2017
Тэнгэрлэг Эцэг миний бизнест санаа тавьдаг
October 2017


Тэнгэрлэг Эцэг миний бизнест санаа тавьдаг

Байсил Зума

Өмнөд Африкийн Квазулу-Натал

Зураг
woman sewing

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Таван хүүхэдтэй ганц бие ээж миний хувьд гэр бүлээ тэжээх нь хүндхэн үүрэг мэт санагдаж байв. Би гэрийн үйлчлэгчийн ажил хийдэг ч гэр бүлээ тэжээх хангалттай орлоготой байж чаддаггүй. Би амьдралынхаа нөхцөл байдлыг сайжруулахын тулд бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт нэгдсэн.

“Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь” бүлэг надад их урам зориг өгсөн бөгөөд би битүү чанагчинд зориулж халуунаа барьдаг уут оёж, зарахаар шийдсэн юм. Би өдрийнхөө ажлыг дуусгаад орой гэртээ ирэн, уутаа оёдог байлаа.

Нэгэн орой өглөө гэхэд хийж дуусгах ёстой нэлээд том захиалга ирсэн учраас би их оройтож ажиллаж байлаа. Гэтэл оёдлын машин маань эвдэрчихэв. Шөнө дунд болсон байсан учраас механикч авчирч туслуулах боломжгүй байв. Оёдлын машиныг дагалдаж багахан багаж хэрэгсэл ирсэн боловч би урьд нь хэзээ ч оёдлын машин засаж байгаагүй. Хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байлаа.

Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил гарын авлага дахь “Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл” гарчигтай хичээл санаанд минь орж ирсэн юм. Тэр үед би итгэл найдвараа Их Эзэнд тавих хэрэгтэйгээ мэдэж байв. Би өвдөг сөхрөн суугаад, “Тэнгэрлэг Эцэг минь, маргааш өглөөний үйлчлүүлэгчийнхээ захиалгыг хийж дуусгахын тулд машинаа засахад минь туслаач. Тэнгэрлэг Эцэг минь, надад туслаач!” гэж залбирсан.

Надад халив аваад, оёдлын машины нэг хэсэгт боолт чангалах тов тодорхой өдөөлт орж ирэв. Би итгэл дээрээ бүрэн тулгуурлан, энэ бүгдийг хийлээ. Би оёдлын машинаа асах эсэхийг амьсгаа даран хүлээв. Асчихлаа!

Би захиалгаа цагт нь дуусгах боломжтой болсон юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бизнесийн хамтрагчаа байлгах нь ямар байдгийг би мэдсэн. Би бие даах чадвар хөгжүүлэх бүлэг дээрээ сурсан зүйлээ хэрэгжүүлэх боломжийг эрж хайснаар цаашдаа ч адислагдах болно гэдгээ мэднэ.