Институт
7-р хичээлд бэлтгэх материал: Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайранд талархах нь


“7-р хичээлд бэлтгэх материал: Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайранд талархах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“7-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Тэрээр мутраа сунгасан хэвээр, Элизабэт Тэйэр

7-р хичээлд бэлтгэх материал

Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайранд талархах нь

Мосе Иеховаг “зөвт бөгөөд шулуун шударга” (Дэд хууль 32:4) хэмээн заасан. Тэрээр мөн Их Эзэнийг “өрөвч, нигүүлсэнгүй” (Гэтлэл 34:6-г үзнэ үү) гэж хэлсэн. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яаж шударга бөгөөд нигүүлсэнгүй байдаг бол гэж та өмнө нь бодож байсан уу? Эдгээр бурханлаг зан чанар нь дан ганц таныг хайрлах Бурханы хайрын талаар заагаад зогсохгүй бусдад хэрхэн хайраа үзүүлж болох жишээнүүдийг үзүүлдэг.

Тэмдэглэл: Судрууд дахь Бурхан хэмээх нэр алдар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын аль алинд хамаатай. Тэд хоёул бүх бурханлаг зан чанарыг төгс илтгэдэг. Аль нэгнийх нь талаар сурсан зүйл Нөгөөдхийн хувьд ч адилхан үнэн байдаг (Иохан 14:9; 17:21-ийг үзнэ үү).

1-р хэсэг

Бурханы шударга ёс надад Түүний хайрын талаар юу зааж болох вэ?

Зарим хүн “Хуучин Гэрээний Бурхан” “Шинэ Гэрээний Бурханаас” өөр ааш зан гаргадаг гэж үздэг. Тэд Хуучин Гэрээний Бурхан Иеховаг өшөөрхдөг, захирдаг, хатуу ширүүн гэж хардаг бол Шинэ Гэрээний Бурхан Есүс Христийг эелдэг, өршөөнгүй, нигүүлсэнгүй гэж үздэг. Гэвч өмнөх хичээл дээр үзсэнээр “[Есүс Христ] бол Хуучин Гэрээний Агуу Иехова, Шинэ Гэрээний Мессиа билээ” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Нэг Бурхан яаж хатуу чанга ба эелдэг зөөлөн, ууртай ба тэвчээртэй, шударга ба нигүүлсэнгүй аль аль нь байж чадах вэ?

Эдгээр эрс тэс мэт санагдах зан чанар бол Бурханы зан ааш гүн гүнзгий, өргөн цар хүрээтэйн жишээ юм. Тэр эдгээр бүх шинж чанарыг хэрхэн илтгэдгийг ойлгох нь Түүнд илүү их итгэж найдах боломжийг бидэнд олгодог. Бид Бурханы бурханлаг зан чанарыг нэг бол шулуун шударга эс бөгөөс өрөвч нинжин, өршөөнгүй гэсэн байдлаар буюу эдгээрийн аль нэг нь байна гэж авч үзсэн тохиолдолд бидний амьдралд гарч болох асуудлуудын талаар бодож үз. Судраас судлахдаа, Бурханы бүх зан чанар Түүний төгс хайртай хэрхэн холбоотой байдаг талаар бод.

Шударга зан чанараас эхэлцгээе. Энэ үг таны оюунд ямар бодол төрүүлж байна вэ? Заримдаа судруудад Бурханы шударга ёс хатуу харгис мэт сонсогддог. Хуучин Гэрээн дэх зарим түүхэд зэвүүцэл, уур хилэн гэдэг үгнүүдээр дуулгаваргүй, ёс бус хүмүүст хандах Бурханы шударга ёсыг дүрсэлдэг (Исаиа 1:4; Иеремиа 32:30-ийг үзнэ үү). Жишээлбэл: Ард түмнийх нь дуулгаваргүй байдлын улмаас Содом, Гоморра хотууд тэнгэрээс галаар устгагдаж (Эхлэл 19:15–25-ыг үзнэ үү), Израилын угсааг Ассири тарааж (2 Хаад 15:27–31-ийг үзнэ үү) мөн иуда үндэстэн Вавилонд боолчлогджээ (2 Хаад 24:10–16-г үзнэ үү). Товчхондоо бол ёс бусчууд ихэвчлэн Бурханы шударга ёсны нөлөөг мэдэрч байсан.

Зураг
Иерусалимын устгал, Гари Л.Капп

Бид Бурханы уур хилэнгийн тухай уншихдаа, унасан хүмүүн бидний уур хилэнгийн мэдрэмж, илэрхийлэл Бурханы зөв шударга уур хилэнтэй адил гэж таамаглан бодож болохгүй. Бошиглогч Исаиагийн бидэнд сануулснаар, “миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр гэж Эзэн айлдаж байна” (Исаиа 55:8).

