Институт
20-р хичээлд бэлтгэх материал: Сайн Хоньчины хороонд байр сууриа олох


“20-р хичээлд бэлтгэх материал: Сайн Хоньчины хороонд байр сууриа олох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023),

“20-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Их Эзэн миний Хоньчин, Саймон Дюви

20-р хичээлд бэлтгэх материал

Сайн Хоньчины хороонд байр сууриа олох

Та ганцаардсан, төөрөлдсөн, мартагдсан мэт санагдах үедээ хаанаас тайтгарлыг хайдаг вэ? Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари И.Стивэнсон “‘Эзэн бол миний хоньчин’ (Дуулал 23:1; тодотгол нэмсэн) бөгөөд Тэрээр хүн тус бүрийг маань мэдэж, халамжилдаг гэдгийг би олж мэдсэнээр амар амгаланг мэдэрдэг” хэмээн хэлсэн (“Хоньчин бодгалиуд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 115). Судалж байхдаа та Сайн Хоньчин таныг хувиршгүй хайраар хайрладаг гэдгийг мэдэж авснаар “байнгын амар амгаланг” хэрхэн олж чадах талаараа бодож үз.

1-р хэсэг

Сайн Хоньчин надад санаа тавьдаг, халамжилдаг гэдгийг би яаж мэдэх вэ?

Библийн үед жинхэнэ хоньчин хоньдоо хайрлаж, санаа тавьж, халамжилдаг байсан. Хонь бүрийг тоолж, нэрлэсэн байдаг. Хоньчин өдөр бүр хоньдоо өвс тэжээл, ус руу дагуулан явдаг байжээ. Хонь нь сүргээсээ төөрвөл хоньчин хонио хайж явдаг. Шөнө болоход хонио хонины саравч гэж нэрлэгддэг хашаанд оруулдаг байв. Хоньчин араатан амьтдаас хонио хамгаалахаар хонины саравчны үүдэнд хэвтдэг байжээ.

Зураг
Хонин сүргээ дагуулан явж буй хоньчин

Эсрэгээр нь хөлсний хүн хөлс авч байгаа болохоор л хонин сүргийг хариулдаг. Тэр хоньдыг хайрладаггүй. Ямар нэгэн аюул тохиолдоход хөлсний хүн хоньдыг орхин явдаг (Иохан 10:12–13-ыг үзнэ үү).

Энэхүү утга учир бүхий зураглалыг ашиглан, Есүс Өөрийгөө Сайн Хоньчин гэж заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иохан 10:11, 14–16-г уншаад, бид Сайн Хоньчиных нь хувьд Есүс Христийн талаар юу сурч мэдэж болохыг бод.

Есүс Христ амилсныхаа дараа леменчүүд болон нифайчуудад үзэгдэхдээ, Түүний Иерусалим дахь хүмүүст хэлсэн “өөр хонинууд” нь тэд мөн гэж хэлжээ (3 Нифай 15:21). Тэрээр мөн Түүнийг харж, сонсох “өөр хонинууд” байгаа гэдгийг тайлбарласан (3 Нифай 16:1–3). Аврагч “би хонинуудаа мэднэ, мөн тэд тоологдсон билээ” (3 Нифай 18:31) хэмээн тунхаглажээ.

Зураг
Гэртээ харих нь, Ёнг Сунг Ким

Сайн Хоньчины хоньдоо хайрлах хайрыг Дуулал 23-т гайхалтайгаар заасан байдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Энэхүү эрхэм дуулал бидэнд Бурхан бол үргэлж хувь хүн тус бүрийн Бурхан байдаг бөгөөд халамж хамгаалалт нь нэн хувийн чанартай байдаг гэдгийг сануулдаг” хэмээсэн (For Times of Trouble [2012], 206).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Дуулал 23:1–4-ийг уншаад, Сайн Хоньчин таныг болон таны хайртай хүмүүсийг хэрхэн халамжлахыг хүсдэг талаар олж мэд.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сайн Хоньчин танд халамж үзүүлж, санаа тавьж байгаагаа ямар байдлаар харуулсан бэ? Та Түүний хайрын талаар бодож байхдаа “Эзэн миний хоньчин” (Дуулал, д. 54)” (3:04) дууллыг сонсож эсвэл үгийг нь уншиж болно.

