2020
Найзууд тань Анхны үзэгдэл гэх мэт зүйл болсон гэдэгт итгэхгүй байвал та юу гэж хэлэх вэ?
2020 оны 4-р сар


Асуулт, хариулт

Найзууд тань Анхны үзэгдэл гэх мэт зүйл болсон гэдэгт итгэхгүй байвал та юу гэж хэлэх вэ?

Зураг
Confused Caucasian girl laying on blanket texting on cell phone - stock photo

Итгэлээ хөгжүүлэх

Сүнслэг асуултад дан ганц логик сэтгэлгээнээс гадна Анхны үзэгдэл үнэхээр болсон гэдгийг мэдэх итгэлтэй байх хэрэгтэй. Бид Тэнгэрлэг Эцэгээс асууж, Сүнсийг сонсох замаар итгэлээ хөгжүүлэх боломжтой.

Жулиа Б., 17 настай, АНУ, Калифорни

Библийг судал

Найзуудаа Библийг судлахад урь. Хэрэв тэд Библийг Бурханыг үг гэдэгт итгэдэг бол Бурхан Адам, Мосе, Исаиатай болон бусад бошиглогчтой өөр олон арга замаар ярьж байсан шиг өнөөдөр ч гэсэн Анхны үзэгдэл гэх мэт үзэгдлээр бидэнтэй ярьсаар байгаа гэдэгт итгэх ёстой.

Ахлагч Муанда, 22 настай, Кени Найроби Номлол

Бурханаас гуй

Урвалт хэдэн зуун жилийн турш үргэлжилсэн нь Бурхан Өөрийн үзэгдлийг зогсоосон гэсэн үг биш. Бид Иосеф Смитийн нэгэн адил зүрх сэтгэлдээ даруу байж, Бурханаас чин сэтгэлээсээ зүрхнийхээ угаас асуух хэрэгтэй.

Жэрэми И., 19 настай, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Киншаса

Бурханд итгэ

Би найзууддаа “Чи Бурханд итгэдэг үү? Тэр бүх зүйлийг бүтээсэн гэдэгт та итгэдэг үү? Бурхан хуучин цагийн бошиглогчдод үзэгдсэн гэдэгт чи итгэдэг үү? Хэрэв итгэдэг бол яагаад одоо ч гэсэн үзэгдэл үзэх боломжтой гэдэгт итгэхгүй байна вэ? Энэ бол боломжтой” гэж хэлнэ.

Сара М., 16 настай, АНУ, Юта

Гэрчлэлээ хуваалцаарай

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүд нь Түүнээс үнэнийг мэдэхийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол аливаа зүйлийг тэдэнд илчилдэг талаар гэрчлэлээ би найзууддаа хуваалцдаг. Иосеф Смит үнэнийг мэдэх хүсэлтэй байсан ба итгэлийнхээ дагуу үйлдсэн. Та ч гэсэн Тэнгэрлэг Эцэгээс бүх зүрх сэтгэлээсээ залбирч асуух юм бол гайхалтай туршлага хүлээн авах болно.

Мара К., 20 настай, Перу, Лима

© Getty Images-ийн гэрэл зураг