Итгэлийн хөрөг
Илир Додаж
Албани, Дуррес
Илир эхнэр Жистина болон хүүхдүүдтэйгээ хамт өвдөг сөгдөн залбирдаг.
Илирийн бишопын хувьд хийдэг үйлчлэл хүүд нь сайн үлгэр дуурайл үзүүлсэн юм. Тэр “Надад хүчтэй гэрчлэл бий. Би гэр бүлдээ хайртай. Би тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө өдөр бүр залбирдаг” гэж хэлэв.
Илир хүүтэйгээ хамт Дурресийн гудамжаар алхдаг.
Илир, Жистина хоёр Сүмийн гишүүн болоод 10 жил болж байна.
Үйлчлэл үргэлж амар хялбар байдаггүй ч Илир Додаж эцэг хүн мөн бишоп хүний хувьд хүүхдүүддээ үйлчлэл нь байнга үнэ цэнтэй байх болно гэдгийг харуулахыг хичээсээр иржээ.ГЭРЭЛ ЗУРГИЙГ КОДИ БЭЛЛ
Тойргийн маань нэгэн настай эмэгтэй ходоодны хорт хавдартай болж, орноосоо ч босож чадахгүй болсон учраас түүнд өдөр бүр тусламж хэрэгтэй байдаг байв. Тэр хүндээр өвдөж, үхэх гэж байсан учраас өөр ямар нэгэн санваартан юм уу өөр хэн нэгэн хүнийг биш, зөвхөн намайг ирж байж болох эсэхийг асуусан юм. Бишопоороо туслуулах нь түүнд сайхан байлаа.
Нэг өдөр би зүрхний мэс засалд орсон учраас түүн дээр хэсэг хугацаанд очиж чадаагүй. Түүнтэй уулзахаар очих үед тэр “Бишоп оо, та саяхан хагалгаанд орчихоод яаж над дээр ирсэн юм бэ?” гэж асуув.
Би түүнд “Миний дуудлага бол бусдад үйлчлэх явдал” гэж хэлсэн.
Түүний үхэх өдөр ойртож байсан бөгөөд бие махбод нь сульдаж доройтсоор байлаа. Түүнийг ийм байдалтай байгааг харахад хэцүү байсан ч тэр үхэхээс айхгүй байв. Тэр Бурханыг хайрладаг, авралын төлөвлөгөөг мэддэг байсан. “Бурханд надад зориулсан гайхамшигтай төлөвлөгөө байгаа гэдгийг би мэднэ” гэж тэр хэлсэн юм.
Түүнийг нас барсны дараа би түүнтэй хамт өнгөрүүлсэн туршлагаа мөн бишопын дуудлага маань ямар сайхан дуудлага болох талаар эргэцүүлэн бодож билээ. Би бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэн, тусалж дэмжих дуртай. Би сайн мэдээнд хайртай.