2020
Гэрэл гэгээтэй 200 жил
2020 оны 4-р сар


Гэрэл гэгээтэй 200 жил

Зураг
First Vision

200 жилийн өмнөх нэгэн сайхан, цэлмэг өдөр нэг хүү өршөөл хүсэж мөн аль сүмд нэгдэх талаар залбирч асуух зорилгоор ойн төгөлд очжээ. Нэгэн гайхамшигт үзэгдлээс тэдгээр сүмийн алинд нь ч нэгдэх ёсгүй гэдгээ тэр мэдэж авав. Энэ нь Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн буюу өнөө үед ч үргэлжилж буй үйл явцын эхлэлийг тавьсан.

Бид энэ дугаараар энэхүү гэрэлт үйл явдлын 200 жилийн ойг тэмдэглэнэ. Тухайлбал:

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хөшигний хоёр талд Израилыг цуглуулах нь биднийг болон бусдыг хэрхэн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх талаар заана (6-р хуудас).

  • Ахлагч Бага Лигранд Р.Көртис үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд хожмын үеийн гэгээнтнүүд хэрхэн хувь нэмрээ оруулсныг мөн бидний хүн нэг бүр хэрхэн оруулж болохыг харуулсан (18-р хуудас).

  • Ахлагч Нийл Л.Андэрсэн Анхны үзэгдлээс сурч болох таван үнэнийг өсвөр үеийнхэнд зориулан хуваалцжээ.

Бид бошиглогчдын үгс болон итгэлтэй гэгээнтнүүдийн түүхээс суралцсанаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол биднийг хайрладаг бодит, амьд биес юм хэмээх Иосеф Смитийн 200 жилийн өмнө олж авсан тэрхүү мэдлэгийг олж авах болтугай. Бүгдээрээ энэ мэдлэгээ найз нөхөд, хөршүүдтэйгээ хуваалцацгаая.

Хүндэтгэсэн,

Далын ахлагч Ранди Д.Фанк

Сүмийн сэтгүүлийн редактор