2020
Нэр ямар ач холбогдолтой вэ?
2020 оны 7-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Нэр ямар ач холбогдолтой вэ?

Алма 23–29

6-р сарын 29-өөс 7-р сарын 5

Зураг
What Is the Importance of a Name?

Хөрвөгдсөнийхөө дараа, итгэлтэй леменчүүд бусад леменчүүдээсээ ялгагдахын тулд мөн Есүс Христэд хөрвөгдсөнийхөө бэлгэдэл болгож шинэ нэртэй болохыг хүсжээ. Тэд өөрсдийгөө антай-нифай-лихайчууд гэж нэрлэсэн (Алма 23:16–17-г үзнэ үү). Өнөөдөр бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар бусдаас ялгардаг.

Хөрвөлтийн маань бэлгэдэл

Бид баптисм хүртэхдээ Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэрээ байгуулж, ариун ёслолоос хүртэх бүрдээ тэрхүү гэрээгээ шинэчилдэг. Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авахдаа юуг дурсан санаж мөн үйлдэхээр гэрээ байгуулдаг вэ? (Мозая 18:8–9; Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү.)

Христийн гэрч

Төлөөлөгчид “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд” (Сургаал ба Гэрээ 107:23) болж үйлчилдэг. Бид ч бас Христийн гэрчүүд байж чадна. Та хэрхэн бошиглогч, төлөөлөгчдийн хамт зогсож, эргэн тойрныхоо хүмүүст Христийн нэрийн гэрч байж чадах вэ?

Хүч чадлын эх булаг

Саяхан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж зөв нэрээр нь нэрлэхийг биднээс хүссэн. Биднийг тийн үйлдвэл Тэрээр гэгээнтнүүдийн дээр хүч асгах болно гэдгийг тэр амласан (“Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86-г үзнэ үү). Та Сүмийн зөв нэрийг илүү түлхүү хэрэглэж, бусдад тийн үйлдэхэд нь туслахын тулд юу юу хийж болох вэ?