2020
Тодорхой бус ирээдүйг итгэлээр харах нь
2020 оны 7-р сар


Залуучуудад зориулав

Тодорхой бус ирээдүйг итгэлээр харах нь

Зураг
young adult looking at two paths

Би бол төлөвлөгч. Би өдөр бүр юу хүсэн хүлээхээ мэдэхийг хүсдэг бөгөөд ингэснээр үүнд бэлтгэлтэй байж чадна. Гэвч асар холын, тодорхой бус ирээдүйд би хэрхэн бэлтгэлтэй байх вэ?

Амьдрал их урт. Маш их зүйл намайг хүлээж байгаа! Маш их зүйл надад тохиолдох болно! Надад хийх зүйл маш их байна! Заримдаа хэт их боломж бололцоо байгаа мэт санагддаг.

Би хань ижилтэй болох, сайн ажилд орох, гадаадад амьдрах, мууртай болох, роман бичих, орос хэл сурах гээд олон зүйлийг хүсдэг. … Гэхдээ би бас хүсэл эрмэлзэл, зорилго, зорилт өөрчлөгддөг гэдгийг мэддэг. Эн тэргүүний зүйлс ч өөрчлөгддөг.

Хэзээ ч өөрчлөгдөж болохгүй нэг эн тэргүүний зүйл бол Бурхан болон Түүний төлөвлөгөөнд өгсөн амлалт маань юм. Түүний алсын хараатайгаар, бид асуултаар дүүрэн ирээдүйгээ удирдан залж чадна. Учир нь Тэр бидэнд хариултаа олоход алхам алхмаар туслах болно. Бид харин алхам бүрдээ чадах чинээгээрээ хамгийн сайн сонголтыг хийх хэрэгтэй.

Энэ хэсэгт, залуучууд Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар ирээдүйгээ хэрхэн төлөвлөх, туйлын тодорхой бус байдалтай тулгарвал хэрхэн итгэлтэйгээр урагшлах талаар хувийн туршлагаа хуваалцав.

Ирээдүйн талаар олон асуулт байна гэдэг нь зүгээр л ихээхэн боломж бололцоо байна гэсэн үг. Бидэнд бас Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой адил болох боломж бий.

Энэ нь бидний ирээдүйг гайхамшигтай болгодог юм.

Мэг Иост