2016
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг
нэгдүгээр 2016


Айлчлагч багшийн захиас бичиг

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг

Энэ материалыг залбирч судлаад, хуваалцах зүйлээ олж мэдэхийг эрэлхийл. Гэр бүлийн талаарх сургаалыг ойлгосноор айлчлагч багшийн дуудлагаараа дамжуулан харж ханддаг хүмүүсийнхээ амьдралыг хэрхэн адисалж болох вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол, reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Зураг
Family at the ocean.

1995 онд анх удаа Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаанаар ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг (1910–2008) “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншсан талаар Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон ийнхүү хэлсэн байна: “Бид энэхүү илчлэлтээр өгөгдсөн баримтын тодорхой, энгийн, үнэн үгсийг үнэлж, талархаж байсан билээ. … Гэр бүлийн тунхаг нь дэлхийн гүн ухааныг шүүх бидний жишиг хэмжүүр болон хувирсан бөгөөд … зарчмууд нь 20 жилийн өмнө Бурханы бошиглогчоор бидэнд өгөгдөж байсантай адил өнөөдөр ч гэсэн үнэн хэвээр гэдгийг гэрчилж байна.”1

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стэфэнсийн хэлснээр “Гэр бүлийн тунхгаас бид ‘Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнслэг охид хөвгүүд Бурханыг Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширдэг байсан’2

“… Бидний хүн нэг бүр Бурханы гэр бүлд харьяалагддаг бөгөөд энэ гэр бүлд хэрэгтэй байдаг.”3

Эцэг эхчүүд гэр орон, гэр бүлээ хамгаалах ёстой цаг үед бид амьдарч байна. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь бидэнд замыг зааж өгөх юм.

Нэмэлт судрууд

Мозая 8:16–17; Сургаал ба Гэрээ 1:38

Бодит түүх

“Тайваний Тао Юан гадасны гуравдугаар тойргийн гишүүн Ли Мэй Чэн нь гэр бүлийн харилцаа нь итгэл, тэвчээр, хайр зэрэг бурханлаг зан чанарыг хөгжүүлэхэд тусалдаг болохыг тунхаг түүнд зааж өгсөн гэж хэлсэн байна. ‘Би өөрийгөө тунхагт заасны дагуу сайжруулахыг хичээх үедээ жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг’ гэж тэр хэлжээ.”4

Тунхгийг анх уншиж байх үед тэнд байж, дараа нь Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан Барбара Томпсон: “Би гэрлээгүй бас хүүхэдгүй учраас [гэр бүлийн тунхаг] надад хамаагүй гэсэн бодол миний толгойд орж ирсэн юм. Тэгээд тэр даруй ‘Үгүй ээ, энэ надад ч бас хамаатай юм байна. Би бол энэ гэр бүлийн гишүүн. Би бол хэн нэгний охин, эгч, дүү, авга эгч, нагац эгч, зээ охин, ач охин мөн. … Би гэр бүлийнхээ цорын ганц амьд үлдсэн хүн байсан ч гэсэн Бурханы гэр бүлийн гишүүн хэвээр байх юм’ гэж ойлгосон”5 гэж хэлжээ.

Эшлэлүүд

  1. Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135.

  2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129.

  3. Кэрол М.Стэфэнс, “Бурханы гэр бүл,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129–131.

  4. Никол Сэймур, “‘The Family: A Proclamation to the World’ reaches 10-Year Milestone, Лиахона, 2005 оны 11-р сар, 127.

  5. Барбара Томпсон, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 148.