2020
Нууц жор
2020 оны 7-р сар


Найзаас найзад

Нууц жор

“Аминч бус үйлчлэлээс ирэх баяр баясал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 129-р хуудаснаас тохируулан авав.

Зураг
The Secret Ingredient

Тэнгэрлэг Эцэг биднийг бусдад үйлчлээсэй хэмээн хүсдэг. Хүүхдийн хэсгийн багш маань үйлчлэлийн агуу үлгэр жишээ байсан юм. Биднийг Хүүхдийн хэсэгтээ ирэхэд Антониетти эгч дандаа шоколадтай бялуу авчирдаг байлаа. Харин би шоколадтай бялуунд дургүй байв! Бусад бүх хүнд бялуу таалагддаг байхад би түүнээс огт иддэггүй байлаа.

Нэгэн өдөр тэр надад “Чи жаахныг ч гэсэн амсаад үзэхгүй юм уу? Энэ бялууг тусгай жороор хийсэн” гэж хэлэв.

Би идээд үзэхээр шийдэв. Юу болсон гээч? Бялуу надад таалагдсан!

Олон жилийн дараа ээж маань надад Антониетти эгчийн нууц жор юу байсныг хэлсэн юм. “Антониетти эгчид их мөнгө байгаагүй л дээ. Долоо хоног бүр тэр Хүүхдийн хэсэгт очих автобусны төлбөрөө төлөх эсвэл танай ангийнханд зориулан шоколадтай бялуу хийхэд орох зүйлсийг худалдан авах хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй байдаг байсан. Тэр үргэлж шоколадтай бялуу хийхийг сонгож, автобусанд суухын оронд цаг агаар ямар байгаагаас үл хамааран, нэг талдаа гурван километр алхдаг байсан” хэмээн ээж минь надад хэлж билээ.

Антониетти эгчийн нууц жор нь бусдын төлөө гэсэн түүний хайр байсан юм! ●