2020
Ариун ойн цоорхойгоос мэндчилж байна
2020 оны 4-р сар


Ариун ойн цоорхойгоос мэндчилж байна!

Зураг
Hello from the Sacred Grove

Сайн уу, биднийг Марго, Паоло гэдэг.

Бид энэ сард Сэргээлт эхэлсэн өдрийг тэмдэглэхээр 200 жилийн өмнө Анхны үзэгдэл үзэгдсэн газраар зочилж байна.

Иосеф Смит 14 настай байхдаа АНУ-ын Нью-Йоркт дүнзэн байшинд амьдардаг байв. Тэр таван ах, гурван эгчтэй байсан ба эцэг эхдээ дуулгавартай, бусдад эелдэг ханддаг нэгэн байсан. Тэр гэр бүлтэйгээ хамт Библи уншдаг байсан ч өөр өөр сүмд явдаг байв.

Иосеф маш шаргуу ажилладаг нэгэн байсан бөгөөд гэрийнхэндээ тариа тариалахад тусалж, мод тайрдаг байжээ. Мөн тэрээр агч модны шүүс цуглуулж, чихэр гарган авахад гэрийнхэндээ тусалдаг байв.

Иосеф Библи дээр өгүүлсэн байдагтай адил сүмийг олохыг хүсэж байлаа. Нэг өдөр тэр ойн цоорхойд очиж, залбирав. Хариуд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн. Тэд түүний нүглийг уучилснаа, бас түүнийг ямар ч сүмд нэгдэх ёсгүй гэж хэлжээ. Удахгүй Есүсийн сүм сэргээгдэх ёстой байв!

Олон хүн Иосефыг харсан зүйлээс нь болж дооглон, тохуурхаж байлаа. Тэд түүнийг өөрөө зохиосон гэцгээж байсан ч Иосеф үнэнийг хэлсээр байв. Тэрээр “Би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй” (Иосеф Смит-Түүх 1:25) гэжээ.

Өнөө үед Иосефын залбирсан тэр газарт хүмүүс очиж болно. Энэ нь маш үзэсгэлэнтэй, амар амгалан газар байдаг.

Эдгээр хүүхэд Иосеф Смитийн өссөн газар амьдардаг.

Иосеф Смит залбирч, Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг тэнд харсан учраас Ариун ойн цоорхой бол онцгой газар гэдгийг би мэднэ.

Пайпэр Д., 5 настай, АНУ, Нью-Йорк

Бид Иосеф Смитийн гэртэй ойрхон амьдардагтаа баярладаг. Би хэвлэх машинтай Грандин барилга руу очих дуртай. Мормоны Номын эхний хувийг үдэж гаргасан газрыг би очиж харах үнэхээр дуртай.

Роск Б., 9 настай, АНУ, Нью-Йорк

Ариун ойн цоорхойгоор бидэнтэй хамт аялсанд баярлалаа. Дараа дахин уулзацгаая!

Хөвгүүдийн зургийг Жули Полсон, зураг чимэглэлийг Кати Макдий