2020
Тэдний Христ ирнэ гэдэгт найдаж байсан шиг бид ч гэсэн найдаж чадна.
2020 оны 4-р сар


ТЭД ХРИСТИЙГ ирнэ гэдэгт найдаж байсан шиг бид ч гэсэн найдаж чадна

Мормоны Номын бошиглогчид Христийг ирнэ гэдэгт итгэж найддаг байв. Тэдний үгийг уншсанаар бид ч гэсэн Түүнийг дахин ирнэ гэдэгт найдаж чадна.

Зураг
Christ visiting the Americas

АЙЛЧЛАЛ, Зургийг Хорхэ Кокко Сантангэло

Мормоны Номын тухай бодох үед ямар ямар үг санаанд чинь буудаг вэ?

Нифайчууд, леменчүүд, өөр ямар үндэстнүүд?

Дайн дажин, цөл, халаг?

Наманчлал, гэтэлгэл, зөв шударга?

Есүс Христ?

Найдвар?

Христийн амилсны баяр бол Мормоны Номын захиасыг дахин тунгаан бодоход хамгийн сайн тохирох цаг юм. Хамгийн чухал нь Есүс бол Христ, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэсэн захиас билээ. Түүний ачаар бид эцэстээ бие махбодын болон бодгалийн зовлон, үхэл, нүглээс ангижрах боломжтой. Бид дэлхийн бидэн рүү шидэх аливаа муу муухай бүхнийг даван туулж чадна.

Энгийнээр хэлэхэд, бид итгэл найдвар өвөрлөж чадна.

Найдвар буюу Есүс Христэд төвлөрсөн жинхэнэ найдвар нь эртний бошиглогчдыг Мормоны Ном болох тэдгээр алтан ялтсан дээр цэдэг хөтлөхөд сүнслэгээр нөлөөлсөн. “Учир нь бид Христийг мэдсэн, мөн түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө түүний сүр жавхланг хүлээн авах найдлага бидэнд байсныг тэд мэдэж болно хэмээн бид эдгээр зүйлийг энэ зорилтын учир бичиглэсэн болой” (Иаков 4:4; тодотгол нэмэгдсэн) хэмээн Иаков бидэнд хэлсэн.

Иаков болон цэдэг хөтөлсөн бусад бошиглогч Христийн ирэх тухай мэдэж байсныг биднийг мэдээсэй гэж хүсэж байжээ. Түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө шүү дээ! Харин тэд энэ найдварыг өөрсдийн уншсан бошиглогчдын үгсээс сүнсээр өдөөгдөн олж авсан байв. Иаков “мөн зөвхөн бид ч бус, харин биднээс өмнө байсан бүх ариун бошиглогчид түүнчлэн түүний сүр жавхланд найдаж байсан ажээ.

Болгоогтун, тэд Христэд итгэж мөн түүний нэрээр Эцэгийг шүтэн биширч байв, мөн бид түүнчлэн түүний нэрээр Эцэгийг шүтэн биширдэг бөлгөө. …

Иймийн тул, бид бошиглогчдыг судалж байв, мөн бидэнд олон илчлэлт болон бошиглолын суу билиг байв; мөн бид эдгээр олон нотолгоотой болсон учир найдлага олж, мөн итгэл маань гуйвшгүй болно” (Иаков 4:4–6; мөн 1 Нифай 19:21; Иаков 7:11; Мозая 3:13; Хиламан 8:16-г үзнэ үү) хэмээн тайлбарласан.

Өөрсдийн туршлагаас болон судар дээрх бошиглолуудаас олж авсан найдвар нь тэднийг Христийн ирэх тэрхүү өдөрт бэлтгэжээ. Үүний адил өнөөгийн бошиглогчид Христийн дахин ирэхэд бэлтгэлтэй байхад биднийг урамшуулдаг. Хэрэв бид ийнхүү найдахыг хүсэж байгаа бол мөн адил “бошиглогчдыг судалж, мөн олон илчлэлт болон бошиглолын суу билгийг [эрэлхийлэх] ёстой.” Тэдний Есүс Христийн тухай гэрчлэл биднийг хүчирхэгжүүлээд зогсохгүй Түүний ирэлтэд бэлтгэхэд тусална.

Лихай

“Иймийн тул, хамгийн эхэнд байж амилснаараа тэрээр, үхэгсдийн амилуулалтыг гүйцэлдүүлж болохын тулд, өөрийн амийг маханбодийн дагуу өгч, Сүнсний хүчээр үүнийгээ дахин авах Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүйг тэд мэдэж болохын тулд эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх нь хичнээн их чухал билээ.”

