2017
Бие даасан байдлаар дамжуулан өөртөө итгэх итгэлтэй болох нь
October 2017


Бие даасан байдлаар дамжуулан өөртөө итгэх итгэлтэй болох нь

Хосе Албэрто Навас (Мирриам Свинигийн ярьснаар)

Коста Рикагийн Сан Хосе

Би гэрлэсэн, гурван хүүхэдтэй мөн ажилгүй нэгэн байлаа. Ажилгүйдэл намайг итгэл найдваргүй болгож байв. Би гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байсан төдийгүй өөртөө итгэх итгэлээ гээсэн байсан юм.

Эхнэр Карла минь намайг бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт хамрагдахад урамшуулан дэмжсэн. Ажилгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх надад ичгэвтэр байсан ч тэр намайг гэр бүлээ халамжлахын тулд бүлэгт нэгдэхэд уриалсан юм.

Би дуртай дургүй оролдоод үзэхээр шийдэв. Бүлэгт хамрагдаж байхдаа англи хэлний ур чадвар маань ажил олгогчдод харуулах томоохон давуу тал болох юм байна гэдгийг ухаарсан. Би англи хэлийг номлолдоо сурсан ч зөвхөн шашны талаар л ярьж чаддаг байв. Би англи хэлний үгийн сангаа сайжруулахын тулд Сүмийн англи хэлний ангиудад суусан. Нэг удаа англи хэлний хичээлээсээ ирэхэд Карла надад утас өгөв.

“Хэн ярьж байгаа юм бэ?” гэж намайг асуухад,

тэр “Мэдэхгүй ээ. Тэд англиар яриад байна” гэлээ.

Коста Рикагийн хамгийн том компаниудын нэгнээс хүний нөөцийн ажилтан нь надтай ярилцлага хийхийг хүслээ. Би гайхаж цочирдсон ч ярилцлага тун давгүй болов. Хожим нь би Карлаг ярилцлагын цаг товлосныг мэдсэн юм.

Би ажилтай болсон бөгөөд бие даах чадвар хөгжүүлэх бүлэг надад хэрхэн тусалсныг санасан. Дараа нь би сурсан зүйлээ хэрхэн илүү сайн хэрэгжүүлэх тухай бодсон. Би бүр илүү сайн ажил хайж байсан бөгөөд тэр ажлаа ч олсон. Дараа нь би өөрийн гэсэн барилгын бизнес эхлүүлэхээр ажиллаж эхлэв.

Бие даах чадвар хөгжүүлэх санаачилгаас гараагаа эхлүүлээгүй бол би мөн гэр бүл маань ямархуу байх байсныг би төсөөлж чаддаггүй. Би даруу байж, Их Эзэнээс тусламж гуйж сурсан. Мөн надад туслахыг хүсэж байгаа хүмүүст амьдралыг минь адислах боломж олгох хэрэгтэйг би сурсан юм. Бид маш ихээр адислагдсан. Би одоо өөртөө итгэлтэй байна. Би олсон орлогоороо гэр бүлээ адисалж чадна. Биднийг даруу байвал Сүнс адисалдаг гэдгийг би мэднэ.