2016
Бурханыг уран барилгачаа болго
нэгдүгээр 2016


Бурханыг уран барилгачаа болго

Таны амьдрал төсөөлж байснаас тань илүү сайхан болох боломжтой.

Зураг
Architectural drawing of a building and lumber, nails and a hammer.

Зураг чимэглэлийг Брайн Бийч

Та амьдралдаа шинэ нөхцөл байдалтай тулгарч, аливаа зүйлсийн утга учрыг олж мэдсэнээр олон зүйлийг олж авах боломжтой. Энэ нь хэдэн сая хэсгээс бүрдсэн тавилгыг хэрхэн угсрах тухай бичгэн зааврыг ойшоохгүй өнгөрөөх эсвэл ямар ч хамаагүй сайхан сонсдож байгаа нотон дээр дарж, хөгжим тоглох гэсэн үг байна уу хамаагүй бөгөөд алдаа, онооноосоо суралцах таны чадавхад хязгаар гэж үгүй юм.

Үүнд ганцхан муу тал байдаг нь ийм аргаар сурах нь тийм ч хялбар зүйл биш.

Ямар нэгэн үнэхээр нарийн түвэгтэй зүйлийн талаар төсөөлөөд үз дээ. Та өөрийнхөө байшингийн барилгын ажлыг хариуцсан ба шаардлагатай бүх материал таны өмнө байвал яах вэ? Та уул овоо мэт материалыг төсөөлж байна уу? Банз, хадаас, хоолой, багаж хэрэгслүүд гээд өөртөө болон гэр бүлдээ зориулан сайхан байшин барихад хэрэгтэй бүх зүйл байна гэж бод доо.

Тэр барьж байтал учир нь олдоно биз гэж бодох уу? Эсвэл та байгаа материалуудыг ашиглан хэрхэн байшин барихыг мэддэг хэн нэгнээс тусламж хүсэх үү?

Бидний амьдралын зам үүнтэй адил. Бид бүгд өөрсдийн амьдралыг барьж байгуулах хэрэгтэй. Бурханаас өөр сайн барилгачин гэж байхгүй билээ.

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр үүнийг ийнхүү тайлбарласан байдаг: “Өөрсдөө хийж чадахаас чинь хамаагүй их зүйлийг Их Эзэн бүтээж өгөх болно. Тэрээр та нарын боломжийг нэмэгдүүлж, алсын харааг чинь тэлж, хүчирхэгжүүлэх болно. Тэр та нарыг сорилт бэрхшээлтэй тулгарах үед шаардлагатай тус дэмийг өгнө. Та нар Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг таньж мэдсэнээр жинхэнэ баяр баясгаланг олж, илүү бат бөх гэрчлэлтэй болно” ([2011], 43).

Бид Бурханы зарлигуудад дуулгавартай байж, Түүнийг өөрсдийнхөө төлөвлөгөөнд оролцуулбал, өөрсдийн болохыг хүсэж байгаа биш, харин болох ёстой хүн болж чадна.

Бурханы тусламжтайгаар өөрсдийн сонгосноос илүү сайн замыг олж чадсан цөөн хэдэн хүний тухай доор хуваалцлаа.

Хүчирхийлэлд оролцохоо больсон нь

Зураг
Line drawing of a man praying and a bubble with the scriptures in it.

mormonchannel.org дээрх видео бичлэгт Бабба нэртэй залуу хэрхэн түүний амьдрал сүйрэлд орж байсан тухай өөрийн түүхийг хуваалцсан юм.1 Тэр хүчирхийлэл дунд өссөн бөгөөд аав нь Баббаг дөнгөж 3 настай байхад бусдын гарт амиа алдсан байна.

Бабба өсөж том болохдоо үргэлж хардаг байсан тэр амьдралаа сонгосон байлаа. Тэр дээрэмчдийн бүлэгт нэгдэж, тааралдсан хүн болгонтой зодоон цохион хийдэг байв. Дунд сургуульд орохдоо энэ чигээрээ байх юм бол удахгүй шоронд орох юм байна гэдгээ тэр мэдэж байлаа. Тэгээд ч энэ талаар түүний санаа зовохгүй байв.

Гэтэл Бурхан амьдралд нь оролцож эхэлсэн юм. Амьдралынхаа энэ шийдвэр гаргах эгзэгтэй үед Бабба өгөөмөр хайр, сайхан сэтгэл гэж юу болохыг харуулсан нэгэн хожмын үеийн гэгээнтэн гэр бүлтэй танилцсан байна. Тэр өмнө нь хэзээ ч ийм нинжин сэтгэл, хайраа түгээсэн хүмүүсийн дэргэд байж үзээгүй байв. Тэр тэдэнтэй хамт аль болох олон цаг өнгөрүүлдэг болов. Тэд уг гэр бүлээс яагаад хүмүүст ингэж ханддаг талаар асуухад Есүс Христэд итгэдэг учраас гэж хариулжээ.

