2020
Өсвөр үеийнхэнд зориулав
2020 оны 4-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Photo of Mikayla J from Fiji

Гэрэл зургийг Лэсли Нилссон

Би Сүмийн хөрвөгч. Надад анх таалагдсан зүйлсийн нэг бол өсвөр үеийнхний үйл ажиллагаа байлаа. Би одоо ч гэсэн сайн, урмаар тэтгэдэг, Сүмийн хөгжилтэй найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай. Би ялангуяа долоо хоног бүр тэдэнтэй хамт Сува Фижи ариун сүм рүү явах дуртай.

Фижид гаднын дарамт шахалт их байдаг. Дэлгүүрт архи, тамхи зэргийг худалдаалахдаа үнэмлэх ихэнхдээ шаарддаггүй. Хүүхдүүд тэдгээрийг зүгээр л худалдаж авдаг. Зөвийг сонгоход хэцүү байх үе бий.

Намайг хүчтэй байхад тусалдаг зүйлсийн нэг бол дүү нар минь юм. Би хамгийн том нь болохоор буруу зүйлд уруу татагдах болгондоо тэднийгээ боддог. Тэднийгээ надаас болоод буруу шийдвэр бүү гаргаасай гэж би хүсдэг. Ээжийг нас барахаас өмнө би дүү нараа харж хандаж, үргэлж тэдэнд санаа тавьж байхаа амласан.

Би одоогоор ах дүү нарынхаа дундах цорын ганц Сүмийн гишүүн ч өдөр бүр тэдний төлөө залбирдаг. Тэнгэрлэг Эцэгт тэдэнд амьдрах дахин нэг өдөр өгсөнд нь талархаж, тэднийг Түүний сайн мэдээний талаарх мэдлэгийг хүлээн аваасай хэмээн би залбирдаг. Тэд намайг хүчтэй байлгадаг.

Микайла Ж., 17 настай, Фижи