Ирээд, Намайг дага—Мелкизедек санваарын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаануудад зориулав
2018 оны нэгдүгээр сараас эхэлнэ
Насанд хүрэгчдэд Ням гаргийн шинэ туршлагыг танилцуулах нь
Хэрэгцээг тодорхойлох
Тойргийн зөвлөлүүд
Ерөнхийлөгчийн зөвлөл
Гэрийн болон айлчлагч багш нар
Ерөнхий чуулганаас хамтдаа зөвлөлдөн, судал
Ням гаргийн цуглаанууд
Ажлаа хий, эргээд тайлагна
Ням гаргийн шинэ туршлага
2018 оны 1-р сард Мелкизедек санваарын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн Ням гаргийн цуглаанууд өөрчлөгдөх болно. Ашиглах материалууд эдгээр өөрчлөлтөд багтаж байгаа бөгөөд Ерөнхий чуулганы захиасуудаас суралцаж, хамтдаа зөвлөлдөн, ерөнхий удирдагчдын сонгосон онцлох сэдвүүдийг судлахад илүү их ач холбогдол өгөх зорилгоор Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас цувралыг ашиглахаа больж байгаа юм.
Гэхдээ Ням гаргийн цуглааны жинхэнэ зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд эдгээр материалыг ашиглах арга барилд хамгийн чухал өөрчлөлт хийх болно.
Цуглаануудын зорилго
Бурхан Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд гэрээт охид, хөвгүүдээ санваарын чуулга, Халамжийн нийгэмлэг болгон зохион байгуулсан. Бид санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн удирдлаган доор хамт цугларах үед гайхамшиг тохиодог. Сайн мэдээний зааварчилгаа чухал ч Ням гаргийн санваарын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаанууд бол зөвхөн анги төдий зүйл биш. Тэдгээр нь Ерөнхий чуулганы захиасуудыг хамтдаа судалж, авралын ажлын талаар зөвлөлдөн, ажлаа гүйцэтгэхээр зохион байгуулагддаг цуглаанууд юм. 2018 онд хийх гэж буй өөрчлөлтүүд бидэнд эдгээр зорилгод хүрэхэд тусална.
Асуулт, хариулт
Энэ өөрчлөлт нь шинэ сургалтын хөтөлбөр үү эсвэл өөр зүйл үү? Шинэ материалууд хөтөлбөр шиг харагдаж болох ч Бурханы ажилд илүү сайн оролцож, орон нутгийнхаа хэрэгцээг илүү сайн хангахад Мелкизедек санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэгт хөдөлгөгч хүч болж өгнө. Энэ өөрчлөлт нь тэдгээр хэрэгцээг олж мэдээд, хамтдаа зөвлөлдөн, хэрэгцээг хангах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгнө.
Бид ням гаргийн цуглаануудын үеэр юунд анхаарлаа хандуулах вэ? 2017 оны 11-р сараас эхлэн Лиахона, Ensign дээрх Ерөнхий чуулганы нийтлэлүүдэд Мелкизедек санваар, Халамжийн нийгэмлэгийн ням гаргийн цуглаануудад ашиглах материалуудыг оруулах болно. Сар бүрийн хоёр цуглаан чуулганы захиасууд дээр төвлөрөх бөгөөд тэдгээр захиасын талаар ярилцаж, хэрэгжүүлэхэд гишүүдэд туслах санаануудыг удирдагч, багш нарт өгөх юм. Эхний ням гарагт орон нутгийн хэрэгцээг хангах талаар хамтдаа зөвлөлдөж, дөрөв дэх ням гарагт ерөнхий удирдагчдын сонгосон сэдвийг судална. Энэ хуудасны нөгөө талд байгаа сар бүрийн цуглааны хуваарийг үзнэ үү.
Орон нутгийн хэрэгцээний талаар хамтдаа зөвлөлдөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Сар бүрийн эхний ням гарагт Мелкизедек санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэг “зөвлөлд суух” (С ба Г 107:89) болно. Санваарын эсвэл Халамжийн нийгэмлэгийн удирдагчдын удирдамжин доор эхний Ням гаргийн цуглаанууд дээр орон нутгийн хэрэгцээг олж мэдэн, тэдгээр хэрэгцээг хэрхэн хангах тухай ярилцах болно. Эхний Ням гаргийн зөвлөлөөр ярилцах боломжтой сэдвүүдэд гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцааг сайжруулах, нийгэмд үйлчлэх, тойрог эсвэл салбарынхаа өсвөр үеийнхэнд зөвлөж зааварлах зэрэг нь орно. Дараа дараагийн цуглаанаар чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэг сүнслэг өдөөлтүүд дээр тулгуурлан үйлдэхэд хяналт тавина.
