Институт
6-р хичээлд бэлтгэх материал: Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь


“6-р хичээлд бэлтгэх материал: Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“6-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Адам, Ева хоёр өргөл өргөсөн нь, Кийт Ларсон

6-р хичээлд бэлтгэх материал

Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь

Судруудад Есүс Христийн талаар заахдаа хэр олон удаа бэлгэдэл ашигладгийг та анзаарсан уу? Жишээ нь: Түүнийг устай (Иохан 4:14-ийг үзнэ үү), талхтай (Иохан 6:48-ыг үзнэ үү), гэрэлтэй (Иохан 8:12-ыг үзнэ үү), хадтай (Хиламан 5:12-ыг үзнэ үү), нартай (Малахи 4:2-ыг үзнэ үү), хоньчинтой (Дуулал 23:1-ийг үзнэ үү) зүйрлэдэг. Иехова төрөхөөсөө ч өмнө дагагчдадаа Өөрийнх нь ирэхийг болон гэтэлгэх хүчийг хүсэн хүлээхэд нь туслахын тулд бэлгэдлүүдийг ашиглаж байсан. Та энэхүү хичээл дэх зарим жишээг судлахдаа, сүнслэг бэлгэдлүүд нь Гэтэлгэгчээ ойлгох ойлголт болон хайрыг тань хэрхэн гүнзгийрүүлэхийг бодож үзээрэй.

1-р хэсэг

Би амьтны өргөлийн бэлгэдлээр дамжуулан Есүс Христийн талаар юу сурч мэдэж болох вэ?

Бэлгэдлийн хүчний талаарх нэг нийтлэл дээр ийнхүү хэлсэн байдаг. “Сайн мэдээний бэлгэдэл нь юмс, үйл явдал, үйлдлийг эсвэл сүнслэг үнэнийг төлөөлдөг сургаал байж болно. … ‘Бэлгэдэл нь бусдаар бол үгийн хүчийг тодорхойлж болох санаа, сэтгэлийн хөдөлгөөнийг урьдчилан тааварлах боломж өгдөг. Тэдгээр нь биднийг үгээр илэрхийлэх аргагүй болгож, мэдрэмжээ илэрхийлэх уран цэцэн үгийг өгдөг’ [Joseph Fielding McConkie and Donald W. Parry, Guide to Scriptural Symbols (1990), 1]” (“Why Symbols?,” Ensign, Feb. 2007, 13, 14).

Судруудад Аврагчийн хамгийн анхны хүчирхэг бэлгэдлүүдийн нэг нь амьтны өргөл гэж гардаг. Адам, Ева хоёр хориглосон жимсийг идэж, Еденийн цэцэрлэгээс явсныхаа дараа Их Эзэнийг шүтэж, Түүнд өргөл болгон хурга золиослохоор зарлигдуулсан.

Зураг
Хурга тэвэрч буй эрэгтэй
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мосе 5:4–8-ыг уншаад, гэмгүй, нялх хургыг өргөл болгохын бэлгэдэл нь Бурханы хайр, Есүс Христийн золиосны тухай бидэнд юу зааж болох талаар тунгаан бод. (Тэмдэглэл: Адилтгал гэдэг нь ижил төстэй байдал, харьцуулалт эсвэл бэлгэдэл гэсэн үг.)

Төлөөлөгч Петр амьтны өргөлийн бэлгэдлийг зуран, бид “гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар” (1 Петр 1:19, мөн Алма 34:36-г үзнэ үү) гэтэлгэгдэж чадна хэмээн гэрчилсэн.

Зураг
Адам, Ева хоёр өргөл өргөсөн нь, Дэл Парсон

Их Эзэний гэрээт хүмүүс амьтны өргөлийн хууль нь Есүс Христийн золиосны бэлэгдэл ба Тэр тэдний гэм нүглүүдийг цагаатгах болно гэдгийг сануулдаг болохыг ажиглаж мэджээ. Энэ нь тэдэнд тэрхүү өдрийг харуулдан хүлээхэд тусалсан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Мөнх бус амьдралд Адам болон түүний үр удам өөрсдийн бэлгэдэл болох жижиг хургануудыг өргөл болгосноор Тослогдсон Нэгэн болох Есүсийн цагаатгагч золиосыг ойлгож, найдаж байгаагаа илэрхийлдэг байв. (“Бурханы хургыг харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Амьтны өргөлийн бэлгэдлийг ойлгох нь таны төлөө үйлдсэн Есүс Христийн цагаатгагч золиост талархах талархал, хайрыг хэрхэн гүнзгийрүүлж болох вэ?

2-р хэсэг

Алгаслын бэлгэдлүүд нь надад Аврагчийн гэтэлгэгч хүчийг амьдралдаа эрэлхийлэхэд хэрхэн сүнслэгээр нөлөөлдөг вэ?

Ууган хургаар өргөл өргөх нь Хуучин Гэрээний үед үргэлжилж байсан. Энэхүү зан үйл нь израилчуудын хувьд Египетийн боолчлолоос чөлөөлөгдөх үед илүү утга учиртай болсон юм.

Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн израилчуудын түүх нь бидний амсдаг өөр өөр хэлбэрийн боолчлолын зовлонгоос Их Эзэн биднийг хэрхэн авардгийг ойлгоход тусалж чадна. Израилчуудын боолчлол нь үндсэндээ биеийн хүчний боолчлолын нэг хэлбэр байсан бол Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк бид гэм нүгэл, донтолт эсвэл худал хуурмаг үзэл санаанд итгэх зэргээс болж боолчлогдож болдог гэж заажээ (“Иеремиагийн гашуудал: Боолчлолоос сэрэмжил,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–105).

