2020
Наманчлал харууслыг хэрхэн баяр баясгалан болгодог вэ?
2020 оны 7-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Наманчлал харууслыг хэрхэн баяр баясгалан болгодог вэ?

Алма 36–38

7-р сарын 20–26

Зураг
How Does Repentance Turn Sorrow to Joy?

Алма хөрвөлтийн түүхээ хүү Хиламандаа хуваалцсан. Алма “өөрийн бүх нүглүүд мөн алдсууд[ынхаа]” улмаас “мөнхийн зовлонд тамлагдаж” (Алма 36:12–13) байснаа түүнд хэлэв. Үйлдсэн нүглийнхээ гэм бурууг мэдрэх үед та нарт ямар санагддаг вэ?

Бурханаас төрөх нь

Алма гурван өдрийн турш дотроо зовж шаналсны эцэст зовлонг нь нимгэлсэн нэг зүйлийг боджээ (Алма 36:19-ийг үзнэ үү). Тэрээр “Бурханаас төрсөн” (Алма 36:23-ыг үзнэ үү) гэдгээ гэрчилсэн. Ямар бодол түүнийг Бурханаас төрөхөд хүргэсэн бэ? (18-р шүлгийг үзнэ үү.)

Их харууслын дараах баяр баясал

Алма үйлдсэн нүглүүдээсээ болж ихэд харууссан бөгөөд Есүс Христийг дурсан санаж, Түүнд хандан залбирахад харуусал нь өршөөлийн амтлаг бөгөөд хурц баяслаар солигдсон (Алма 36:20-ийг үзнэ үү).

Бурханд найдах нь

Есүс Христийн Цагаатгалыг дурсан санаснаар Алма Бурханд найдаж сурч, эцсийн өдөр өргөгдөх болно гэдгээ мэдэж байсан (Алма 36:3-ыг үзнэ үү). Аврагчийн Цагаатгалыг дурсан санаж, итгэж найдах нь танд хэрхэн баяр баяслыг авчирсан бэ?