2-р хэсэг

Би Сайн Хоньчины ажилд хэрхэн тусалж чадах вэ?

Хоньчиныг өөрсдийг нь орхин, тэнгэр өөд одсоны дараа төлөөлөгчид ганцаардлыг мэдэрсэн нь лавтай. Тэднийг загасчилж байхад Тэрээр эрэг дээр Өөрийгөө дахин харуулахад тэд хэчнээн их гайхаж, баярласныг төсөөлж байгаа байх. Тэд эрэг дээр гарч ирэн, Түүнтэй хамт хооллов. Тэр үйл явдлын үеэр Есүс Петрээс Өөрт нь хайртай эсэхийг гурвантаа асуув. Асуух болгонд тэр “тийм ээ” гэж хариулсан. Тухай бүрд нь Их Эзэн Петрт хоньдыг эсвэл хургануудыг минь тэжээ хэмээж байлаа (Иохан 21:15–17-г үзнэ үү).  

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон энэ үйл явдлын талаар ийнхүү хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Бонни Х.Кордон

Аврагч Петрийг хоньдод нь анхаарлаа хандуулаасай мөн хэрэв Өөрөө тэнд байсан бол юу хийх байсантай нь адил хийгээсэй хэмээн хүсэж байв. Тэрээр Петрээс хоньчин болохыг хүссэн.

Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тохинууллаар дамжуулан илүү ариун нандин арга замаар Эцэгийн хоньдыг тэжээх дээрхтэй адил урилгыг бидэнд өгсөн билээ [Рассэлл М.Нэлсон “Тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125-ыг үзнэ үү].

Бид уг урилгыг бүтээлчээр хүлээн авахын тулд хоньчны зүрх сэтгэлийг хөгжүүлж, Их Эзэний хоньдын хэрэгцээг ойлгодог байх ёстой. Бид хэрхэн Их Эзэнд хэрэгтэй тэрхүү хоньчид болох вэ?

Бид бүх асуултынхаа талаар Сайн Хоньчин—Аврагч, Есүс Христэд хандаж болно. (“Хоньчин болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66).

Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үеэр нэг удаа Иудейчүүдийн удирдагчид Есүсийг нүгэлтнүүдтэй хамт зоог барьж байна хэмээн шүүмжилжээ. Хариуд нь Тэр төөрсөн хонины тухай сургаалт зүйрлэлийг хуваалцсан юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Лук 15:4–7-г уншаад, энэ сургаалт зүйрлэл хоньчны зүрх сэтгэлийг хөгжүүлэх талаар юу зааж болохыг олж мэд.

Зураг
Өрөвч сэтгэлтэй Хоньчин, Ёнг Сунг Ким

Ахлагч Стивэнсон ийн заасан.

Зураг
Ахлагч Гари И.Стивэнсон

Ах, эгч нар аа, төөрсөн хоньдод тохинуулснаар бидний хамгийн агуу сорилт болон шагналууд ирж болно. Мормоны Номон дээр Сүмийн гишүүд “өөрсдийн хүмүүсийг харж хандсан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлүүд дээр дэмжин асарсан болой.” [Мозая 23:18]. Бид тэдний үлгэр жишээг даган, тохинуулал нь “Сүнсээр удирдуулсан, уян хатан бөгөөд гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн” байна гэдгийг санаж чадна” [“Ministering with Strengthened Melchizedek Priesthood Quorums and Relief Societies,” ministering.ChurchofJesusChrist.org]. (““Хоньчин бодгалиуд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 117).

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сэтгэл нь шархалж, ганцаардаж, гуниглаж байж болох эсвэл Сайн Хоньчины сүргээс салан төөрөлдсөн таньдаг хүнийхээ талаар бод. Та тэр хүнд хоньчны зүрх сэтгэлээр хүрч туслахын тулд юу хийж чадах вэ?

