2017
Замаасаа төөрөн одсон хүмүүст хайраа илэрхийлэх нь
October 2017


Айлчлагч багшийн захиас бичиг

Замаасаа төөрөн одсон хүмүүст тэднийг хайрладаг гэдгээ харуулах нь

Энэ материалыг залбирч судлаад, юуг хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь Бурханы охидыг мөнх амьдралын адислалуудад хэрхэн бэлтгэх вэ?

Зураг
mother and daughters walking together

“Гэхдээ үнэн хэрэгтээ төгс төгөлдөр гэр бүл гэж байдаггүй юм шүү. Танай гэр бүлд ямар ч асуудал бэрхшээл тулгарсан бай мөн тэдгээрийг шийдэхийн тулд юу ч хийх хэрэгтэй бай, шийдвэрийн эхлэл, төгсгөл нь энэрэл буюу Христийн цэвэр хайр юм”1 хэмээн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Дийтр Ф.Угдорф хэлэв.

Сайн мэдээнд бүрэн оролцдоггүй хүмүүсийн тухай Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч байсан Линда К.Бөртон эгч “Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ хайрладаг. … Тэд зам дээрээ эсвэл замаасаа гарсан байна уу, хаана байгаагаас үл хамааран Тэрээр тэднийг гэр рүү нь буцааж авчрахыг хүсдэг”2 хэмээн хэлжээ.

“[Таны хүүхдүүд] хэдий төөрөлдсөн ч … та тэдэнтэй ярьж байхдаа бүү уурлаж уцаарла. Хатуу ширүүн үг бүү хэл. Буруушаалтын сүнсээр бүү ярь” хэмээн ерөнхийлөгч Жозеф Ф. Смит заасан (1838–1918). “Тэдэнтэй эелдгээр ярилц.”3

Далын ахлагч Брэнт Х.Нийлсон арван мөнгөн зоосныхоо нэгийг гээсэн хүмүүст өгсөн Аврагчийн зөвлөгөөг “Олтлоо хай. Та нарын хүү, охин эсвэл ах, эгч алдагдсан үед бид чадах бүхнээ хийснийхээ дараа тэр хүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг …

Бид бүгдээрээ алдагдсан хүмүүст туслах хамгийн сайн арга замыг олж мэдэх илчлэлтийг хүлээн авч, хэрэгцээтэй үед үрэлгэн хүүг хайрлаж, харуулдан, хүлээхдээ Тэнгэрлэг Эцэгийн болон Түүний Хүү, Есүс Христийн хайрыг тээж, тэвчээртэй байх болтугай”4 гэж давтан хэлсэн.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Хайртай хүн маань Цагаатгалын хүчийг эрэлхийлж, мэдрээсэй гэсэн үнэнхүү итгэлээр би залбирсан. Тэдэнд тэнгэр элч шиг хүмүүс очиж туслаасай гэж итгэлтэйгээр залбирахад минь тэд үнэхээр очиж тусалсан юм.

Бурхан Өөрийн бүх хүүхдийг аврах замыг бэлтгэсэн билээ”5 гэж хэлжээ.

Нэмэлт судар болон мэдээлэл

Maтай 18:12; Aлма 31:35; 3 Нифай 13:32; С ба Г 121:41–42

reliefsociety.lds.org

Зураг
Relief Society seal

Итгэл гэр бүл халамж

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Авран хадгалдаг тэднийг магтъя,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60.

  2. Линда К.Бөртон, Sarah Jane Weaver, “Sister Burton, Sister Wixom Visit Church’s Pacific Area,” Church News, 2013 оны 4-р сарын 2, lds.org/church/news.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 254.

  4. Брэнт Х.Нийлсон, “Үрэлгэн хүүг хүлээх нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89.

  5. Хэнри Б.Айринг, “Ач зээ нартаа захих үг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 77.