2020
Ариун сүм, та хоёр
2020 оны 4-р сар


Ариун сүм, та хоёр

Зураг
The Temple and You

Сүм сэргээгдэхээс өмнө гэр бүлийнх нь хэн нэгэн баптисм хүртэлгүйгээр нас барсан бол тэдэнтэй дахин хэзээ ч уулзах боломжгүй гэж хүмүүс боддог байв. Гэвч бид Сэргээлтийн ачаар ариун сүмд тэдний төлөө баптисм хүртэж чадна. Бид мөнхөд хамтдаа лацдан холбуулж чадна!

Иосеф Смиттэй нэгэн адил та ч гэсэн амьдралдаа чухал ажил гүйцэтгэхээр Тэнгэрлэг Эцэгээр сонгогдсон билээ. Энэ ажлын заримыг ариун сүмд гүйцэтгэх боломжтой. Та дэлхийд амьдарч байхдаа баптисм хүртэж байгаагүй өвөг дээдсийнхээ нэрсийг цуглуулж болно. Та бас ариун сүмийн эрхийн бичгээ хүлээн авсныхаа дараа ариун сүмд орж, тэдний төлөө баптисм хүртэж болно.

Энэ ажлыг хийхдээ Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүлээн авахын тулд залбираарай. Өвөг дээдэс чинь ч бас туслах болно. Энэ нь тэдэнд болон чиний хувьд хэчнээн чухал, ариун адислал билээ!

Та нарын зарим нь яг одоо ариун сүмийн ажил хийх боломжгүй ч гэлээ хэзээ нэгэн өдөр хийх болно. Та Бурханы хүүхэд гэдгээ үргэлж санаж яваарай. Тэр та нарыг төгс хайрладаг.

Ариун Сүнсний өдөөлтийг сонсож, хэзээ нэгэн өдөр ариун сүмд очиход бэлтгэ. Үүнийг хийх нь танд өөртөө болон өнгөрсөн, одоо, ирээдүйн гэр бүлдээ гайхалтай сайхан амьдралыг барьж босгоход тусална. Их Эзэний ажлыг хийх үед Тэрээр танд туслах болно. Та Түүний хамгийн зоригт бодгалиудын нэг шүү дээ. ●

Зураг чимэглэлийг Жарэд Матьюс