2020
Сэргээлтэд туслах нь
2020 оны 4-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Сэргээлтэд туслах нь

“Hope of Israel” (worldwide youth devotional, June 3, 2018), 19, HopeOfIsrael.ChurchofJesusChrist.org хэсгээс авав.

Зураг
Helping with the Restoration

1820 онд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн. Тэнгэрлэг Эцэг “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” хэмээн хэлжээ. Сайн мэдээний Сэргээлт 200 жилийн тэртээх нэгэн өдөр эхэлсэн. Энэ нь өнөөдөр ч үргэлжилсээр байна!

Хэзээ нэг өдөр Есүс Христ дэлхийд дахин ирнэ. Сэргээлтэд тусалж мөн Есүсийг эргэн ирэх үед бэлтгэх дөрвөн арга замыг энд танилцуулж байна.

  • Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүл.

  • Гэр бүлийнхээ талаар олж мэдэн, тэдний төлөө ариун сүмийн ажил хийхэд тусал.

  • Ариун сүмд ороход бэлтгэ.

  • Есүс Христ болон Түүний Сүмийн талаар олж мэдэхэд хүмүүст тусал.

Эдгээр зүйлийг хийх нь Есүсийг дахин ирэх тэрхүү гайхамшигт өдөрт дэлхийг бэлтгэхэд туслах юм. ●

Зураг чимэглэлийг Кэти Макдий