Израилчууд Египетэд 400 орчим жил боолчлогдсон. Гэхдээ Их Эзэн тэднийг мартаагүй бөгөөд харуусал зовлон, гасланг нь мэдэж байсан. Тэрээр тэднийг чөлөөлөхөөр ирж, Мосег туслуулахаар дууджээ. Израилчуудыг чөлөөлөхийн өмнөх шөнө Их Эзэн тэдэнд Аврагчийг дагах бүгдэд Түүний хүчний талаар заах зорилготой бэлгэдлүүдээр дүүрэн Алгаслыг танилцуулсан.

Зураг
хурга
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Гэтлэл 12:3–13-ыг уншаад, Есүс Христийн аврагч хүчийн талаар болон үүнийг хэрхэн хүлээж авах тухай заадаг бэлгэдлүүдийг тодорхойл.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Алгаслын бэлгэдэл бүрийг ямар учир утгатай гэж бодож байгаагаа дараах хүснэгтэд бич. Эдгээр бэлгэдэл нь бидэнд Аврагчийн гэтэлгэгч хүчийн талаар болон үүнийг хэрхэн ашиглах талаар юу зааж байгааг эргэцүүлэн бод. Та нэмэлт ойлголт олж авахын тулд, дэмжсэн судруудыг судалж болно.

Алгаслын бэлгэдлүүд

Шүлэг

Бэлгэдэл

Байж болох утгууд

Дэмжсэн судрууд*

Шүлэг

3

Бэлгэдэл

Айл бүр хурга золиосолсон

Байж болох утгууд

Есүс Христийн гэтэлгэгч хүч бүх хүнд зориулагдсан.

Дэмжсэн судрууд*

2 Нифай 26:25–28, 33

Шүлэг

5

Бэлгэдэл

Согоггүй эр хурга

Байж болох утгууд

Дэмжсэн судрууд*

Иохан 1:29; Еврей 5:8-9

Шүлэг

7

Бэлгэдэл

Айл бүрийн хатавчинд болон тотгонд цус нялав

Байж болох утгууд

Дэмжсэн судрууд*

Мозая 4:2; Алма 5:21–12

Шүлэг

8

Бэлгэдэл

Исгээгүй талх (хөрөнгөгүй болгосон талх, хөрөнгө нь талхыг хөөлгөж, хөгцрүүлдэг.)

Байж болох утгууд

Дэмжсэн судрууд*

Иохан 6:35, 48, 57–58; 1 Коринт 5:7–8

Шүлэг

8

Бэлгэдэл

Гашуун ногоо

Байж болох утгууд

Дэмжсэн судрууд*

Алма 41:11; Сургаал ба Гэрээ 19:18

Шүлэг

11

Бэлгэдэл

Бэлхүүсээ бүслэх, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан идэх

Байж болох утгууд

Дэмжсэн судрууд*

Aлмa 34:32–33

  • Тэмдэглэл: Дэмжих судрын хэсгүүд нь Алгасалд ашигласан бэлгэдлүүдийн тухай нэмэлт ойлголт өгөх зорилготой бөгөөд тэдгээрийг тодорхойлсон тайлбараар хангахгүй.

Дараах удирдамжууд нь танд судрын бэлгэдлүүдийг хэрхэн тайлбарлах талаар илүү сайн ойлгоход туслах болно. Үүнд:

  • Судрын хэсгийн хам сэдэв дэх бэлгэдлүүдийг ойлгохыг эрэлхийл.

  • Зүүлт тайлбар, Судруудын удирдамж, Ариун Библийн лавлах удирдамж зэрэг суралцахад туслах материалуудыг ашигла.

  • Эртний болон өнөө үеийн бошиглогчид эдгээр шүлэг, бэлгэдлүүдийн талаар үзэл бодлоо хэлсэн эсэхийг олж мэд.

  • Уг судрын хэсгүүдийн тухай болон тэдгээрт гардаг бэлгэдлүүдийн талаар эргэцүүлж, тунгаан бодож, залбир.

 

3-р хэсэг

Хуучин Гэрээнд гардаг өөр ямар ямар бэлгэдэл надад Аврагчийн гэтэлгэгч хүчийн талаар зааж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки ийн заасан.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Бурханы томилсон тэнгэрлэг ёслол эсвэл гүйцэтгэл бүр, золиос, бэлгэдэл, адилтгал бүр … [Есүс Христийг] гэрчлэхээр … зохион байгуулагдсан.

Христтэй адил зүйлсийг хаа сайгүй эрж хайн, Түүнийг болон Түүний хуулиудыг оюун ухааныхаа гүнд байлгахын тулд дээрх зүйлсийг дахин дахин ашиглах нь ашиг тустай бөгөөд зүй ёсны хэрэг юм. (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 28, 453)

Зураг
Судраас судалж буй хүн
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Хуучин Гэрээ Аврагчийн гэтэлгэгч хүчийг гэрчилдэг олон гайхалтай бэлгэдлээр дүүрэн байдаг. Ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд дараах судрын хэсгүүдээс нэгийг уншаад, доор нь байгаа судлах асуултуудын талаар тунгаан бод.

Судлах асуултууд

  • Энэ хэсэгт Есүс Христийг бэлгэдсэн байж болох ямар ямар бэлгэдэл (өөрөөр хэлбэл, ямар эд зүйл, үйл явдал, нөхцөл байдал эсвэл Түүнийг төлөөлдөг юм уу нотолдог хүн) байна вэ?

  • Эдгээр бэлгэдэл юуг төлөөлж, Есүс Христийн бурханлаг үүргийн талаар бидэнд юу зааж болох вэ?

  • Эдгээр бэлгэдлийг ойлгох нь Есүс Христэд болон намайг аврах Түүний хүчинд итгэх итгэлийг минь хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?