2017
Их Эзэнийг өдөр болгон санаж байх нь
October 2017


Өсвөр үеийнхэн

Их Эзэнийг өдөр болгон санаж байх нь

Зураг
young man praying and young woman reading scriptures

Найз нөхөд, даалгавар, гэрийн ажил, телевиз гэх зэрэг маш олон зүйлд бид анхаарал тавих шаардлагатай болдог. Гэхдээ бид долоо хоног бүр “[бид] [Түүний Хүү Есүс Христийг] үргэлж санана” гэдгээ амладаг (С ба Г 20:79).

Ерөнхийлөгч Айринг биднийг Аврагчид илүү ойртуулахад тусалдаг “сонголтуудыг өдөр бүр хий”-х боломжтой хэмээн хэлэв. Аврагчийг өдөр бүр илүү санаж байхыг энэ сарын зорилго болгох талаар бодож үзээрэй. Та хуанли гаргаад, өдөр бүр ямар нэг зүйл хийх амлалт өгч болно. Ерөнхийлөгч Айринг судар унших, итгэлээр залбирах, Аврагчид болон бусдад үйлчлэх гэх зэрэг зүйлийг жагсаан хэлсэн. Түүнчлэн тэмдэглэл хөтлөх, Сүмийн цуглаанд очих, Ерөнхий чуулганы үгийг сонсох, ариун сүмд орох, Сүмийн дуулал дуулах гэх мэтээр жагсаалт үргэлжилж болно. Бид Аврагчийг өдөр тутам санаж байвал “… адислалууд аажимдаа байнга ирэх [бөгөөд] Их Эзэн Есүс Христийн үнэн шавь болгоно” хэмээн ерөнхийлөгч Айринг амлав.