2020
Дэлхий даяарх уран бүтээлчдэд өгөх урилга
2020 оны 7-р сар


Дэлхий даяарх уран бүтээлчдэд өгөх урилга

Зураг
An Invitation to Artists Worldwide

Таныг Ютагийн Солт Лэйк Сити дэх Сүмийн түүхийн музейгээс ивээн тэтгэдэг 12 дахь удаагийн олон улсын уран бүтээлийн уралдаанд бүтээлээ илгээхэд урьж байна.

Уран бүтээлийн бүхий л арга барил, хэв маяг, соёл уламжлалыг хүлээн авна. Сонгогдсон бүтээлүүдийг Сүмийн түүхийн музейд болон онлайнд байршуулах болно.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн чанартай уран бүтээлийг дэмжих, Хожмын үеийн гэгээнтэн урлагийн бүтээлүүдийн цар хүрээ, нэр төрлийг сурталчлан харуулах, Сүмийн түүхийн музейн цуглуулгыг арвижуулахын тулд дэлхий даяарх уран бүтээлчдийн бүтээлийг энэхүү шүүгчдийн шийдвэрээр шалгаруулах уралдаанд хүлээн авдаг юм.

  • Сэдэв: “Бурханд бүгд адил,” 2 Нифай 26:33-аас сэдэвлэсэн

  • Илгээх огноо: 2021 оны 2-р сарын 1-ээс 6-р сарын 1 хүртэл

  • Нас: Уран бүтээлчид 18 ба түүнээс дээш настай байх ёстой

  • Шагнал: Үзэсгэлэнд оролцохоор сонгогдсон бүтээлийн уран бүтээлчдэд 2021 оны 10-р сард хариуг нь мэдэгдэх болно

  • Үзэсгэлэн болох огноо: 2022 оны 3-р сараас 10-р сар хүртэл

Уралдааны дэлгэрэнгүй дүрэм, тавигдах шаардлага, онлайн бүртгэл болон өнгөрсөн уралдаануудын шилдэг бүтээлүүдийг ChurchofJesusChrist.org/artcompetition вэбсайтаас үзнэ үү.

Бурханд бүгд адил

Зүүн дээд талаас цагийн зүүний дагуу: Өргөст титэмтэй Христ, Адам Ли Шэрвүд; Таарах хэсгүүд, Пэйж Кросланд Андэрсон; Амийн ус, Рөүз Дэток Долл; Христ эдгээж буй нь, Лэрои Глэн Трансфилд; Авралын төлөвлөгөө, Жюли Юэн Ем

Всі є однаковими для Бога