2017
Хэрхэн өөрөө олж мэдэх вэ?
October 2017


Сүмийн удирдагчдын хариулт

Хэрхэнөөрөө олж мэдэх вэ?

2017 оны 3-р сард ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ахлагч Жэффри Р.Холланд нартай хийсэн нүүр тулсан уулзалтаас авав.

Зураг
young man

Хүндэт залуу найзууд аа, тэнгэрийн Бурхан бодит, Тэр та нарыг мэддэг, Түүний Хүү дэлхийн нүглийг цагаатгасан гэдгийг өөрсдөө олж мэдэн, бусдын мэдлэгт түшиглэхгүй байх нь бидний та бүхнээс хүсэх зүйл билээ.

Та нар Есүс Христийн сайн мэдээ эцсийн удаа дэлхий дээр сэргээгдсэн гэдэг гуйвшгүй гэрчлэлийг өөртөө олж авна гэж бид найдаж байна. Иосеф Смитийн ажил онцгой байсан бөгөөд түүний даруухан залбирал та бидэнд хэрэгтэй загвар юм. Иосеф Бурхан залбиралд нь хариулна, эргэлзээг нь тайлна гэдэгт итгэж, залбирахаар ойн төгөл рүү явсан билээ. Тэр Бурханы үгийг уншин, энэ нь үнэн гэдэг гэрчийг хүлээн авснаар энэхүү итгэлийг олж авсан юм. Иосеф хэчнээн хэцүү байсан ч зөвхөн сонсохын төлөө биш дагахын төлөө чин сэтгэлээсээ залбирсан. Тэр Бурхан юу ч гэж хэлсэн байсан дагах шийдвэр төгс байлаа.

Үүнээс улбаалаад би Сүмийн өсвөр үеийнхнийг нэгэн зүйлд уриалмаар байна. Эдгээр зүйл үнэн гэдгийг өөрсдөө олж мэдэхийг би та бүхэнд уриалж байна. Та нар судруудыг судлах, түүн доторх үгсийг зүрх сэтгэлдээ шингээх боломжийг олгох, ахин дахин тунгаан бодох, Түүний удирдамжийг дагах хүслээр буюу Таны хүсэл биелэх болтугай гэж Бурханд хандан залбирах зэрэг Иосеф Смитийн хийсэн зүйлсийг хийснээр үүнийг хийж чадна.

Энэ нь энгийн нэг урилга шиг сонсогдож байж болох ч ихээхэн хичээл зүтгэл шаарддаг гэдгийг би амлаж байна. Та нарын хариулт нэг өдөрт эсвэл нэг долоо хоногт ирнэ гэж би амлаж чадахгүй ч хэрэв итгэлээр асуух юм бол Бурхан өөрийнхөө арга замаар, өөрийн цаг хугацаанд та нарт хандан ярих болно гэдгийг амлаж байна. Та нар энэ урилгыг хүлээн авч, үйлдсэнээр зөвхөн хариултаа аваад зогсохгүй насан туршид тань адислах сүнслэг мэдлэг олж авах хэв загварыг бий болгоно.