Институт
5-р хичээлд бэлтгэх материал: Их Эзэний гэрээт хүмүүс болох нь


“5-р хичээлд бэлтгэх материал: Их Эзэний гэрээт хүмүүс болох нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“5-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Баптисм хүртэж буй залуу эрэгтэй

5-р хичээлд бэлтгэх материал

Их Эзэний гэрээт хүмүүс болох нь

Хэн нэгэнтэй гэрээт харилцаа тогтооход өндөр түвшний итгэл, хайрыг шаарддаг. Нэг нэгнээ таньж мэдсэнээр тэрхүү итгэл өсөж хөгждөг. Таныг Бурхантай холбоо тогтоох гэрээг байгуулах нөхцөлд Тэр таныг аль хэдийн төгс мэддэг байсан төдийгүй Өөрт байгаа бүхнийг өгөхийг буюу Өөр шиг нь болоосой хэмээн хүсдэг. Тэр таныг Өөрт нь итгэж, гэрээнийх нь зам дээр гарахад урьдаг. “Түүний зам бол энэ амьдралд аз жаргал уруу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнхийн амьдрал руу хөтлөх жим” учраас ийн үйлдсэнээр та элбэг дэлбэгээр адислагдах болно (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org).

1-р хэсэг

Иехова гэж хэн бэ? Би яагаад Түүнд итгэж болох вэ?

“Амьд Христ” дээр “[Есүс Христ] бол Хуучин Гэрээний Агуу Жехова” хэмээн заадаг. Иехова гэдэг нэр хаанаас гаралтай вэ? Энэ нь танд Аврагчийн талаар юу зааж чадах вэ?

Израилын хүүхдүүдийг Египетэд олон жилийн турш боолчлолд байсны дараа Их Эзэн Мосег “[тэднийг] Египетээс авчруул[ахаар]” дууджээ (Эхлэл 3:10-ыг мөн 1–9-р шүлгийг үзнэ үү). Мосе энэ даалгаврыг биелүүлэх итгэлгүй байв. Тэр израилчуудад хэн түүнийг илгээснийг хэлж болохын тулд Их Эзэнээс нэрийг нь асуусан (Эхлэл 3:11–13-ыг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Эхлэл 3:13–14-ийг уншаад, Их Эзэний Мосед илчилсэн нэрийг тэмдэглэж авах талаар бодож үз.

Зураг
Мосе Иеховаг харж байгаа нь, Иосеф Брики

Би бол гэдэг нэр нь “Тэр байгаа” эсвэл “Тэр оршдог” гэсэн утгатай бөгөөд Яавэй эсвэл Иехова хэмээх еврей нэртэй шууд холбоотой. Иехова гэдэг нь “Өөрчлөгдөшгүй Нэгэн” гэсэн утгатай юм” (Bible Dictionary, “Jehovah”). Иеховагийн нэрнээс тэд хүндэтгэл мэдэрсэн нь Есүс Христ “Абрахамаас өмнө ч Би байгаа” (Иохан 8:58) хэмээн хэлэхэд иудейчүүд хариуд нь уурласан тухай түүхийг Шинэ Гэрээнд дурдсан шалтгаан юм. Христийн “Би бол” гэх хэллэг нь Гэтлэл 3:14 дээрх Түүний “Би бол Би байгаа юм” хэмээн хэлэхэд хэрэглэсэнтэй адил үг хэллэг юм.

Зураг
Есүсийг сорьж байгаа нь

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки Аврагчийн тунхгийн тухай ийн хэлжээ.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Энэ нь хэний ч хийж байсан шиг эсвэл хийж болохоор шулуун, тодорхой бурханлаг нотолгоо юм. “Абрахамаас ч өмнө Би Иехова байсан.” Энэ нь “Би Бүхнийг Чадагч Бурхан, Би АГУУ юм. Би бол бие дааж орших, Мөнхийн Нэгэн. Би бол та нарын эцгүүдийн Бурхан. Миний нэр бол: Би бол Би байгаа юм” гэсэн үг. (Doctrinal New Testament Commentary [1965], 1:464)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христ бол Агуу Иехова, Хуучин Гэрээний Бурхан, оршдог мөн өөрчлөгдөшгүй Нэгэн гэдгийг мэдэх нь Түүнд итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлж болох вэ? Эдгээр цол хэргэм нь Түүний танд амлаж, үүнийгээ биелүүлэх чадварын талаар юу зааж байна вэ?

2-р хэсэг

Иеховатай гэрээ байгуулж, түүнийгээ сахиснаар миний амьдрал ямар ямар арга замаар адислагдаж болох вэ?

Хэдийгээр Их Эзэн Иехова бүхнийг чадагч, өөрчлөгдөшгүй нэгэн байлаа ч Тэрээр Эцэгтэйгээ хамт биднийг Өөрсөдтэй нь гэрээт харилцаа үүсгэхэд урьдаг. Энэхүү гэрээт харилцаанд өөр ямар ч арга замаар хүлээн авч чадахгүй боломжит адислалууд багтдаг.

Гэрээ нь “хувь хүн эсвэл бүлэг хүний Бурхантай байгуулах ариун нандин хэлэлцээр юм. Бурхан тодорхой нөхцөлүүдийг тогтоодог бөгөөд тэдгээр нөхцөлийг дуулгавартай дагавал биднийг адисална хэмээн амладаг. Гэрээнүүдээ сахихгүй байхыг сонговол бид адислалуудыг хүлээн авч чадахгүй мөн зарим тохиолдолд дуулгаваргүй байсныхаа шийтгэлийг амсаж, зовж шаналдаг” (Gospel Topics, “Covenant,” topics.ChurchofJesusChrist.org).

