2020
Бид итгэлээ хамтдаа хэрхэн хүчирхэгжүүлэх вэ
2020 оны 7-р сар


Бид итгэлээ хамтдаа хэрхэн хүчирхэгжүүлэх вэ

Зураг
smiling family

Бид энэ сард Мормоны Номоос суралцахдаа Корихорын талаар мэдэж авна. Тэр Сүмийн олон гишүүнийг бошиглогчдод хууртсан гэдэгт ятгаж итгүүлсэн бөгөөд хожим нь өөрөө ч гэсэн Сатанд хууртагдаж, улмаар бусдыг хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өөрсдийгөө Сүмээс тусгаарласан бүхэл бүтэн үндэстэн болох зорамчуудын талаар бид мэдэж авах болно. Мөн нэгэн цагт Сүмийн эсрэг тэмцэж явсан залуу Алма насанд хүрсэн хүүхдүүдээ Их Эзэнээс болон Түүний Сүмээс холдуулах сонголтуудыг хийхгүй байхад хүчирхэгжүүлэхийг эрэлхийлж байгааг харна.

Бидний заримд Их Эзэний сэргээгдсэн Сүмд ирэхээ болихоор шийдсэн гэр бүлийн гишүүд юм уу найз нөхөд байгаа. Энэ нь итгэлээ их хүчирхэг гэж боддог хүмүүст хэцүү байж болох юм. Бид тусалмаар байгаа ч олонх маань хэрхэн туслахаа мэддэггүй.

Сэтгүүлийн нэг дугаарт итгэл хөрөхөд хүргэдэг бүх шалтгааны талаар ярилцах эсвэл энэ тохиолдолд яг яаж хандах ёстойг тайлбарлах боломжгүй юм. Хүн бүрийн итгэлтэй болохын тулд туулсан зам өөр өөр байдаг. Гэхдээ бид энэ удаагийн дугаараар дараах зүйлсээр тусламж үзүүлэхийг хүссэн билээ.

  • Нэгэн эрийн Сүмдээ эргэн ирж, үүнээсээ юуг сурч мэдсэн талаарх туршлага (26-р хуудсыг үзнэ үү).

  • Бүх хүнийг найрсгаар угтан авахын ач холбогдол (40-р хуудсыг үзнэ үү).

  • Өөр замыг сонгосон насанд хүрсэн хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа хэрхэн удирдан чиглүүлэх талаар эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө (30-р хуудсыг үзнэ үү).

  • Сүмийн түүхийн талаарх тус нэмэр болох ойлголтууд болон энэ нь хэрхэн итгэлийг маань хүчирхэгжүүлэх тухай (20-р хуудсыг үзнэ үү).

Эдгээр нийтлэл танд хувийн нөхцөл байдалдаа тохирох тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлэхэд эхлэх цэг нь болно хэмээн бид найдаж байна.

Хүндэтгэсэн,

Адам С.Олсон

Гүйцэтгэх редактор