2017
Жэйний аялал
October 2017


Жэйний аялал

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

АНУ, Нью-Йорк, 1843 он

Зураг
janes journey

Жэйн Маннин усан онгоцны зогсоолоос нэгэн усан онгоц Ери нуур руу хөдлөхийг харан зогсов. Түүний хүсэл мөрөөдөл ч мөн адил замхран одож байгаа мэт санагдав.

Тэр нэг жилийн өмнө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн байсан бөгөөд Науву дахь бусад гэгээнтэнтэй хамт байхын тулд нүүхээр шийджээ. Тэр ээжтэйгээ мөн гэр бүлийнхээ долоон өөр гишүүнтэй хамт Ери сувгаар дамжин Нью-Йоркийн Буффало руу явав. Гэвч Буффалод тэднийг арьс өнгөөр ялгаварлан, усан онгоцонд суухыг зөвшөөрсөнгүй.

Ах Айсак нь “Бид одоо яах вэ?” гэж чимээгүйхэн асуусан нь хүйтэн

жавартай агаарт цуурайтах нь тэр. Науву 1287 км зайтай байлаа. Тэд бууж өгөөд гэртээ харих эсвэл дараагийн удаа суухаар оролдоод үзэж болох байв.

Гэхдээ Жэйн хүлээж чадсангүй! Тэр Мормоны Ном үнэн гэдгийг мөн Бурхан бошиглогчдоороо дамжуулан дахин ярьсан гэдгийг мэдэж байсан. Тэр гэр бүлийнхэнтэйгээ Науву руу явах хэрэгтэй байсан бөгөөд зориг

зүрхээ чангалан, баруун зүг рүү харлаа. “Бид алхана.”

Тэд гутлаа урагдтал, мөн хөлөө холгож, цус шүүртэл алхав. Тэд хөлөө эдгээхийн төлөө залбирахаас өөр зүйл хийж чадсангүй. Тэд заримдаа гадаа унтдаг байсан бөгөөд үүрийн жавар тэдний дээрээс цас шиг л хүнд дардаг байлаа. Зарим хүн тэднийг боолчлолоос зугтаж байгаа гэж бодон, шоронд хийнэ гэж заналхийлдэг байв. Тэд Маннингийн гэр бүлийг эрх чөлөөт өнгөт арьстан гэдгийг мэдсэнгүй. Тэд цаашаа алхаж, цаг нөгцөөхийн тулд Сүмийн дуулал дуулж байлаа.

Тэд Наувугийн ойролцоох гол дээр ирэв.

“Гүүр алга” гэж Айсак хэллээ.

Жэйн толгой дохив. “Тэгвэл туулаад гарахаас өөр аргагүй юм байна.” Түүнийг гол руу ортол ус шагайгаар нь татав. Тэр алгуурхан цааш алхтал ус өвдөг, дараа нь бэлхүүсээр нь татав. Түүнийг голын дунд хэрд ирэхэд ус хүзүүгээр нь татлаа. Аз болж, үүнээс илүү гүнзгий болсонгүй. Маннингийн гэр бүлийнхэн аюулгүй гаталж чадав.

Тэд энэ бүхний эцэст Наувуд ирлээ. Жэйн хөндийн цаад толгод дээрх Наувугийн ариун сүмийн үзэсгэлэнт шохойн чулуун ханыг харав. Хэдийгээр баригдаж дуусаагүй ч түүний гайхширлыг төрүүлж чадлаа. Нэгэн хүн тэднийг Иосеф Смитийн амьдарч байсан байшин руу дагуулж явав.

Өндөр, бараан үстэй нэгэн эмэгтэй хаалган дээр зогсоод, “Ороод ир. Алив” гэж хэллээ. “Намайг Эмма Смит гэдэг.”

Дараагийн хэдэн минут гайхамшигтай байв. Жэйн бошиглогчтой уулзаж, бошиглогч Маннингийн гэр бүлийнхэнд зориулж өрөөг тойруулан сандал тавив. Жэйн Иосеф өөрсдийг нь Бэрнхайсал эмчид мөн тэнд байгаа бүх хүнд танилцуулахыг баяртай гэгч сонсон, сандалдаа шигдэн сууж байлаа. Иосеф Жэйн рүү хараад, “Чи энэ бяцхан багийг удирдаж авч явсан уу?” гэж асуужээ.

“Тийм ээ, эрхэм ээ!” гэж Жэйн хариуллаа.

Иосеф инээмсэглэв. “Бурхан та нарыг адислаг! Би та нарын аяллын талаар сонсмоор байна.”

Жэйн хөл нь гэмтэж, цасан дунд унтаж, гол хэрхэн гаталснаа ярилаа. Хүн бүр чимээгүйхэн сонсож сууна. “Гэхдээ тийм ч аймаар байгаагүй ээ. Бид баяр баясгалантай байсан. Бид Сүмийн дуулал дуулан, биднийг хамгаалж, адислан, хөлийг маань эдгээсэн Бурханы хязгааргүй сайн сайхан, нигүүлсэлд талархаж явсан” гээд тэр инээмсэглэв.

Хэсэг хугацаанд нам гүм болов. “Та юу гэж бодож байна, эмч ээ?” гэж Иосеф сүүлийн асуултаа тавин, эмчийн өвдгийг алгадав. “Жинхэнэ итгэл биш гэж үү?

Хэрэв би тэдний оронд байсан бол бууж өгөөд, буцах байсан байх гэж айж байна!” гэж Бэрнхайсал эмч үнэнээ хэллээ.

Иосеф толгой дохин, Жэйн рүү болон гэрийнхэн рүү нь хараад “Бурхан та нарыг адислаг. Та нар нөхдөө оллоо” гэж хэлжээ.