2010–2019
Тохинуулах нь
2018 оны 4-р сар


Тохинуулах нь

Бид илүү шинэ мөн илүү ариун нандин тохинуулах арга хэрэгслийг танилцуулах гэж байна.

Баярлалаа, ахлагч Гонг мөн ахлагч Соарэс. Та бүхний чин сэттгэлийн итгэлийн илэрхийлэлд баярлалаа. Бид та хоёрт болон та хоёрын хамтрагчдад талархаж байна.

Ах, эгч нар аа, бид гишүүддээ Бурханы зарлигуудыг дагахад нь, ялангуяа Бурханаа болон хөршүүдээ хайрлах агуу хоёр тушаалыг сахихад нь туслахын тулд Бурханаас үргэлж удирдамж эрэлхийлдэг.1

Бид хүмүүсийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг Аврагчийн арга замаар хангах арга замыг олон сарын турш эрж хайсаар ирсэн.

Өнөөдөр бид гэрийн болон айлчлагч багшийн хөтөлбөрийг өөрчлөхөөр шийдээд байна. Үүний оронд бид илүү шинэ мөн илүү ариун нандин тохинуулах арга хэрэгслийг танилцуулах гэж байна. Бид энэ ажлыг зөвхөн “тохинуулах” гэж нэрлэх болно.

Эгч нарын төрөлхийн бэлгүүд болон санваарын юутай ч зүйрлэшгүй хүч нь тохинууллын ажлыг үр дүнтэй хийх боломжийг олгодог. Бид бүгдэд дайсны заль мэхнээс хамгаалах ийм хамгаалалт хэрэгтэй.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч нар хэрхэн томилогдсон санваартан ах нар болон Халамжийн нийгэмлэгийн эгч нар, залуу эмэгтэйчүүд дэлхий даяарх Сүмийн гишүүдэд үйлчилж, тэднийг харж хандахыг тайлбарлах болно.

Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр санал нэгтэйгээр тэдний захиасыг баталж байна. Бид талархан залбирч, Сүмийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Есүс Христийн нэрээр, амен.