3-р хэсэг

Би Сайн Хоньчины сүрэгт харьяалагддаггүй юм шиг санагдсан үедээ юу хийх хэрэгтэй вэ?

Таны таньдаг хүнд хожмын үеийн гэгээнтнүүдийн “хэв маягт” тохирч нийцэхгүй эсвэл Сүмд хамаарагдахгүй байгаа мэт санагдах үе тохиолдож магадгүй. (Та өөрийгөө ч ийм байдалтай байгааг харж болно.) Зарим хүн шинэ гишүүн болохоор, өнгөрсөн үеийнхээ сонголтуудаас ичиж санаа зовж байгаа болохоор, бусдаас өөр хувцаслаж, өөр харагддаг болохоор, эдийн засгийн хувьд эсвэл гэр бүлийн асуудалтай байгаа болохоор, гэрчлэл нь суларч байгаа болохоор, сэтгэл зүйн эрүүл мэндийн бэрхшээлтэй болохоор, ижил хүйстэндээ сэтгэл татагддаг болохоор, эсвэл ичимхий, идэвх султай, гарал үүслийн хувьд цөөнхөд орж байгаа болохоор ийнхүү мэдэрдэг байж болох юм.

Хэрэв та гадуурхагдаж, үгүйсгэгдэж, шүүмжлүүлж, үл тоомсорлогдож байгаа бол Аврагчийн хувьд эрхэм нандин хүн гэдгээ мөн Тэр таныг Өөрийнхөө сүрэгт байлгахыг хүсэж байгаа гэсэн баталгааг мэдрэхийн тулд Түүнд ханд (Сургаал ба Гэрээ 18:10; Алма 31:35; Исаиа 43:4-ийг үзнэ үү). Аврагч “тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … мөн Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) хэмээн Нифай заасан.

Зураг
Сүм дэх олон үндэстнийг харуулсан зураглал

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөх Шэрон Юбанк эгч биднийг “хүлээн зөвшөөрөгддөг эсвэл зөвшөөрөгдөхүйц гэж боддоггүй” бол Аврагчид хандахад чиглүүлсэн.

Зураг
Шэрон Юбанк эгч

Есүс уяман өвчтэй хүмүүс, татвар хураагчид, хүүхдүүд, галилчууд, эмэгтэйчүүд, садар эмс, фарисайчууд, нүгэлтнүүд, самаричууд, бэлэвсэн эмэгтэйчүүд, Ромын цэргүүд, завхайрагчид, ёс жаягийн дагуу цэвэр бус гээд олон төрлийн хүмүүст хүрч туслахын тулд асар их хүчин чармайлт гаргасныг Шинэ Гэрээ харуулдаг. Тэр бараг бүх түүх дээр нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй байсан хэн нэгэнд хүрч тусалсан байдаг. (“Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88)

Та Сайн Хоньчины хороон дахь өөрийн байр суурийг бодож үзэхдээ, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг уншина уу.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Бид бүгдээрээ Гэгээнтнүүдийн нийгэмлэгт харьяалагддаг. Бид бие биедээ хэрэгтэй, мөн бүгд нэгэн зорилгын төлөө урагшилж байна. Бидний хэн нь ч багахан ялгаатай байдлынхаа улмаас өөрсдийгөө тойргийнхоо гэр бүлээс тусгаарлаж болно. Гэвч бид өөрсдийгөө ялгаатай гэж ойлгодгоос болж агуу боломжуудаас тусгаарлан, хаах ёсгүй юм. Тэгэхийн оронд өөрсдийн авьяас, ур чадварыг бусадтай хуваалцаж, тэдэнд найдварын гэрэл гэгээ, баяр баясгаланг өгснөөр өөрсдийн сүнсийг хүчирхэгжүүлцгээе. (“Belonging to a Ward Family,” Ensign, Mar. 1996, 16)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