2020
Гэрчлэл ба хөрвөлт
2020 оны 7-р сар


Сүүлчийн үг

Гэрчлэл ба хөрвөлт

2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Гэрчлэл, хөрвөлт хоёрын хоорондын уялдаа холбооны тухай чухал сургамжийг Мозаягийн хөвгүүдийн номлолын ажлаас тодорхой харж болно.

“Аммон болон түүний ах дүүсийн номлолоор, илчлэлт хийгээд бошиглолын суу билгийн, мөн тэднээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчийн дагуу үнэний мэдлэгт авчрагдсан болгон нь—тийм ээ, … Их Эзэн амьдын адил, тэдний номлолд итгэн мөн Их Эзэнд хөрвүүлэгдсэн леменчүүд болгон, Их Эзэн амьд нь гарцаагүйн адил хэзээ ч итгэл алдраагүй нь гарцаагүй.

Учир нь тэд зөв шударга хүмүүс болсон билээ; тэд Бурханы эсрэг … дахин тулалдахгүйн тулд тэд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьсан билээ.

Эдүгээ, Их Эзэнд хөрвүүлэгдсэн нь тэд юм” (Алма 23:6–8).

Эдгээр шүлэгт хоёр чухал сэдвийг тайлбарлан үзүүлсэн. Тухайлбал: (1) үнэний мэдлэг нь гэрчлэл гэж хэлэгдэж бас болно, мөн (2) Их Эзэнд хөрвүүлэгдсэн гэдгийг би Аврагчид болон Түүний сайн мэдээнд хөрвүүлэгдэхийг хэлж байна гэж ойлгодог. Иймээс гэрчлэлтэй болох, Их Эзэнд хөрвүүлэгдэх хоёрын хоорондын хүчтэй холбоо нь тууштай хийгээд шийдэмгий байдлыг бий болгосон бөгөөд сүнслэг хамгаалалтыг өгсөн.

Гэрчлэл бол Ариун Сүнсний хүчээр олж авсан үнэний сүнслэг мэдлэг юм. Хөрвүүлэгдсээр байх гэдэг нь бид өөрсдийн хүлээн авсан илчлэгдсэн үнэнийг зөв шударга шалтгаанаар мөн зүрх сэтгэлийн хүсэлтэйгээр үргэлж дагана гэсэн үг. Сайн мэдээ үнэн гэдгийг мэдэх нь гэрчлэлийн үндсэн чанар мөн. Сайн мэдээнд үргэлж үнэнч байх нь хөрвүүлгийн үндсэн чанар юм. Бид сайн мэдээг үнэн гэдгийг мэдэх ёстой бөгөөд сайн мэдээнд үнэнч байх ёстой.

“Эсэргүүцлийн зэр зэвсэг” болох хувиа хичээх байдал, бардамнал, дуулгаваргүй байдлаа цааш тавих нь дөнгөж итгэж, мэдэж байхаас илүүг шаарддаг билээ. Эсэргүүцлийн зэр зэвсгээ хаяхын өмнө бид баттай итгэл, даруу байдал, наманчлал болон хүлцэнгүй байдлыг эзэмшсэн байх ёстой. Та бид Их Эзэнд хөрвүүлэгдэхэд бидэнд саад болж байгаа эсэргүүцлийн зэр зэвсгээ эзэмшсээр байна уу? Тийм бол бид одоо наманчлах хэрэгтэй.

Үнэний мэдлэгт ирж, Их Эзэнд хөрвүүлэгдэх юм бол бид тууштай, хөдөлшгүй байж мөн хэзээ ч төөрөн холдож явахгүй гэдгийг би амлаж байна.