Тэр тэдний мэддэг зүйлийнх нь талаар олж мэдэхийг хүссэн байна. Тэр залбирч, судраас судалж эхлэв. Удалгүй тэр хэзээ ч өмнө нь мэдэрч байгаагүй тийм зүйлийг мэдэрсэн байна. “Бурхан гэж үнэхээр байдаг мөн Тэр надад хайртай юм байна!” гэж Бабба хэлэв. Бабба Бурханы тусламжтайгаар Есүс Христийг амьдралынхаа үндэс суурь болгон, дахин эхнээс нь эхлүүлж, өмнөх амьдралаа орхисон байна.

“Миний төрөлх зан чанар маань өөрчлөгдсөн. Одоо би өмнө нь байснаасаа огт өөр хүн болсон. Одоо надад амьдралын зорилго бий. Надад ирээдүй бий” гэж тэр хэлэв. “Надад очих ёстой газар бий.”

Яг одоо Бабба ирээдүйг гэрэл гэгээтэй, итгэл найдвар дүүрэн хардаг болсон. “Зөвхөн Есүс Христээр дамжуулан Түүнд итгэх миний итгэл намайг очихыг хүсэж байгаа тэр газарт минь очиход тусална гэдгийг би мэднэ” гэж тэр хэлсэн юм.2

Чиглэлээ өөрчилсөн нь

Зураг
A man pruning a currant bush.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын болон Тэргүүн Зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч асан Хью Б.Браун (1883–1975) Бурхан түүний амьдралыг хэрхэн өөрийнх нь чадах байснаас хавьгүй илүү болгож өгсөн тухай туршлагаа хуваалцсан юм.

Хью Канадын цэргийн албанд алба хашдаг байсан бөгөөд генералын албан тушаалд дэвших дараагийн хүн нь байв. Тэр тушаал дэвшихийн тулд 10 жилийн турш шаргуу хөдөлмөрлөн, найдвар тавин, залбирч байв.

Харин орон тоо гарахад зөвхөн Сүмийн гишүүн байснаар нь шалтаглан түүнийг алгасаж, дараагийн хүнийг томилсон байна. Тэд энэ нь цорын ганц шалтгаан байсныг түүнд хэлжээ.

Хью маш их уурлаж бухимдсан байна. Тэрээр уг туршлагын талаар: “Тэгээд би сэтгэл санаагаар унаж, гомдлоор дүүрэн … галт тэргэнд сууж буцлаа. … Майхандаа орж, … малгайгаа авч, аяны орон дээрээ чулуудлаа. Би нударга зангидан, тэнгэр өөд зангаж, ‘Намайг яаж байгаа нь энэ вэ, Бурхан минь? Би шалгуурт тэнцэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Шаардлагыг нь хангахын төлөө би бүхнийг хийсэн. Би хийх ёстой бүх зүйлийг хийж, хийгээгүй үлдсэн зүйл гэж үгүй. Та намайг яаж байгаа нь энэ вэ?’ гэж хэлсэн. Миний уур хорсол буцалж байлаа”3 гэж ярьжээ.

Дараа нь хэдэн жилийн өмнө болж өнгөрсөн явдлыг эргэн санав. Тэр нэг удаа улаалзганы бутанд дарагдан, арчилгаагүй орхигдсон хуучин ферм худалдаж авсан юм. Тайрч, янзлахгүй л бол бутнаас ямар ч жимс гарахгүй билээ. Бут зүгээр л дээш, өндөр болж ургахыг хүсдэг байв.

Тиймээс Хью бутыг сайн гэгч нь тайрч янзлав. Дараа нь тэр мөчир болгоны орой дээр усны дусал байхыг олж харсан юм. Тэд яг нулимс аятай харагдаж байлаа. “Би эндхийн цэцэрлэгч” гэж тэр улаалзганы бутанд хэлжээ. Хью тэр бутыг ямар болгохыг хүсэж байгаагаа мэдэж байсан бөгөөд лав л сүүдрийн мод болгох хүсэлгүй байв.