Нифай

“Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой.”

Бенжамин хаан

“Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү хэмээн нэрлэгдэнэ. …

Мөн үз, тэрээр өөрийнхөндөө ирнэ, аврал нь мөн түүний нэрэнд итгэх итгэлээр хүмүүний үрсэд ирж болохын тулд буюу; … 

Мөн тэр гурав дахь өдөр нь нас барагсдаас босох болно. …

Учир нь болгоогтун, мөн түүнчлэн түүний цус, Адамын зөрчлөөр унагаагдсан тэд, өөрсдийн талаарх Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан тэд, өөрөөр хэлбэл үл мэдэн нүгэл үйлдсэн тэдний нүглүүдийг цагаатгах болно.”

Алма

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.”

Амюлек

“Мөн тэр агуу болоод эцсийн золиослол нь Бурханы Хүү байх болно, тийм ээ, хэмжээлшгүй бөгөөд үүрдийнх бөлгөө.

Мөн тийн тэрээр өөрийн нь нэрэнд итгэх тэд бүгдэд авралыг авчрах болно; шударга ёсыг давамгайлах тэр, мөн хүмүүнд, тэд наманчлалд итгэлтэй байх тэр замыг авчрах нигүүлслийн зүрх сэтгэлийг бий болгох нь эцсийн золиослолын зорилго юм.

Мөн наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгоогүй нь шударга ёсны шаардлагын бүх л хуульд харьяалагдаж байхад нигүүлсэл нь тийн шударга ёсны шаардлагыг хангаж, мөн тэднийг аюулгүйн гараар хүрээлж чадна; тиймийн тул зөвхөн наманчлалд хүргэх итгэлтэй түүнд агуу их хийгээд гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө түүнд үйлчилдэг” явдал гэдгийг мэдэж авдаг.

Зураг
the Savior in Gethsemane

Gethsemane, by Jorge Cocco Santangelo

Лемен үндэстэн Самуел

“Учир нь болгоогтун, аврал ирж болохын тулд тэрээр гарцаагүй үхэх ёстой; тийм ээ, хүмүүн Их Эзэний дэргэд авчрагдаж болохын тулд, нас барагсдын амилуулалт улиран тохиоход түүний үхэх нь түүнд зохих ёсны хийгээд зайлшгүй зүйл билээ.

Тийм ээ, болгоогтун, энэ үхэл амилуулалтыг улируулан тохиолгож, мөн эхний үхлээс---сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ; учир нь бүх хүн төрөлхтөн, Адамын уналтаар Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан учир, биеийн зүйлүүд мөн сүнсний зүйлүүдийн аль алинаар нь үхмэлд тооцогдсон бөлгөө.

Гэвч болгоогтун, Христийн амилалт хүн төрөлхтнийг, тийм ээ, бүр бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ, мөн тэднийг Их Эзэний дэргэд буцааж авчрах болно.”

Зураг
Christ with children

Blessing the Children, by Jorge Cocco Santangelo

Мормон

“Та нар өөрсдийн эцэг дээдсийн мэдлэгт ирж, мөн өөрсдийн бүх нүглүүд мөн алдсуудаас наманчилж, мөн Есүс Христэд, тэрбээр Бурханы Хүү, мөн тэрбээр иудейчүүдээр хөнөөгдсөн, мөн Эцэгийн хүчээр тэрбээр дахин боссон, тэгснээр тэрбээр булшны дээгүүр ялалт олсон; мөн түүнчлэн үхлийн шаналал түүнд залгигдсан гэдэгт итгэх ёстойгоо мэдэгтүн, та нар.

Мөн тэрбээр нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгож, тэгснээр хүмүүн түүний шүүлтийн суудлын өмнө зогсохоор босгогдоно гэдэгт.

Мөн дэлхийн гэтэлгэлийг тэрбээр улируулан тохиолгосон, тэгснээр шүүлтийн өдөр түүний өмнө гэмгүй нь тогтоогдсон тэрэнд, дээдхийн найралд эцэсгүй магтууг нэг Бурхан болох, Эцэгт, мөн Хүүд, мөн Ариун Сүнсэнд, эцэсгүй аз жаргалтай байдлаар дуулахаар түүний хаант улсад Бурханы дэргэд амьдрах нь өгөгдөнө гэдэгт буюу.”