. Гайхамшгууд үргэлж бидний хүсэн хүлээсэн зүйлс байх шаардлагагүй ч бид Их Эзэнд найдвал Тэр бидний дэргэд байж, зөв зүйлийг үйлдэх болно. Тэрээр хэрэгтэй цаг мөчид бидэнд гайхамшгийг тохиолгохоор тааруулах болно. …

… Бидэнд хайртай хүнээ эдгээж, шударга бусыг өөрчлөн, хорон эсвэл урам нь хугарсан нэгний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхийн төлөө гайхамшигт итгэж найдах үе гардаг. Бид мөнх бус нүдээр харж, Их Эзэнийг хөндлөнгөөс оролцон, эвдэрсэн зүйлийг засаасай хэмээн хүсдэг. Итгэлээр дамжуулан гайхамшиг ирдэг ч бидний цаг хугацаанд, бидний хүсэн хүлээснээр биш байж болно. Энэ нь бид итгэлгүй байна эсвэл Түүний тусламжийг авах эрхгүй гэсэн үг үү? Үгүй. Их Эзэн бидэнд хайртай. (“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Лиахона, 2021 оны 5-р сар, 115)

Зураг
Хамтдаа залбирч буй эмэгтэй
Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Би гайхамшгийг эрэлхийлэх үедээ Их Эзэний таалал, цаг хугацаанд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж чадах вэ?

3-р хэсэг

Би өөрийн амьдрал дахь Их Эзэний үйлдсэн гайхамшгуудыг хэрхэн илүү сайн таньж чадах вэ?

Ерөнхийлөгч Өүкс “Манай Сүмийн ажил үйлсэд болон гишүүдийн маань амьдралд өдөр бүр олон гайхамшиг тохиодог” гэж тэмдэглэжээ (“Miracles,” Ensign, June 2001, 17). Бид заримдаа бусдын амьдрал дахь гайхамшгуудыг олж харж чаддаг ч өөрсдийнхийгөө харж чаддаггүй байх талтай.

Ахлагч Расбанд үүнтэй адил зүйлийг заажээ.

Зураг
Ахлагч Роналд А.Расбанд

Та нарын олонх нь гайхамшгуудыг харсан ч заримыг нь анзааралгүй өнгөрөөсөн байдаг. Есүс нас барагсдыг амилуулсантай харьцуулахад, эдгээр нь өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэхдээ гайхамшгийн цар хүрээ гайхамшгийг тодорхойлдоггүй, Бурханаас ирсэн эсэх нь үүнийг тодорхойлдог. (“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Лиахона, 2021 оны 5-р сар, 110)

Зураг
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өөрийн гэрчилсэн эсвэл одоо тохиож буй гайхамшгуудыг бичихэд хэдэн хором зарцуул. Амьдралд тань тохиолдсон гайхамшгуудыг танихын тулд эхлээд Их Эзэнд хандан залбирч, тэдгээрийг харах боломжийг гуйх талаар бодож үз.