Тушаал дэвшээгүйн улмаас үүдсэн уур хорслоо дарах гэж оролдож байхад энэ үйл явдал түүний бодол санаанд орж ирсэн байна. “Тэгтэл нэгэн дуу хоолой сонсогдож, би түүнийг танилаа. Энэ нь миний өөрийн дуу хоолой байв. Нөгөөх дуу хоолой ‘Би эндхийн цэцэрлэгч. Би чамаар юу хийлгэхээ мэдэж байна’ гэв. Уур хилэн тэр даруй сэтгэл зүрхээс минь холдож, аяны орныхоо дэргэд өвдөг сөгдөн, талархалгүй байсныхаа төлөө уучлал гуйлаа. …

Эдүгээ бараг 50 жилийн дараа, би [Бурханд] хандан, ‘Ноён Цэцэрлэгч ээ, намайг өвтгөж чадахаар хайрлаж, тайрч зассанд тань баярлалаа’ гэж хэлдэг.”4

Хью хэзээ ч генерал болоогүй. Их Эзэнд түүнд зориулсан өөр төлөвлөгөө байсан юм. Их Эзэнийг уран барилгачаа болгосноор ерөнхийлөгч Брауны амьдрал уран барилгын шилдэг бүтээл болсон билээ.

Сууринаас нь эхэлж барих нь

Зураг
Two people visiting a man who is sick in bed. Depicts Alma and Amulek visiting Zeezrom who has asked to be healed.

Бурханы бошиглогчоор “тамын хүүгээрээ” дуудуулж байвал лав л амьдрал тань зөв зүг рүү явж байгаа гэсэн үг биш байх. Харин ийм зүйл Мормоны Номон дээр гардаг Зиезром нэртэй хуульчид тохиолдсон байдаг. (Aлмa 11:23-ыг үзнэ үү.)

Алма, Амюлек хоёр Зиезром шүүгчийнхээ хувьд хүмүүсийг өдөөн хатгаж, мөнгө олдог байсан тэр газар номлож байв. Зиезром Алма, Амюлек хоёрыг асуулт тавьж унагах гэж оролдоход нь тэд түүнийг зэмлэсэн байдаг. Зиезромын бодол санаа тэдэнд Сүнсээр илчлэгдсэн байлаа. (Aлмa 11–12-ыг үзнэ үү.)

Тэдний хэлэлцүүлэг үргэлжлэх үеэр Зиезром гайхширан, чимээгүй болдог. Тэр өөрийн зөрчлийг ухамсарлан, хийсэн нүгэлдээ болон хүмүүсийг төөрөгдүүлсэндээ асар их гэмшдэг. Дараа нь тэр өөрийн учруулсан хохирлыг бага ч гэсэн барагдуулахын тулд “Болгоогтун, би бол гэмтэй, мөн эдгээр хүмүүс Бурханы өмнө толбогүй” (Алма 14:7) гэж хэлсэн байдаг.

Гэсэн хэдий ч энэ нь үр дүн өгдөггүй. Хүмүүс Зиезромыг хотоосоо хөөн зайлуулсан юм. Өөрийн хийсэн буруу зүйлээс болж мөн Алма, Амюлек хоёрын эсрэг номлосон учраас тэднийг үхэлд хүргэсэн гэж бодсон эндүүрэл нь Зиезромыг өвдөж, “шатам халуунаар төөнөгдөж” (Алма 15:3) эхлэхэд хүргэдэг.

Амьдралдаа зориулан барьсан түүний барилга сууринаасаа эхлэн нурж эхэлсэн юм. Гэхдээ Зиезромын түүх үүгээр төгсгөл болоогүй.

Алма, Амюлек хоёрын амьд байгааг сонсоод Зиезром зориг гарган, тэднээс түүн дээр ирэхийг хүсдэг. Тэднийг ирэхэд Зиезром тэднээс түүнийг эдгээж өгөхийг хүсдэг. Зиезром өөрийнхөө итгэлээр дамжуулан бүрэн эдгэрдэг. Дараа нь тэр баптисм хүртэж, тэр цагаас хойш номлож эхэлсэн байна (Алма 15:11–12-ыг үзнэ үү).

Энэ удаад уран барилгач нь Бурхан байж, Зиезромын шинэ амьдрал эхлэв.

Энгийн нэгэн алх, хадааснаас илүү агуу зүйл

Сайхан мэдээ гэвэл, бид энэ амьдралаа ганцаар туулах хэрэггүй юм. Бурхан бидний хийх алхам тутамд туслахыг хүсдэг. Бид Түүний тусламжийг хүлээн авах үед бидэнд хүрч чадахгүй өндөрлөг гэж үгүй билээ.

Эшлэлүүд

  1. “His Grace” видео бичлэгүүд, mormonchannel.org.

  2. “From Gang Member to ‘Good Man’” (видео бичлэг), mormonchannel.org.

  3. Хью Б.Браун, “The Currant Bush,” Лиахона, 2002 оны 3-р сар, 24; New Era, 1973 оны 1-р сар, 15.

  4. Хью Б.Браун, “The Currant Bush,” Лиахона, 22, 24; New Era, 14, 15.

  5. Нийл A.Максвэлл, “Response to a Call,” Ensign, 1974 оны 5-р сар, 112.