2020
“Өчүүхэн итгэл юу хийж чадахыг харж байна уу?”
2020 оны 4-р сар


“Өчүүхэн итгэл юу хийж чадахыг харж байна уу?”

Гадфри Ж.Эллис

АНУ, Вашингтон

Зураг
family caught in rainstorm

Зураг чимэглэлийг © Gary Alphonso, i2iart.com

Хэдэн жилийн өмнө би эхнэртэйгээ хамт хоёр бага хүүгээ аваад, Францад бүрэн цагийн номлолд үйлчилж байсан газруудаараа аялахаар болов. Бид миний үйлчилж байсан Сүмийн салбаруудаар очиж мөн зааж байсан гишүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлсэн юм. Бид түүхэн газруудаар очсон.

Эдгээрийн нэг нь Château de Châlucet-ийн балгас байв. Дундад зууны үеийн энэ том цайз халдлагад өртөн, олон зуун жилийн өмнө устаж үгүй болсон байлаа. Балгасны эргэн тойронд бут сөөг ургаж, тийш хүрдэг зам нарийхан, өгсүүр байв. Дээш өгсөх хэцүү байсан ч нэгэнт ирснийх хүчин чармайлт гаргах хэрэгтэй байлаа.

Хөвгүүд нэгэн цагт гяндан байсан хэсэг рүү доош бууж, цайзын хананаас үлдсэн хэсэг рүү дээш авирахдаа дуртай байв. Энэ цайз 24 жилийн өмнө надад гайхалтай санагдаж байсны адил тэдэнд ч гайхалтай сэтгэгдэл төрүүлж байлаа.

Биднийг тэнд байх зуур зуны шуурга чиглэн ирж байгаа харагдсан юм. Шуурга хурдан наашилж байв. Тэнгэрт хар үүл хуралдаж, цахилгаан цахиж, тэнгэр дуугарч байлаа.

Шуурга айсуй үед бид доош бүдчин, машин руугаа хурдхан гүйв. Удалгүй ширүүн бороо асгарч, бид шалба норон, шороон зам нэлэнхүйдээ шалбааг болох нь тэр. Бид хөл алдаж, эгц чулуурхаг замаар унах вий гэж санаа зовж байлаа.

Замын хажуугийн модны дунд хоргодох газар байгааг бид олж харав. Бид тэнд хоргодон бөөгнөрч зогсохдоо, буцаж явтлаа хэр удаан хүлээх ёстойгоо мэдэхгүй байлаа.

Отгон хүү маань “бүгдээрээ залбиръя” гэв.

Тэр гүвээнээс аюулгүй буухын тулд бороог зогсоож өгөхийг гуйн залбирлаа. Тэр бидэн рүү хараад, “Бид одоо итгэх л хэрэгтэй” гэв.

Би түүнд залбирал үргэлж ийм арга замаар хариулагддаггүйг тайлбарлалаа.

“Үгүй ээ. Бороо 10 минутын дараа зогсоно” гэж тэр хэлэв.

Тэгтэл арав ч хүрэхгүй минутын дараа бороо зогссон юм.

“За бүгдээрээ явцгаая” гэж тэр хэлэв.

“Одоо явбал бороо дахин орж, бид шалба норно шүү дээ” гэж ахыгаа хэлэхэд тэр

“Үгүй ээ, тэгэхгүй. Явцгаая” гэж хариулсан юм.

Бид бут, сөөгний мөчрөөс зууран барьж, замын хуурай гэсэн хэсгээр явав. Машиндаа эргэж ирээд, бид талархал илэрхийлэн залбирсан.Удалгүй бороо дахин орж эхэллээ.

“Өчүүхэн төдий итгэл юу хийж чадахыг харж байна уу?” гэж хүү маань даруухнаар хэлж билээ.

Тэр өдөр хүү минь бидэнд агуу хичээл заасан юм.