2020
Анхдагчдыг дагах нь
2020 оны 7-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Анхдагчдыг дагах нь

“Following the Pioneers,” Ensign, Nov. 1997, 72–74-өөс тохируулан авав.

Зураг
Following the Pioneers

Нэгэн удаа би Сүмийн эхэн үеийн анхдагчдын Солт Лэйк Валли руу явсан замуудаар алхан явсан юм. Би анхдагчдын явсан замаар явахдаа маш их даруусаж билээ. Гэвч тэдний алхсан замаар алхах нь тэдний амьдарсантай адил амьдрахаас илүү чухал биш юм.

Анхдагчид шинэ шашин, шинэ нутаг, аливааг үйлдэх шинэ арга зам руу итгэлтэйгээр хөл тавьсан. Тэд Бурханд итгэж найдсан. Бидэнд ч бас итгэл хэрэгтэй.

Тэд удирдагчдынхаа тэднээс хийхийг хүссэн зүйлийг хийсэн. Бид ч бас дуулгавартай байх хэрэгтэй.

Тэд Сионыг байгуулахаар авьяас чадвараа ашиглан, хамтдаа хөдөлмөрлөсөн. Бид ч бас нэгдмэл байх хэрэгтэй.

Тэд хэнийг ч орхиж яваагүй бөгөөд аян замд асуудал бэрхшээлтэй учирсан хүмүүсийг ч авч явсан. Бид ч бас бүгдийг оролцуулдаг байх хэрэгтэй.

Бид анхдагчдыг дагаснаар тэдэнд хүндэтгэл үзүүлж чадна. ●

Би анхдагч байж чадна

Зураг
I Can Be a Pioneer

Гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэхэд тусалдаг арга замаар амьдардаг хүн бүр анхдагч юм.

Төөрдөг байшин дотуур сүлжин явж, замаа ол. Чи эдгээр замаар явж өнгөрөн, … үедээ анхдагч байж чадна.

  • Ямар нэгэн шинэ зүйл сур.

  • Сайн уламжлалыг эхлэхэд тусал.

  • Гэр бүлийнхэндээ сайн мэдээний тухай заа.

  • Мөнхийн гэр бүлээ бий болгох зүйлсийг хий.