2020
Чи юу гэж бодож байна вэ?
2020 оны 7-р сар


Чи юу гэж бодож байна вэ?

Би өмнө нь үнэхээр хэзээ ч муу зүйл хийж байгаагүй. Тэгсэн ч гэсэн би наманчлах хэрэгтэй юү?—Удине хотын Эргэлзэгч

Зураг
Whats on your mind

Эрхэм хүндэт Эргэлзэгч ээ,

Хэн ч төгс биш учраас хүн бүр наманчлах хэрэгтэй. Наманчлал нь чиний өдөр хэрхэн өнгөрсөн талаар Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, маргааш хэрхэн илүү сайн байхыг хүсэж байгаагаа хэлэх гэх мэтээр энгийн байж болно. Бид ямар нэгэн буруу зүйл хийсэн үедээ Түүнээс өршөөл гуйвал Тэр биднийг өршөөдөг. Зарим хүн наманчлахыг аймшигт зүйл гэж боддог. Харин энэ нь баярт зүйл юм! Наманчлах нь Есүс Христийн бидэнд сурч, өсөж хөгжин, өөрчлөгдөж, Түүнтэй илүү адилхан болоход зориулан өгсөн бэлэг билээ. Ерөнхийлөгч Нэлсон бид өдөр бүр наманчлах ёстой гэж хэлдэг. Ингэснээр чи амьдралдаа илүү их амар амгалан болон хүчийг хүлээн авах болно.”

Хүндэтгэсэн,

Найз

Оролдоод үз!

Шаардлагатай зүйлс:

хоолны давс

хар перец

хуванцар халбага

алчуур

  1. Тавган дээр хэсэг давс асга. Энэ нь бид нүгэл үйлдэхээсээ өмнө ямар цэвэр ариун байсныг төлөөлдөг.

  2. Давсан дээрээ бага зэрэг перец цац. Энэ нь бидний хийдэг буруу сонголтуудыг төлөөлдөг.

  3. Тэгээд хуванцар халбага аваад, алчууранд үр.

  4. Давс, перец дээрээ халбагыг удаан явуул. Перец халбаганд наалдах болно! Энэ нь биднийг наманчлахад уучилж өршөөдөгтэй адил.

Энэ туршилтад халбага нь перецийг өөртөө наалдуулан авсны адил наманчлал биднийг өдөр тутмын том, жижиг буруу сонголтуудаас маань цэвэрлэж, ариун болгож чадна. Есүс Христийн болон Түүний Цагаатгалын ачаар бид бүгд наманчлах боломжтой.