2020
Өсвөр үеийнхэнд зориулав
2020 оны 7-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Adriana hugging a friend

Гэрэл зургийг Раул Сандовал

Би юу юунаас илүү хоол хийх дуртай. Нарийн боов, аяган бялуу, бяцхан жигнэмэг, мах, будаатай хоол гээд юу л бол юуг хийж чадна! Мөн би хичээл заах дуртай. Намайг Залуу эмэгтэйчүүдийн ангид заахыг урих бүрд би дуртай байдаг.

Би ӨҮБББТ чуулганд оролцох болсны учир нь нэг асуултад хариулт авмаар байсан юм. Их сургуульд сурах тэтгэлэг олдсон боловч би номлолд үйлчлэх ёстой гэж бодож байгаа. Би номлолд явбал тэтгэлгээ алдана. Харин би үлдээд, багш болбол ажил хийж, сургуулийнхаа төлбөрийг төлж чадна. ӨҮБББТ чуулганы үеэр, нэг эгч патриархын адислалын талаар ярьсан юм. Би патриархын адислалаа авахаар одоо бэлтгэж байгаа ба түүнийгээ хүлээн авснаар Тэнгэрлэг Эцэг надад зориулан юу төлөвлөснийг илүү сайн мэддэг болно гэж найдаж байгаа. Би өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрүүд, ӨҮБББТ чуулганд дуртай. Яагаад гэвэл, тэдгээр нь өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлдэг. Үнэндээ бид бүгдэд амар амгалан хэрэгтэй.

Би баптисм хүртсэнээсээ хойш хэсэг хугацааны турш сүмд явахаа больж, тэгээд хэсэг зуур дахин яваад, дараа нь дахиад явахаа больж үзсэн. Гэтэл тойргийн гишүүд над дээр айлчлан ирж, намайг эргэн ирэхэд уриад, Сүм болон гишүүд намайг санасан, тэдэнд би хэрэгтэй гэж хэлсэн юм. Би ч эргэж очихоор шийдэж, тэр цагаас хойш идэвхтэй хэвээр байгаа. Надад Сүм ямар их хэрэгтэй байсныг би ойлгосон. Би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, сэтгэл хангалуун байж, Сүнсийг мэдэрч чадна. Миний тухайд ийм л байна даа!

Адриана T. (зүүн захад), 17 настай, Бүгд Найрамдах Доминикан Улс