Абрахам Их Эзэнтэй гэрээ байгуулж мөн дагах агуу үлгэр жишээг үзүүлсэн. Эргэн тойрных нь олон хүн хиймэл шүтээн шүтэж, тааруу үлгэр жишээ үзүүлж байсан боловч Абрахам “зөв шударга ёсыг агуугаар дагагч байхыг” (Aбрахам 1:2) хүсэж байв. Иехова түүнтэй гэрээ байгуулснаар Абрахамын хүсэлд хариулжээ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Ихэвчлэн “Абрахамын гэрээ” гэж нэрлэгддэг энэ гэрээ Бурханы бид бүхэнд санал болгосон амлалтуудыг багтаадаг. Абрахамын гэрээний хэсэгтэй илүү сайн танилцахын тулд Абрахам 2:8–11-ийг уншаад, Их Эзэн эдгээр амлалтыг Абрахамд өгч байгаа шигээ танд ч гэсэн өгч байгаагаар төсөөл. Та олж мэдсэн амлалтуудаа тэмдэглэн авч болно.

Зураг
Их Эзэн Абрахамд үзэгдэж байгаа нь, Кийт Ларсон

Абрахамын гэрээнд Их Эзэний сайн мэдээ, санваарын ёслолууд, селестиел гэрлэлтээс ирдэг мөнхийн адислалууд багтдаг. Энэхүү зам нь баптисмын ёслол дээр байгуулсан гэрээгээр эхэлж, гэрээнүүддээ дуулгавартай байснаар цааш ариун сүм рүү мөн түүнээс цааш үргэлжилдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Абрахамын гэрээний талаар ийн хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Абрахамын гэрээний хамгийн чухал адислалуудыг ариун сүмд хүртдэг. … Эртний Абрахамын гэрээ зөвхөн Их Эзэн Есүс Христийн ачаар биелэх боломжтой болсон. Тэр биднийг Бурхантай болон Өөртэй нь мөн өөрсдийн гэр бүлтэй мөнхөд хамт байх боломжтой болгосон. (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 7)

Зураг
Ариун сүм рүү харж буй хос

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, Аврагчийн гэрээний замаар алхсанаар ирдэг адислалуудыг тэмдэглэж авахыг бодож үзээрэй.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Гэрээний зам гэж юу вэ? Энэ бол биднийг байгаа газраас маань Бурханы селестиел хаант улс руу удирдан чиглүүлдэг зам юм. … Үнэндээ мөнх бус амьдралын дараа ч үргэлжлэх гэрээний замын туршид бид аврал, өргөмжлөлтэй холбоотой бүх ёслол, гэрээг хүлээн авдаг.

Гэрээний хамгийн чухал амлалт бол Бурханы тааллыг гүйцэлдүүлэх, “бидэнд түүний зарлиглах, бүх зүйлд түүний зарлигуудад дуулгавартай” [Мозая 5:5] байх явдал юм. …

… Бурханы хүүхдүүдтэйгээ байгуулдаг гэрээнүүд биднийг зөвхөн чиглүүлээд зогсдоггүй. Энэ нь биднийг Түүнтэй холбодог бөгөөд Түүнтэй холбоотой байснаар бид бүх зүйлийг ялж чадна. …

… Бурхан гэрээ байгуулагчийг гэрээ сахигч болгоход тусалдаг цаглашгүй нэгэн бэлэг болох Ариун Сүнсний бэлгийг өгдөг. Энэ бол Ариун Сүнсний байнгын нөхөрлөл, хамгаалалт, удирдамж зааврыг авах бэлэг юм. …

Гэрээний замаар явж байхдаа бид мөн уучлалын болон нүглээс цэвэршигдэх амин чухал адислалыг олж авдаг. …

Гэрээний замаар явахыг эрэлхийлж байгаа тэр хүмүүс бурханлагаар товлогдсон олон цуглаанаас маш онцгой адислалуудыг мөн адил олж авдаг. … Эрт дээр үед тархан бутарсан Израилын овог аймгуудын … бодитоор цугларах нь … одоо гэрээт хүмүүс Сүмд … цугларснаар биелж байна. Гэрээт хүмүүс бас … долоо хоног бүр … Есүс Христийн Цагаатгалыг дурсан санахын тулд ариун ёслолын талх, уснаас хүртэхээр … цугладаг.

Гэрээт хүмүүс бас ёслол, адислал, зөвхөн тэнд авах боломжтой илчлэлтийг хүлээн авахын тулд Их Эзэний өргөө болох ариун сүмд цуглардаг. …

Эцэст нь, бид гэрээний замаар явснаар л зөвхөн Бурханы бидэнд өгч чадах аврал, өргөмжлөлийн буюу Абрахам, Исаак, Иаков нарын адислалуудыг өвлөн авах боломжтой. (“Яагаад гэрээний зам гэж?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 120–123)

Зураг
шигтгээ зураг, үйлдэх

Үйлд

Ерөнхийлөгч Нэлсон “Гэрээгээ сахигч байх нь бидний энэхүү амьдралдаа хүлээн авах хамгийн агуу сайшаал юм” гэдгийг ажиглажээ (“Гэрээнүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104). Энэ долоо хоногоос эхлэн өөрийгөө гэрээний замд ойртуулахын тулд хийх нэг үйлдлийг тодорхойл. Есүс Христ буюу Өөрчлөгдөшгүй Нэгэн Иехова зорилгодоо хүрэхэд тань хэрхэн тусалж болох талаар тунгаан бод. Дараа нь та өөрөө энэ зам дээр бусдад хэрхэн тусалж болох талаараа эргэцүүлэн бод.