Институт
21-р хичээлд бэлтгэх материал: Хожмын өдрүүдэд Их Эзэний дуу хоолойг сонсох


“21-р хичээлд бэлтгэх материал: Хожмын өдрүүдэд Их Эзэний дуу хоолойг сонсох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023),

“21-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Аз жаргалтай залуу

21-р хичээлд бэлтгэх материал

Хожмын өдрүүдэд Их Эзэний дуу хоолойг сонсох

Олон хүн Бурхан бидэнтэй ярьдаг хэвээрээ болов уу хэмээн боддог. Заримдаа та Түүнийг өөртэйгөө ярих болов уу гэж бодож болно. Сэргээлтийн тухай мэдэж авснаар бид “Тийм ээ!” гэж итгэл төгс хэлнэ. Түүнийг сонсож сурах явцад Их Эзэн биднийг үргэлжлүүлэн удирдан чиглүүлсээр байдаг. Та энэ хичээлийг судлах явцдаа, Иосеф Смит болон манай үеийн бусад хүн Аврагчийн дуу хоолойг таньж мэдэхэд хэрхэн суралцсан талаар олж мэд. Амьдралдаа Түүнийг сонсох чадвараа сайжруулах цаг гарга.

1-р хэсэг

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл надад Есүс Христийг илүү сайн сонсож, таньж мэдэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Иосеф Смит бага залуудаа бодгалийнхаа сайн сайханд болон аль сүмд элсэн орох талаараа ихэд санаа зовдог байв. Түүний амьдарч байсан нийгэм дэх “шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будилаан” түүнийг “хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу” гэдэгт эргэлзүүлж байсан (Иосеф Смит—Түүх 1:8–10-ыг үзнэ үү).

“Бурханаас гуй” (Иаков 1:5) хэмээх Библи дэх зөвлөгөө Иосефыг ойн төгөлд очин залбирахад сүнслэгээр өдөөжээ. Хариуд нь тэрээр сүр жавхлант үзэгдэл үзсэн билээ. Иосеф “Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа. … Гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол миний Хайртай Хүү. Түүнийг сонс! гэж хэлэв” гэжээ (Иосеф Смит—Түүх 1:16–17).

Зураг
Анхны үзэгдэл, Уолтэр Рэйн

Иосеф Смит Анхны үзэгдлээс гадна Тэнгэрлэг Эцэгийг эсвэл Аврагчийг дахиад наймаас доошгүй удаа харсан байдаг (Sarah Jane Weaver, “President Nelson at Mission Leadership Seminar: How to Receive Divine Tutoring like the Prophet Joseph Smith,” Church News, June 27, 2020, thechurchnews.com-ийг үзнэ үү). Тэдгээрийн нэг нь Иосеф, Сидней Ригдон хоёр Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байхад тохиосон юм (Сургаал ба Гэрээний 76-г үзнэ үү). Өөр нэг нь Аврагч Көртландын ариун сүмд Иосеф, Оливер Каудери хоёрт үзэгдэж, тэдэнд хандан ярьсан явдал билээ (Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 76:22–24 болон 110:2–4-ийг уншаад, та Аврагчийн талаар юу сурч болохыг олж мэд.

Зураг
Христ Көртландын ариун сүмд үзэгдэв, Уолтэр Рэйн

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Иосеф Смитийн Аврагчийг харсан энэхүү гэрчлэлийн талаар ингэж хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Тэр бол амилсан Христийг дахин гэрчлэхээр сонгогдсон хожмын өдрүүд дэх Их Эзэний үйлчлэгч юм.

Амилалтын бодит байдлын талаарх эргэлзээгээр дүүрэн дэлхийд Иосеф Смит амилсан амьд Христийг тод томруунаар гэрчилсэн. … Бошиглогч Иосеф Смит бол амьд Христийн тэргүүлэх гэрч байсан. (“What Hath God Wrought through His Servant Joseph!,” Ensign, Jan. 1997, 2)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Иосеф Смитийг юу “амьд Христийн тэргүүлэх гэрч” болгодог гэж та бодож байна вэ? (Тэргүүлэх гэдэг нь бусдаас давуу гэсэн утгатай.) Аврагчийн талаарх Иосеф Смитийн гэрчлэл таны гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ? Та Есүс Христийн талаарх гэрчлэлдээ итгэлтэй биш байвал Иосеф Смитийн илчлэлтийг залбирч, судлах нь таны итгэлийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн туслах вэ? (see D. Todd Christofferson, “3 Ways Joseph Smith Reveals Jesus Christ to Us,” New Era, Mar. 2020, 2–5).

2-р хэсэг

Би Их Эзэний дуу хоолойг сонсох чадвараа хэрхэн хөгжүүлж чадах вэ?

Тэнгэрлэг Эцэгийн Иосеф Смитэд хэлсэн хамгийн эхний үг нь “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” гэсэн үг байсныг сана. (Иосеф Смит—Түүх 1:17). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “‘Түүнийг Сонс’ гэсэн хоёр үгэнд Бурхан энэ амьдралд амжилт, аз жаргал, баяр баясгаланг олж авах загварыг өгчээ” хэмээн хэлсэн (“Түүнийг Сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).

Их Эзэн бидэнд хандан ярьж байгааг мэдэх нь үргэлж амархан байдаггүй. Иосеф Смит болон эхэн үеийн Сүмийн бусад удирдагч Түүний дуу хоолойг ялган таньж сурах хэрэгтэй байсан. Гэвч Аврагч тэдэнд хайраар зааварчилсан бөгөөд биднийг ч гэсэн Түүнийг сонсохыг эрэлхийлэх үед бидэнд зааварчилна.