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дараах үзлийг санал болгожээ.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид Ариун Библиэс болон орчин үеийн судруудаас ёс бусыг үйлдэгчдийн эсрэг дүрэлзэх Бурханы уур хилэнгийн тухай мөн Өөрийнх нь хуулиудыг зөрчигчдөд Тэрбээр уур хилэнгээ харуулах тухай олон дахин уншдаг. Уур хилэн хэрхэн Түүний хайрын нотолгоо болдог вэ? … Бурханы хайр үнэхээр төгс учраас Тэрээр зарлигуудаа дуулгавартай дагахыг биднээс хайрын үндсэн дээр шаарддаг. Учир нь бид гагцхүү Түүний хуулиудад дуулгавартай байснаар Түүнтэй адил төгс болж чадна. Энэ шалтгааны улмаас, Бурханы уур хилэн Түүний хайрын эсрэг тал биш, харин хайрынх нь нотолгоо байдаг юм. (“Хайр ба хууль,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29)

Бурханы шударга ёс үйлчлэх цаг хугацаа нь Түүний хүүхдүүдээ хайрлах хайрын тэмдэг юм. Ноагийн болон үерийн түүхийг жишээ болгон авч үзье. Ноагийн үед “дэлхий ялзарсан байв” (Мосе 8:28). Хүчирхийлэл газар авч, хүмүүс хилэнцийг үйлдсээр байсан. Хэрэв хүмүүс наманчлахгүй байх аваас үерт устгагдана гэдгийг Ноа тэдэнд 120 орчим жилийн турш сэрэмжлүүлсэн (Мосе 8:17–30-ийг үзнэ үү). Тэд Бурханыг хайраар гуйхад үл тоож, Ноа болон түүний гэр бүлээс бусад бүх хүн үерт устгагдсан (Эхлэл 8:15–21-ийг үзнэ үү).

Зураг
Далай дээрх хөвөгч авдар

Энэ үйл явдлыг анх өнгөцхөн харахад, шударга ёсыг харгис, хатуу чанга хэрэгжүүлж байгаа мэт харагддаг. Гэвч бошиглогч Енох Ноагийн өдрүүдийн талаар хүлээж авсан үзэгдлээс бид Бурханы шударга ёс болон Түүний хайрын хоорондын харилцааны талаарх гайхалтай ойлголтыг олж авдаг.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мосе 7:28–29, 32–33, 37-г уншаад, зарлигуудыг нь сонсдоггүй хүмүүсийг ч гэсэн хайрладаг Бурханы гүн гүнзгий хайрын нотолгоог олж хараарай.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тэрхүү сэтгэл хөдөлгөм үйл явдлын талаар ийн хэлсэн.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Энэ ганц, анхаарал татсан дүр зургаар, ямар ч шашны номлол зохиолын дамжуулж чадахгүй Бурханы жинхэнэ мөн чанарыг заасан юм. …

Бидний амьдрал дахь Бурханы оролцооны арилшгүй дүр зураг хэчнээн гайхалтай билээ! … Биднийг онцгойлон хайрладаг хэн нэгнийг хайрлах нь хэчнээн амархан билээ! (“The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 72)

Бурханы хайр таны хувьд ямар утга учиртай гэдгийг бодохдоо үүнийг бусдад тайлбарлах хамгийн сайн аргыг бодож ол. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Тэнгэрлэг хайрын тухай тодорхойлж, ярих олон арга зам байдаг бөгөөд Бурханы хайранд “нөхцөл байдаггүй” гэдэг тодорхойлолтыг бид байнга сонсдог. Энэ нь хэдийгээр үнэн ч нөхцөл байдаггүй талаарх тодорхойлолт судрын хаана ч байдаггүй. Сударт Түүний хайрыг “агуу хийгээд гайхамшигт хайр” [Сургаал ба Гэрээ 138:3], “төгс хайр” [1 Иохан 4:18; Моронай 8:16], “гэтэлгэх хайр” [Алма 5:26],“үүрдийн хайр” [Иеремиа 31:3] гэж тодорхойлдог. Бурханы хайранд нөхцөл байдаггүй гэх тодорхойлолт нь Бурхан бүх зүйлийг хүлцэн тэвчдэг бөгөөд Түүний хайранд нөхцөл байдаггүй учраас биднийг шийтгэхгүй юм уу биднээс юу ч шаардахгүй эсвэл бүгд Бурханы тэнгэрлэг хаант улсад аврагдах болно гэх мэтээр тэнгэрлэг хайрын талаар буруу сэтгэгдэл төрүүлж болзошгүй учраас бусад тодорхойлолт нь илүү дээр юм. Бурханы хайр хязгааргүй бөгөөд үүрд мөнхөд байх болно. Гэхдээ энэ нь бидний хүн нэг бүрд ямар утга учиртай байх нь Түүний хайранд ямар хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаална. (“Миний хайр дотор бай,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та Бурханы шударга ёс, хүүхдүүдээ хайрлах Түүний хайр хоёрын хоорондын холбоо хамаарлыг хэрхэн тайлбарлах вэ?