Энэ сургалтын хөтөлбөр нь өсвөр үеийнхний Ирээд, Намайг дага гарын авлагатай адил уу? Ирээд, Намайг дага—Мелкизедек санваарын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаануудад зориулав гарын авлага нь өсвөр үеийнхний Ирээд, Намайг дага гарын авлагаас өөр боловч заах, суралцах арга барил нь адил. Сайн мэдээнээс суралцах, заах талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг teaching.lds.org дээрх Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагаас үзнэ үү.
Би багш биш. Би Лиахона эсвэл Ensign сэтгүүлийг захиалах шаардлагатай юу? Хэрэв та Ерөнхий чуулганы захиасуудыг уншиж, тэдгээрийг Ням гаргийн цуглаан дээрээ авчирвал илүү их туршлагажих болно. Та захиасуудыг conference.lds.org-оос онлайнаар мөн Gospel Library аппликэйшн эсвэл Лиахона болон Ensign-аас уншиж болно (store.lds.org-ийг үзнэ үү).
Хэрэв Ерөнхий чуулганы сэтгүүл манай хэл дээр орчуулагдаагүй бол яах вэ? Ерөнхий чуулганы захиасуудыг conference.lds.org-оос мөн Gospel Library-аас олон хэлээр үзэх боломжтой бөгөөд сургалтын хөтөлбөрийн материалуудыг ComeFollowMe.lds.org дээр байршуулна. Хэрэв шинэ сургалтын хөтөлбөрийн материалуудыг онлайнаар юм уу сэтгүүл дээр танай хэлээр орчуулаагүй бол 2018 оны сургалтын хөтөлбөрийн зааварчилгаа-наас илүү дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
Бид хэзээ Ерөнхий чуулганы шинэ захиасуудыг судалж эхлэх вэ? Та нар 2018 оны 1-р сараас эхлэн 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы захиасуудыг судалж эхэлнэ. Үүний дараа орон нутгийн удирдагчид дараагийн чуулганы захиасуудыг хэзээнээс эхэлж ашиглахыг шийднэ. Ойролцоогоор жил бүрийн тав, арван нэгдүгээр сард судалж эхэлдэг.
Ерөнхий чуулганы чухам аль захиасыг судлах вэ гэдгийг хэн шийдэх вэ? Орон нутгийн тань удирдагчид чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэгийн хэрэгцээнд Ерөнхий чуулганы ямар захиас хамгийн сайн тохирч байгааг зөвлөлдөн шийднэ. Нэг тойргийн эсвэл салбарын дээд пристийн бүлэг, ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг нь өөр өөрсдийн хэрэгцээнээс шалтгаалаад өөр өөр захиасыг судалж болно.
Мелкизедек санваарын болон Халамжийн нийгэмлэгийн Ням гаргийн хуваарь
2018 оны нэгдүгээр сараас эхэлнэ
Сэдэв |
Хөтлөгч | |
Эхний ням гараг |
Орон нутгийн хэрэгцээний талаар хамтдаа зөвлөлдөх нь |
Ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл бүлгийн удирдлага |
Хоёр, гурав дахь ням гараг |
Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиас |
Ерөнхийлөгчийн зөвлөл юм уу бүлгийн удирдлага эсвэл дуудагдсан багш |
Дөрөв дэх ням гараг |
Сүмийн ерөнхий удирдагчдын сонгосон сэдэв |
Ерөнхийлөгчийн зөвлөл юм уу бүлгийн удирдлага эсвэл дуудагдсан багш |
Тав дахь ням гараг |
Бишопын зөвлөлийн сонгосон сэдэв |
Бишопын зөвлөл эсвэл зөвлөлийнхний томилсон хүн |
Эдгээр цуглааны зааварчилгааг 11-р сарын Liahona, Ensign дээрх нийтлэлээс мөн Gospel Library aппликэйшн, ComeFollowMe.lds.org дээрээс авч болно.