Оливер Каудери ахмад Иосеф Смитийн гэрт нэг өрөөг нь хөлсөлж байхдаа бошиглогчийн ажлын талаар олж мэджээ. Оливер уг хэргийн талаар залбираад, сонссон зүйлийнхээ талаар амар амгалангаар дүүрсэн.

Зураг
Оливер Каудери илчлэлт хүлээн авч байгаа нь

Бошиглогчид туслахаар 480 км газар явахыг сонгосон ч Оливер залбирч байхад нь тохиолдсон зүйлсийг хэнтэй ч хуваалцаагүй байв. Мормоны Номыг орчуулахад Иосефын бичээчээр ажиллаж хэдэн өдөр болсныхоо дараа хүртэл Оливерт эргэлзсэн асуултууд байсан. Бидний олонтой адил тэрээр өөрт төрсөн бодол, мэдрэмжүүд нь Бурханаас ирсэн үү, эсвэл өөрийнх нь бодол уу гэдэгт эргэлзэж байсан байж болох юм. Их Эзэний дуу хоолойг сонсох талаар гайхалтай үнэнийг Оливерт заасан илчлэлтийг Иосеф хүлээж авсан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 6:14–15, 22–23-ыг судлаад, Их Эзэнийг сонсох талаарх Оливерын туршлагаас юу сурч болохоо эргэцүүлэн бод.  

Та Оливерын адилаар өөрийн амьдрал дахь Их Эзэний дуу хоолойг илүү сайн таньдаг болж чадна. Гэхдээ бид Түүнийг сонсохоор хаашаа зүглэх вэ? Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэний дуу хоолойг сонсож болох зарим эх сурвалжийг тайлбарлан хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бид судраас Түүнийг сонсож чадна. … Өдөр бүр Христийн үгэн дээр найрладаг байвал, Христийн үгс бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно.

Бид бас ариун сүмд Түүнийг сонсож чадна. … Тэнд бид хэрхэн хөшгийг нээж, тэнгэртэй тодорхой харилцах талаар суралцдаг. …

Түүнчлэн бид Ариун Сүнсний шивнээг таних чадвараа сайжруулах тусам илүү сайн Түүнийг сонсож чаддаг болно. …

… Бид бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгсийг чих тавин сонсох үедээ Түүнийг сонсдог. Есүс Христийн томилогдсон төлөөлөгчид үргэлж Түүнийг гэрчилдэг. (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110)

Зураг
Тунгаан бодож буй залуу эмэгтэй

Хэдийгээр бид Аврагчийн үгсийг уншиж, бошиглогчдыг нь сонсдог ч Түүний дуу хоолой үргэлж бидний бие махбодын мэдрэмжээрээ ялган таньдаг дуу хоолой шиг байдаггүй. Аврагч Иосеф, Оливер хоёрт “Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно. … Болгоогтун, энэ бол илчлэлтийн сүнс болой” (Сургаал ба Гэрээ 8:2–3) хэмээн хэлсэн. Их Эзэний дуу хоолойг өөрсдийн оюун хийгээд зүрх сэтгэлд авчрах гол түлхүүр нь Сүнс юм. Их Эзэнийг тантай ярилцахад урихын тулд юу хийж болох мөн тэр үед нь Түүний дуу хоолойг сонсохын тулд юу хийж чадахаа тунгаан бод.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөх Мишэлл Д.Крэйг эгч Их Эзэнийг сонсох чадавхыг тань нэмэгдүүлэхэд тусалж болох зарим санааг дэвшүүлжээ.

Зураг
Мишэлл Д.Крэйг эгч
  1. Бурханы дуу хоолойг сонсох цаг зав, орон зай гаргахдаа санаачилгатай бай

    Та Бурханы дуу хоолойг, ялангуяа Мормоны Номон дээрх дуу хоолойг илүү сайн сонсохын тулд өдөр бүр цаг зав гаргахад сонгох эрхээ ашигласнаар яваандаа Түүний дуу хоолой танд илүү тод, илүү танил сонсогдох болно. …

    Сатан биднийг тэдгээр чимээгүй газраас холдуулж, Бурханы дуу хоолойноос тусгаарлахыг хүсдэг. …

  2. Хойшлуулалгүй үйлд

    Удирдамж хүлээн аваад, зорилготой үйлдэхэд Их Эзэн таныг ашиглаж чадна. Та үйлдэх тусмаа Сүнсний дуу хоолойг илүү сайн таньдаг болно. …

  3. Их Эзэний зараалаар хийх ажлаа ав

    Тэнгэрлэг Эцэгийн хариулахыг хүсдэг залбирал бол бидний тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэн рүү хөтлөхийг гуйх гуйлт юм. …

  4. Итгэ. Найд

    … Түүний итгэлт шавийн хувьд та нар Түүний зарлигт нийцсэн, танд зориулсан хувийн сүнслэг удирдамж, илчлэлтийг хүлээн авч чадна. (“Сүнслэг чадавх,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19, 20, 21).

Зураг
Залуу эмэгтэй тэмдэглэлдээ бичиж байгаа нь
Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Ерөнхийлөгч Нэлсон, Крэйг эгч хоёрын зөвлөгөөг тунгаан бодохдоо, Их Эзэн тантай ихэвчлэн яаж ярьдаг талаар бод. Их Эзэний дуу хоолойг сонсож байсан туршлагаа бичиж тэмдэглэ. Мөн та Сүмийн удирдагчид хэрхэн “Түүнийг Сонс”-дог зарим жишээг сонсож болно (ChurchofJesusChrist.org).