2-р хэсэг

Их Эзэний нигүүлсэл надад Түүний хайрын талаар юу зааж болох вэ?

Дуулгавартай байснаар Бурханы адислалыг хүртэхэд сайхан санагддаг ч буруу сонголтуудынхаа үр дагаврыг амсах нь хэцүү байдаг. Бас үр дагавар нь ноцтой бол аймшигтай санагдана. Тийм үед бид Их Эзэний нигүүлслийг гуйн залбирч болно.

Гэвч өөр олон нөхцөл байдалд, нүгэл үйлддэг хүмүүс Бурханы нигүүлсэл хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Залуу Алмагийн хүү Кориантоны нөхцөлийн талаар бодож үзээрэй. Номлолоо орхин, зарим нэг ноцтой гэм нүгэл үйлдсэнийхээ дараа Кориантон нүгэлтний хувьд шийтгүүлж, зовлон амсах нь “шударга бус” гэж бодсон (Алма 42:1-ийг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 42:15, 22, 24–25-ыг уншаад, шударга ёс, нигүүлсэл, Есүс Христийн Цагаатгалын талаар Алма юу гэж заасныг олж мэд. (Тэмдэглэл: Нүглээ наманчлагч хүн гэдэг нь “гэм нүглээ наманчилдаг хүн; гэм буруугийнхаа төлөө харуусдаг хүн” юм [Webster’s Dictionary (1828), “Penitent”].)

Зураг
Христ Гетсеманийн цэцэрлэгт, Харри Андэрсон

Таныг болон бүх хүнийг нэг бүрчлэн гүн гүнзгий хайрладаг Есүс Христ биднийг хүлээж буй шударга ёс болон бидний хооронд зогсдог (Мозая 15:9-ийг үзнэ үү). Тэр бидний нүглийн шаналгах төлөөсийг аль хэдийн төлсөн. Мөн Тэр нүглээ наманчлагчид нигүүлслээ сунгахыг хүсдэг (Сургаал ба Гэрээ 19:16–18-ыг үзнэ үү). Тэргүүн зөвлөлийн зөвлөх асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийнхүү заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бид өөрсдийн хүчээр тэнгэрт очиж чадахгүй. Учир нь бидний хооронд шударга ёсны шаардлага байдаг ба бид үүнийг зөвхөн өөрийн хүчээр хийх боломжгүй юм.

Гэхдээ бидэнд найдвар бий. …

Бидний нүгэл час улаан байсан ч цас мэт цав цагаан болох боломжтой. Бидний хайрт Аврагч “Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн” [1 Тимот 2:6] учраас Түүний мөнхийн хаант улсад орох үүд хаалгыг бидэнд нээж өгсөн билээ. (“(“Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96)

Үерийн талаарх Енохын үзэгдлийг дахин бод. Енох Үерийн үеэр үхсэн дуулгаваргүй хүмүүс хүртэл сүнсний дэлхийд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглүүдээ наманчилбал яваандаа урагш ирж, “Бурханы баруун гар талд” зогсох боломжтой гэдгийг олж мэдсэн (Мосе 7:57-г мөн Мосе 7:38, 55–56; Сургаал ба Гэрээ 138:6–8, 28–37-г үзнэ үү).

Далын ахлагч Линн Ж.Роббинс Их Эзэний ач ивээл бидэнд өөрчлөгдөх олон боломжийг хэрхэн олгодог тухай заасан.

Зураг
Ахлагч Линн Г.Роббинс

Бид гэм нүглийг буюу зүрх сэтгэлийн бүтэлгүйтлийг даван гарах хоёр дахь боломжийг бидэнд олгодог Аврагчийн ач ивээлд гайхширдаг.

Хэн ч Аврагчаас илүүгээр бидний талд байдаггүй. …

Аврагч нарийн бөгөөд шулуун зам эсэргүүцэл, уруу таталтаар өдөр бүр дүүрэн байдаг гэдгийг мэддэг учраас мөнх бус туршилтаа амжилттай даван гарахад маань шаардлагатай бүхий л боломжийг олгох хэмжээлшгүй төлөөсийг төлсөн юм. …

Аврагч шиг болох хүртлээ бид өсөж хөгжихөө хойшлуулахыг хүсдэггүй учраас унах алдах бүрдээ өөрсдийн сул доройгоос үл хамааран үргэлжлүүлэн өсөж хөгжих хүсэлтэйгээр босдог байх хэрэгтэй. (“Дал дахин долоон удаа,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25, 26)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бид наманчилж, нигүүлсэл хүлээн авч болохын тулд, Аврагчийг шударга ёсны шаардлагыг хангасан гэдгийг мэдсэнээр та Есүс Христийн талаар юу бодож, мэдэрч байна вэ? Түүний таны төлөө гаргасан гэтэлгэгч золиослолд талархаж байгаагаа харуулахын тулд та юу хийж чадах вэ?